УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд “Шүүгчийн туслах нь хуульчийн шалгалтад тэнцсэн байх” гэсэн заалт тусгасан байсан ч ажлын хэсгээс зөөлрүүлж, “шүүгчийн туслах нь эрх зүйч мэргэжилтэй байхад болно. Заавал хуульчийн шалгалтад тэнцсэн байх албагүй” гэж үзэн өөрчлөх санал гаргасан байна. Эл асуудалтай холбогдуулж, дараах асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг гэж хоёр ажилтан байдаг. Шүүгчийн туслах нь хуульчийн шалгалтад тэнцсэн хүн байна гэж хуульчилсан. Хоёр жилийн хугацаа өгсөн. Одоо шүүгчийн туслахар ажиллаж байгаа хуульчийн гэрчилгээгүй хүмүүсийг шалгалтандаа тэнцэх хоёр жилийн хугацаа өгсөн. Шүүх хуралдааны нарийн бичгийн тухайтад заавал хуульчийн шалгаруулалтад тэнцсэн байх шаардлагагүй. Дөрвөн жилийн эрх зүйн баклавр хүн нарийн бичиг хийгээд явж байгаа. Одоо энэ санал хураалтаар шүүгчийн туслахуудыг хуульчийн шалгаруулалтад тэнцсэн байхыг шаардахгүй болох нь. Одоо ажиллаж байгаа олон шүүгч нарын туслахууд нь хуульчийн шалгалтандаа тэнцэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс тэнцэхгүй байгаагийн төлөө шүүгчийн шийдвэрийг бичдэг өндөр шаардлага тавьж байгаа шалгуураа сулруулах ёстой юм уу.
Шүүгчийн туслах гэдэг хүмүүс шүүхийн шийдвэр бичдэг учраас хуулчийн шалгалтандаа тэнцсэн байх шаардлагыг зориуд тавьсан. Тэгэнгүүт сулруулах гээд байна.
Хэрэв энэ заалт шүүхийн захиргаад хүндрэл учруулах гээд байгаа бол дагаж мөрдөх журмын тухай хуулиараа тэр хүнд шалгалтандаа тэнцэх эрхийг нь нэг жилээр сунгаж өгье. Шалгалтандаа тэнцэхгүй байгаа хүнийг яахаараа хуулиар авч үзэж, шаардлагыг нь сулруулах ёстой юм. Тийм учраас энэ санал хураалтыг дэмжихгүй байна. Шүүгчийн туслах хүн хуульчийн шалгаруулалтад тэнцсэн байхыг шаардахгүй гэнэ, шаардлагаа хэт сулруулсан хэрэг болно шүү.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин:
-Шүүх байгуулах тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд орж ирсэн саналыг дэмжээд явъя гэсэн үзэл баримтлалын хүрээнд хуралдсан. Яг энэ заалт дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар тайлбар тавьж байна вэ гэвэл шүүхийн туслахуудын орон тоон дээр шинээр хүн орж ирэхгүй байна, шалгуур нь хэт өндөр, ачаалллаа дийлэхээ больсон. Шүүхийн шийдэр гарахдаа хэт удаж байна. Өмгөөлөгчийн эрх авсан залуучууд өмгөөллийн бизнес рүү ороод явж байна. Шүүгчийн туслах болох сонирхолгүй болсон байна. Тийм болохоор Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ орон тоог зохицуулах ачааллыг зөв хуваарилах асуудлыг дэмжиж өгье гэдэг байдлаар зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир:
-Энэ заалтан дээр шүүгчийн туслах заавал хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх албагүй л гэж байгаа юм. Орон нутагт ажиллахдаа дүүргүүдийн шүүх, захиргааны ажилтнуудтай уулзсан. Шүүгч, захиргааны ажилтнууд энэ асуудлыг бүгд дэмжиж байна лээ. Тэгэхгүй бол шүүгчийн туслах хийх хүн олдохгүй байгаа юм байна. Шүүгчийн туслах хүн эрх зүйч байхад болно, заавал тусгай шалгалт өгсөн, эрх авсан хуульч байх албагүй юм аа гэдгийг захиргааны ажилтнууд ярьж байна лээ шүү.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:
-Шүүгчийн туслах хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна гэдэг нь яг амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Хүний нөөцтэйгээ холбоотой. Шүүн таслах ажиллагаанд шүүхийн туслах орлцохдоо бодит парктик дээр техник ажиллагаа л хийдэг. Цаг ч байхгүй. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгийг бэлдэж өгч байгаа юм. Шүүгчид төсөл бэлдэж өгдөг. Шүүхийн шийдвэрийг бичээд байгаа асуудал бодит амьдрал дээр байхгүй. Хэргийн оролцогчтой байнга харилцаж байна, хүнээ дуудаж байна гэхчлэн техник ажиллагаа хийдэг.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй байх гэдэг шаардлагыг хангадаг шүүгчийн туслах байхгүй. Хангалаа гэхэд маргааш нь ажлаа орхиод өмгөөлөгч, прокурорын туслах, энд тэнд хуулийн зөвлөх хийнэ.
