Засгийн газраас Баялгийн сангийн тухай хууль баталж, хуулийн хүрээнд Хуримтлалын сан байгуулсан. Хуримтлалын санд төвлөрсөн 500 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр зээл авах хүсэлт гаргасан олон мянган хүний зээл шийдэгдэх боломж бүрдэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд Хуримтлалын сангийн дансыг нээж, арилжааны банкууд руу хувиарлалтаа хийж эхэлсэн. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.
Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгджээ
Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр болон Монголбанкны санхүүжилтээр зээл олгож байсан бөгөөд ипотекийн зээл олголтын явц удаашралтай, зээл авах хүсэлтэй иргэдийн тоо банкин дээр хүлээлт үүсгэсэн байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Хуримтлалын сангаас эх үүсвэрийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэлснээс хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгдсэн байна.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, эх үүсвэр нэмэгдсэнээр ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс буюу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн эцсийн байдлаар 365.9 тэрбум төгрөгийн зээлийг 3,101 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 248.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,944 өрхөд, орон нутгийн хэмжээнд 116.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,157 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 90 хувь өссөн байна.
Ипотекийн зээл олгож буй арилжааны банкнаас авсан мэдээллээр 17 мянга орчим иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн, банкууд зээлийг нь судалж байгаа. Мөн ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр банкуудад ачаалал үүссэн зүйл байхгүй, зээл олголт хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийг арилжааны банкууд өглөө.
TiffanyDuncan 2024-05-14 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-14 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-14 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-14 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-14 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-14 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-14 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-14 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-14 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-14 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-14 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KarenPhillips 2024-05-14 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-14 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-14 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-14 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-14 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-14 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Шүүмжлэл 2024-05-14 202.70.38.18
Ипотек олголт өсөхийн сөрөг үр дагавар нь Байрны үнийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Ард иргэд хохирч барилгын бизнесийнхэн завших үүд хаалга нэмэгджээ
ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-14 188.130.137.164
Харуулах боломжгүй.
Ip 2024-05-14 202.21.100.210
Хаан банканд хүсэлт өгөөд 2 жил болж бна. Сайхан ш*** юм аа.
Нэргүй 2024-05-14 202.126.90.162
Төрийн банк чинь хотод өгөхгүй гэжийн хөдөө тэгээд тийм их зарагдах байр байгаа юмуу МАНгасуудам
ИРГЭН 2024-05-14 202.9.46.158
Ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэh яахав.. Орон сууцны Тэнгэрт хадсан хөөсөрсөн дээрмийн үнийг бодит болгооч ээ. ковидоор далимдуулаад 2 дахин нэмэгдсэн шүү