Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 1888 удаа бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 369-өөр буюу 24.3 хувиар өссөн аж. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3098 хүн өртсөн байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 153 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 32 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 46 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1657 удаа тус тус бүртгэгджээ. Аюулт үзэгдэл ослын улмаас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 21.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.




Холбоотой мэдээ