Дээр нь цалин бага, цаг наргүй ажилладагтай холбоотойгоор шүүх байгууллага шүүгчийн туслахын орон тооны дутагдалд орж байна. Одоо шүүгчийн туслах хийж байгаа хүмүүс маань ч тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байгаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Орон нутгийн шүүгчдийн тоог Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоох нь хонгил үүсгэнэ.
Засгийн газрын өргөн барьсан төсөл нь Улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр УИХ тогтооно гэсэн заалт байгаа. Ховд аймгийн Эрүүгийн шүүх хэдэн орон тоотой буюу хэдэн шүүгч ажиллах юм, Багануур дүүргийн иргэний шүүх хэдэн шүүгчтэй байх вэ гэдгийг УИХ тогтооно. Шүүхийг хуулиар байгуулна гэж байгаа.
Ажлын хэсгийн саналаар УИХ зөвхөн орон тооны дээд хязгаарыг тогтооно гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл зальдах гэж байна.
Монгол Улс 600 шүүгчтэй байна, анхан шатны шүүгчид нь 250 байна гээд ерөнхий дээд хязгаар батлуулах гэж байна, УИХ-аар. Багануур 10 шүүгчтэй байх уу үгүй юу гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө мэднэ. Энэ бол аюултай. Ерөнхий зөвлөл өөрөө хонгил болно. Дургүй хүрсэн шүүгчээ орон тоог нь хасч байгаад хөдөөд томилчихно. Тийм учраас энэ өгүүлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг хадны мангаа болгож болохгүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх 10 орон тоотой байлаа гэхэд таалагдахгүй байгаагаа зайлуулахын тулд долоо болгоно гэсэн үг. Хил хязгаараас давсан санал гэж үзэж, Засгийн газрын төслөөр нь байлгах саналтай байна.
Ажлын хэсэг:
-Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны дээд хязгаарыг УИХ -аар тогтоолгоё гэдэг саналыг оруулсан. Ажлын ачааллаас шалтгаалаад шүүхүүд өөр өөрөөр ажиллаж байна. Нийслэлд ачаалал маш их, орон нутагт зарим газар хэвийн, зарим газарт бага байна. Энэ өөрчлөлт нь богино хугацаанд өөрчлөгддөг. 2016 онд Хан-Уул дүүрэгт 11 шүүгчийн орон тоотой байхаар баталсан байхад 19-21 шүүгчээр ачаалал нэмэгдсэн. Суурьшлын бүс нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүүхийн ачааллуудад өөрчлөлт ороод байгаа учраас энэ болгон дээр УИХ-аас өөрчлөлт оруулдаг тогтоолыг шийдвэрлүүлэх асуудал амьдрал дээр гараад байгаа. Тийм учраас УИХ -ын 42 дугаар тогтоолоор шүүх болгон дээр заасан энэ орон тоог зөвхөн Анхан болон Давж заалдах шатны шүүх дээр дээд хязгаарыг нь батлаад ачаалал ихтэй байгаа шүүх дээр ачааллыг нь тэнцвэржүүлэх зорилгоор маневр хийх ажил нь цаг хугацааны хувьд түргэн байх зорилгоор орон тооны дээд хязгаарыг тогтоож өгөөч ээ гэдэг санал уламжилсан. Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа өнцөг байхыг үгүйсгэхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл ямар нэг орон тоо хасах эрх байхгүй. энэ төсөл нь байх юм бол Шүүхийн ерөнхий зөвлөлд хэрэгтэй байгаа юм.
Ажлын хэсэг:
Шүүхийн ерөнхий зөвлөл захиргааны байгууллага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдоггүй. Аливаа нэг шүүгчийг аль нэг газар шилжүүлж, орон тоог нь хасах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох юм гарахгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны статистикийг харж байгаад зохист ачааллын шалгуур үзүүлэлтийг гаргасан. Зохист ачааллын шалгуур үзүүлэлт гаргахаар иргэний шүүгчийн хувьд жилд 209 хэрэг шийднэ, эрүүгийн шүүгчийн хувьд жилд 105 хэрэг шийднэ. Тоондоо тохируулаад өсөөд буураад байх тохиолдолд илүү маневр хийх, шүүгчээ шилжүүлэх, орон тоогоо зарлах тэр боломж нь байх юм бол богино хугацаанд орон тоогоо шилжүүлээд иргэдийн шүүхэд хандах эрхийг хангах боломжтой болно. Цахимжуулалт нэвтэрхээр шүүх байгууллагад зохист харьцаа өөр болно. Гэр бүлийн шүүх, хялбар ажиллагааны шүүх бий болоход нэмэгдэхүүнүүдийн байр солигдоно.
Г.ХОРОЛ
TiffanyDuncan 2024-05-14 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-14 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-14 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-14 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-14 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-14 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-14 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-14 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-14 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-14 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-14 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-14 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-14 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-14 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-14 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-14 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 66.181.190.119
Шалгуур үзүүлэлт өндөр гэдэгтээ биш байхаа. Зарим шүүгчид идэх юмандаа хүртэл явуулдаг шагайхаар өөдөөс нь орилж хашгирдаг туслахаа гэрийн үйлчлэгч мэт авирлаж дээрэлхдэг гэдгийг иэддэг болов уу. Шүүгчид өглөөний цайгаа өрөөндөө уудаг туслах нь шагайхаар чи муу Монгол улсын шүүгчийн цайг уулгахгүй шагайдаг хэн бэ гэж орилдог эмэгтэй шүүгч нийслэлийн шүүхэд одоо оршиж бна хэн загнуулаад ажил хийх вэ
Нэргүй 2024-05-14 202.179.26.150
Их цалин авдаг авилгач Шүүгчдийнхээ шалгуурыг л өндөржүүлмээр
зочин 2024-05-14 139.5.218.213
Хуульчийн шалгалтанд тэнцсэн хуульч юү гэж бага цалинтай шүүгчийн туслах хийгээд шүүгчийн нүдний үзүүрт
явах юм бэ, нэгэнт хуульч болсон хүн чинь өмгөөлөгч хийгээд шүүгчийн туслахын сарын цалинг 1 хурлаас л олчихно шд.
Ийм энгийн гаргалгаа ойлгохгүй байна гэж үү? Мунхагийн туйл.
ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208
Харуулах боломжгүй.
иргэн 2024-05-14 59.153.113.27
уг нь ШҮҮГЧ хүн эзэн хүнтэй уулзаж учир начрыг сайн олж шийд гаргамаар санагддаг. гэтэл туслахууд нь уулзуулахгүй юм. нэг мэдэхэд л шийд гарчихсан байх нь ХОНГИЛЫН ШҮҮГЧ гэдэг нь энэ юм болов уу.Яасан аймшгийн ааштай туслахууд байдаг юм. Хүнийг нохойноос дор үзэж "ГАР,ЯВ" л гэдэг. ядаж утсаар яриад асууя гэхэд танд эрх байхгүй л гэх юм. УИХ гишүүд шүүгчийн туслахад НУУЦ хууль гаргачихаагүй биздээ.
иргэн 2024-05-14 59.153.113.27
иргэн хүн өөрийн асуудлаар яагаад шүүгчтэй уулзаж болдгүй юм. Шүүгчийн туслах нь танд уулзах эрх байхгүй гээд Сүхбаатар дүүргийн шүүгчийн туслах хүлээж авдгүй. хаана хандаж болох бол.
LisaSmith 2024-05-14 188.130.137.164
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 15.235.182.183
маш их ачаалалтай ажилдаг дээр нь цалин бага шүүхчидийнхээ цалинг нэмээд байдаг бусад нь байхгүй тийм байхад хүн яаж тогтох бэ дээ
Сэтгэгдэл бичигч 2024-05-14 66.181.185.181
Хуульзүйн сайд бодит байдалд ямар байгааг мэдэхгүй муйхарлах юм аа. Практикт өөрөө ажиллаж байгаагүй иймэрхүү хандлага ажлыг унагаж байгаа юм даа.
Хувийн дугаар 132.. 2024-05-14 66.181.184.197
Тавиулууд нь орж чадахгүй баларч байгаа юм байна даа
Нэргүй 2024-05-14 66.181.178.78
шүүгчийн зарц гэдгийн ойлгуул, нээх том гэж ядарсан юмнуудад хялалзах, зандчих гээд байдаг.