МҮБХ Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

МҮБХ Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглов

МҮБХ Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглов

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурлаар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойн барилдааны  үеэр Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын гаргасан ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Шийдвэрт: 

  • Ц.Адъяа нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”, мөн зүйлийн 7.1.5-д заасны дагуу 2024 оны 7-р сарын 06 хүртэл хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
  • А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Сумын заан А.Амархүүгийн зөрчил мөн дахин давтагдсан талаар өнгөрсөн Ням гаригт МҮБХ-ноос мэдэгдсэн.

Улмаар, 

1. Сумын заан цолтой А.Амархүүг “Ёс зүйн дүрэм"-ийн:

  • 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
  • 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, "Ёс зүйн дүрэм"-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу "Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах" шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу "Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах"-аар тогтоов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж