Авьяасаа үзүүлээд халуун рашаанд орох боломжтой

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Авьяасаа үзүүлээд халуун рашаанд орох боломжтой

Авьяасаа үзүүлээд халуун рашаанд орох боломжтой

Нийгата хотын захад орших "Хохо" зочид буудал нь халуун рашаан, сонгодог архитектурын шийдэлтэй тансаг зэрэглэлийн буудал юм. Өндөр уулсын дунд орших үзэсгэлэнт байгальтай уг буудал ажлын өдөр нэг хүний 17 мянган иен, амралтын өдөр 25 мянган иен төлж үйлчлүүлэх боломжтой.

Дээд зэрэглэлийн үйлчилгээ, тав тухай өрөө, мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн хоол болон дархлаа дэмжих халуун рашаанд орох сонирхолтой хүмүүс "Хохо"-г сонгодог аж.

Гэсэн хэдий ч буудлын бүх дээд зэрэглэлийн үйлчилгээг зөвхөн 100 иен төлж, авах боломж байдаг. Гэхдээ энэ 100 иен төлөхгүйгээр зүгээр л авьяасаа үзүүлээд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж байдаг гэнэ. Ингэхийн тулд үйлчлүүлэгч төгөлдөр хуур тоглож мэддэг бол буудлын их танхимд байрлах төгөлдөр хуурийг тоглоход л хангалттай. Түүнчлэн гитар, хийл, морин хуур тоглож чаддаг бол өөрийн хөгжмийн зэмсгээрээ ая тоглосноор мөн адил 100 иенээр бүх үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.

Хэдэн жилийн өмнө хэн ч тоглодоггүй төгөлдөр хуураа яах талаар буудлын удирдлага хэлэлцэж байжээ. Гэвч "Covid-19" гарснаас хойш буудлын үйл ажиллагаа зогсч, хөл хорио тавигдсаны дараа жуулчдыг дахин татахын тулд олон төрлийн урамшуулал эдлэх боломж олгосон оновчтой шийдэл нь хөгжимчдийг татах байжээ. Мөн  амьд хөгжмийн баяр баясгаланг хүмүүст мэдрүүлж, таатай орчныг бүрдүүлэхийн тулд "100 иен" багцыг бий болгосон байна. Хэрэв 90 минут төгөлдөр хуур тогловол хоёр хүний өглөө, оройн зоог, халуун рашаанд суух эрх, тансаг зэрэглэлийн өрөөнд амарна.

Сүүлийн жилүүдэд олон улсын хөгжимчид "Хохо" буудлыг зорьдог болсон ба тэдний үзүүлбэрийг үзэх гэж хэдэн зуун хүн цуглардаг болжээ. Үйлчлүүлэгч татах содон арга ашигласан буудлын удирдлагууд алдагдлаа нөхөж чадсан байна. Мөн ашиг орлого арвижихын хэрээр "Хохо" зочид буудал үйлчлүүлэгчдэдээ  илүү олон төрлийн урамшуулал зарладаг болжээ.

Эх сурвалж: Japan today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж