Гурван засаг, зургаан сайдын барьсан зам 300 амины үнэтэй!

Гурван засаг, зургаан сайдын барьсан зам 300 амины үнэтэй!

Гурван засаг, зургаан сайдын барьсан зам 300 амины үнэтэй!

Сүүлийн найман жилд зам тээврийн ослын улмаас 300 хүн зуурдаар нас барж, 200 гаруй гэр бүл хайртай дотны хүмүүсээ алдаж өнчрөв. Энэ бол зөвхөн Дарханы замд авто осолд орж амиа алдсан хүний тоо. Нэг хүн амиа алдвал эмгэнэл, олон хүн амиа алдвал статистик гэдэг үг бий. МАН-ын найман жил шахам барьж байгаа 200-хан км урттай, авто замд олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Хэрэвзээ тэнд осолд орж амиа алдсан, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн хохирлыг тооцвол багагүй тоо гарна.

Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харвал  2018-2021 оны хооронд тус зам дээр 127 хүн нас баржээ.

МАН засгийн эрхэнд гарсны дараа Дарханы там болсон замыг засна гэж ам өчгөө өгч байв. Замыг шинэчлэх ажил найман жилийн өмнө эхэлсэн. Харамсалтай нь, хуанлийн хуудас өнөөдөр 2024 оны тавдугаар сарын 15-ныг зааж байгаа ч замын бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй, төсвийн болон иргэдийн хувьд там хэвээрээ байна.

Хуучин замыг нь хуулж, шинэ зам барихаар болсон тэр үеэс тоолбол тус замын бүтээн байгуулалт гурван Засгийн газар, зургаан сайдын "хойдох"-ыг уншжээ.

Анх 2017 онд Зам тээврийн сайд асан Д.Ганбат Улаанбаатар, Дарханы замд ажиллах үеэрээ стандарт шаардлага хангахгүй байгаа тус замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн, цемент бетон хийцлэлтэй өндөр чанартай зам тавихаа хар толгойгоороо хариуцан авч байлаа.

Гэвч тэрбээр замаа барьж чадалгүй төрхөмдөө буцсан. Түүний дараагаар Зам тээврийн хөгжлийн сайдаар ээлж дараалан очсон болгон Дарханы замтай "ноцолддог" ч ганц ажилтай болж хувирсан.

Тодруулбал, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гурван Засгийн газар, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, Б.Бямбацогт зэрэг Зам тээврийн хөгжлийн зургаан сайдын нүүр үзсэний эцэст Дарханы замын хуулсан хоёр эгнээг арай гэж 2022 оны төгсгөлд нээсэн байдаг. Ашиглалтад ороод удаагүй байхдаа тус замд эвдрэл үүсч зорчих хөдөлгөөнийг хэд хэдэн удаа түр хязгаарлах хүртэл арга хэмжээ авчээ. Балаг нь дуусахгүй Дархан чиглэлийн замын ажлыг Б.Бямбацогт ч бүрэн дуусгаж чадалгүй, сонгуультай золгож байна. 

Нийтдээ найман жил үргэлжилсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт төсөв 733.4 тэрбум төгрөг. Тэгвэл 2024 оны төсөвт нэмээд 144.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

ДАРХНЫ ЗАМЫН ТЕНДЕРТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗАРИМ ХҮНИЙГ ШАЛГАЖ, ХОРИВ 

Ингээд өнгөрсөн найман жил иргэдийг тамласан Дарханы зам тойрсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Он цагийн дараалал: 

ТӨСӨВ: 4 ЭГНЭЭ ЗАМЫН ХОЁРЫНХ НЬ САНХҮҮЖИЛТИЙГ ЗЭЭЛСЭН

Тус замыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны зээлийн 62.8 сая ам.доллар буюу 190 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж эхэлсэн. Одоо ч замын ажил дуусаагүй, үргэлжилсээр байгаа.

  • Нэгдүгээр багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам
  • Хоёрдугаар багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
  • Гуравдугаар багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
  • Дөрөвдүгээр багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
  • Тавдугаар багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

2023 оны арваннэгдүгээр сард Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээгээр бүрэн нээсэн.

Одоо тус замд, 

  • Хөвөөний тэгшилгээ, нягтаршуулалтын
  • Орчны цэвэрлэгээ
  • Төмөр туузан хашлага суурилуулалт
  • Малын хориг хашааны ажлууд
  • Гэрэлтүүлэг, самбар зэрэг хийгдэж байна.

Гүйцэтгэгчээр нь “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компани шалгарчээ. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр дотоодын “Эсто” ХХК, “Болорболд зам” ХХК, “Дойч роуд” ХХК, “Нарны үүсгэл” ХХК, “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп, “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп”, “Чайна Жео-Инженеринг Корпораци” тус тус шалгарч, ажилласан. Тус таван багцад шаардлагатай хамгийн өндөр санхүүжилтийг Азийн хөгжлийн банк /АХБ/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/ гаргасан байдаг.

ДАРХНЫ ЗАМЫГ "ДААЖ" АВСАН САЙД НАРЫН АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ

-Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /2017 он/ тус замыг шинэчлэх болсон талаар анх мэдэгдэж байв. Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км замыг өргөтгөж, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийн зам болгоно. Тус замыг үндэсний үйлдвэрлэлийн цементийг ашиглаж, чанартай зам барих боломжтой.

Энэ мэдэгдлээс есөн сарын дараа 2017 оны аравдугаар сарын 19-нд Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилсон байдаг. Тэрбээр, 2018 оны долдугаар сард Дарханы замыг бүрэн шинэчлэхгүй, хааш хааш нь нэг метр өргөсгөхөөр болсон талаар мэдэгдсэн.  Энэ тухай түүний өгсөн мэдээлэл нь: Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэчлэлийн ажлыг хийнэ.

Улаанбаатараас Дархан хүртэлх замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийж, шинэчилнэ. Цааш Сэлэнгэ хүртэлх замыг хучилтыг нь сайжруулах ажил хийнэ.
Зээлийн ерөнхий гэрээ хийгдэж, УИХ-аар батлагдсан. Азийн хөгжлийн банкан дээр шийдвэр нь саяхан гарсан. Засгийн газар эцэслэнэ.

Тэгвэл 2019 оны гуравдугаар сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас орж ирж байгаа 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн 120 сая ам.доллараар нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг санхүүжүүлэхээр болсон гэж мэдээлж байжээ.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх /2019.06 сар/ Дарханы замын барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, шав тавьж нээв. Тэрбээр, "Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто зам нь олон улсын хамаарал бүхий ачаалал ихтэй зам тул 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгож" байлаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн үед Дархын замын ажил урагшлаагүй бөгөөд тус яамны сайдаар 2020 оны зургадугаар сард Л.Халтар томилогдсон байдаг.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /2022.04 сар/: 2019 онд Дарханы зам дээр компаниуд 45 хоног л талбай дээр байрлаж ажилласан. 2020 оны хоёрдугаар сард Засгийн газраас хятад ажилчдыг оруулахыг зөвшөөрсөн. Замын нийт далангийн ажлын 70 хувь дууссан.

Дарханы замаар инээгээд зорчих өдөр ирнэ.

Замын ажлууд хуваарийн дагуу хийгдээд явж байна гэсэн нийтийг бухимдуулсан тайлбар өгсөн билээ.

2023 ОНД ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГҮЙ ЗАМ АШИГЛАЛТАД ОРОВ

Зам тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтар Дарханы замыг 2022 оны аравдугаар сард багтаан бүрэн  ашиглалтад оруулахаар амлалт өгч, "хар толгойгоороо" хариуцсан. Гэвч түүний энэ төлөвлөлтөөс нэг жилийн дараа буюу өнгөрсөн 2023 оны XI сард Дарханы замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээсэн юм. Замын ашиглалтад орсон ч замын тэмдэг, тэмдэглэгээг хийгээгүй хэвээр байна.
Замын барилгын ажлын зураг төсөлд тусгаснаар аюулгүйн тойрог зам, буцах эргэх эргэлт, зогсоолын талбай, замын бусад тоноглол буюу хашлага, гэрэл, явган хүний гарц, төмөр замтай огтлолцох найман гарц, гүүр, шугам хоолой, нөхөн сэргээх талбар, төлбөр хураах цэг зэргийг бүрэн хийж гүйцэтгэхээр төсөлд тусгасан байна.
Замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг байхгүйгээс авто осол гарах эрсдэл өндөр байгааг Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга асан хурандаа С.Энхтөр анхааруулжээ.  Тэрбээр, Дарханы замаар шөнө зорчиход өндөр хурдтай явж байгаа жолооч нар аль зорчих хэсэг рүү яаж орох нь тодорхойгүй маш аюултай байна. Мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар явж байгаа нь их. Туузан хашлага бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харлаа. Шөнө бол жолооч нар ар, өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Толигор болохоор гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ хэмээн бичсэн.  Үүнийг тус замаар зорчдог олон хүн шэйрлэж, үнэхээр тулгамдаад байгаа асуудал мөн гэдгийг илэрхийлж буй.
Харин Зам тээврийн яамнаас замчдын бүтээн байгуулалтын ажлыг битгий үгүйсгээсэй. Тус замын ажил бүрэн дуусаагүй гэдгийг онцолсон байдаг.

ДАРХАНЫ ЗАМЫН НЭМЭЛТ 5 СМ ХУЧИЛТЫГ 50 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ХИЙНЭ

Их хэмжээний нойтон цас орсны улмаас Дарханы замд өнгөрсөн дөрөвдүгээр сард эвдрэл үүссэн. "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэгч болсондоо бантсан уу, ямартай ч  Зам тээврийн хөгжлийн яамнаас уг замыг засах тендерийг саяхан зарлажээ. Нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх ажил нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэмэлт таван см хучилтын ажил. Нийт төсөвт өртөг нь 50 тэрбум 730 сая төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь зээл.

Тус тендер нь нээлттэй сонгон шалгаруулалтыг зургадугаар сарын 20 хүртэл зарласан бөгөөд нийт хоёр багц ажил байгаа аж.

Ердөө 204 км замыг зургаан жилд барьж дуусгаагүйгээр энэ зам дэлхийд рекорд эвдэхэд ойрхон байгаа. Ямартай ч найман жил яст мэлхийн хурдаар явсан ажил төрийн есөн  удирдлагын нүүр үзэж байж эцэст нь хагас дутуу ашиглалтад орсон нь сайшаалтай. Гэхдээ төсөв, санхүүжилт, буцалтгүй тусламжийн зардал өндөр тусгасан Дархан чиглэлийн 204 км замын ажил одоог хүртэл дулимаг.

Олон хүний амиар наадсан Дарханы замын ажил тоглоом биш. Өөрөөр хэлбэл стандартын дагуу бүрэн ашиглалтад орсон ч хүмүүс инээгээд алхах бүтээн байгуулалт биш гэсэн үг.

Тиймээс төлөөс ихтэй замын төсөв өртөг, зольсон хүмүүсээ бодсон ч хар толгойгоогоороо хариуцаж байсан эрх бүхий этгээдүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JanMariana 2024-05-15 213.226.101.56

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

GinaRivas 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

TiffanyDuncan 2024-05-15 109.248.129.30

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

TeresaSmith 2024-05-15 185.181.246.101

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

FeliciaRobinson 2024-05-15 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

TinaThibodeaux 2024-05-15 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

ChristineSantos 2024-05-15 188.130.129.18

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

BiancaWaterman 2024-05-15 95.182.127.238

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

PatriciaCook 2024-05-15 109.248.204.81

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

ShelleyKurtz 2024-05-15 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

LourdesHamilton 2024-05-15 194.35.113.55

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

CrystalJones 2024-05-15 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

YolandaAbney 2024-05-15 188.130.188.128

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

KarenPhillips 2024-05-15 95.182.124.23

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

KathyVega 2024-05-15 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

DawnMoss 2024-05-15 94.158.190.151

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

AshleyWhite 2024-05-15 185.181.245.74

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

MirandaBurns 2024-05-15 109.248.54.183

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

TiffanyWing 2024-05-15 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2722202

Avatar

Нэргүй 2024-05-15 202.9.40.46

Засмал замаар далимдуулж АН-ын луйварчид засгийн эрхэнд гарвал улс орны эдийн засаг сүйрнэ. Эдийн засгийн олсон одоогийн амжилт, бүтээн байгуулалт, 5,6 тэрбум долларын нөөц бүгд байхгүй болж төрийн өндөрлөгт Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг, Да.Ганболд, Билигт, Хурц, Бат-Үүл, Сосорбарам нар болон тэдний үр хүүхэд хамсаатангууд нь найз нөхөд нь гарна. Сэлбэ дэд, баянхошуу төвийн гэр хорооллыг барилгажуулах ажил нам зогсоно. Баахан хашаа байшингүй айлууд үлдэж өлсгөлөн л зарлах байхдаа.

Avatar

Нэргүй 2024-05-15 202.9.40.46

Элбэгдоржийн энэ сайт Дарханы замыг барьсан нь буруу гэж бичиж байна. Авто ослоор хүн нас барж байгаа нь тэд өөрсдөө хурдаа тохируулахгүй явснаас болдог болохоос аль нам засмал зам барьснаас осол болдоггүй юм. Та нар юм болгоны улстөржүүлж хар пиар хийж ирсэн амьдралын замналтай. Улсын хөгжилд ямар ч нэмэр болдоггүй, хүний хийсэн зүйлийг энэ мэтчилэн мушгин гуйвуулаад хоосон яриад сууж байдаг бэртэгчингүүд. Намынх нь гишүүд нь буруу болгоныг нь дэмжээд ярьж байдаг таарчихсан шуудай нар юм.

Avatar

А лья 2024-05-15 121.135.255.1

АН ыг Эби Бхярцогттой нь чулуугөар цохиж а л ья

Avatar

Зочин 2024-05-15 202.126.94.99

Аймшигтай!!!

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.178.33

МАН ын өлөн хулгайчуудад энэ улс орон хамаагүй бус уу

Avatar

зочин 2024-05-15 202.126.90.139

AH л өлбн хулгайчууд

Avatar

Зочин 2024-05-15 27.255.75.24

Хүмүүсийн эрүүл мэнд , амь нас, эд хөрөнгөөр нь хохироосон дэндүү хариуцлагагүй ажил -Дарханы зам. 200 км орон нутгийн замыг бүтэн 8-н жил бариад дийлээгүй нь өөрөө факт. бас болоогүй ээ. зээлийн мөнгөөр / 700-н тэрбум төгрөгөөр /барьсан заманцар .Маш хариуцлагагүй

Avatar

Зочин 2024-05-15 103.212.118.35

АН хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан гэсэн. Баярмаа гэгч эмэгтэй Луйврын ажлын хэсгийн ахлагч гэж өөрийгөө танилцуулах шиг болсон Энэ ч сонгуулийн Пиарын ажлын хэсгийнХ НЬ бүтээл байна. Гол НЬ ОЮун-Эрдэнийг харлуулах. ТЭРНЭЭС ЕРӨӨСӨӨ ӨӨ ОЛОХГҮЙ БАЙСАН, ЭЭН АСУУДЛЫГ ТҮҮНД НААЯ. Тэр ЕС юм чинь бүхнийг хариуцах ёстой. Миний гэдэс өвдөхөд ч тэр хариуцах ёстой гэж байгаа бололтой. Амжилт олох нь юу л болдоо..

Avatar

Ард 2024-05-15 202.9.40.253

Хүнии амьч бүүр сонин биш болждэээ чааавааас барилгын хулгаачуудад орох оронгоо нураалгааад байрааа хүлээж олон жил луйвардуусан хүмүүүс гээл зөндөөө энд тэнд гарч ирж байндаааа хэдэн хүлээсээр чад гэээл хашаан дээр наасан байналэээ хүнсниии 4 хойно байрааа нураалгасан хүмүүүс ямарч их луйварчингуудтай юм дандааал зөвшөөрлииин авилгал танил талаарааал авсан байдгииин гай

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.187.20

АН гэгчийн хийрхэл л байна даа. Хар пиар гүжирдлэгээр сонгууль явуулаад дүн гарсны дараа ялагдаагүй гэж улин хуцдаг биз дээ

Avatar

Нэргүй 2024-05-15 202.9.46.130

Зам засаж сайжруулах гэсэн Засаг төрийн буруу юмуу. Замаа харж, хөдөлгөөнөө мэдэрч явдаггүй жолоочийн буруу юм уу. Заллага сануулга анхааруулга өгөөгүй албадын буруу юу, Сэрэмжлүүлэг сануулга эхлээд өгдөггүй мөртлөө , болсон явдлын араас хөөцөлдөж, бурууг нь нэгэн рүүгээ чихэж, хийрхдэг сэтгүүл зүйн буруу юу.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.189.101

Зам бол аймшиг гамшиг муу дээрээ юү билээ дээ замын тэмдэг тэмдэглэгээг сайн хийчихгүй 2эгнээ явж байснаа гэнэт нэг эгнээ болоод л 2 машин өөд өөдөөсөө

Avatar

Л.Лхагва 2024-05-15 66.181.185.152

Сайхан реклам байна. Ийм реклам таны намыг ялалтанд хүргэх байх аа.

Avatar

Нэргүй 2024-05-15 103.212.116.181

Хариуцлага сонгуулиар тооцно МАНгасуудад

Avatar

Нэргүй 2024-05-15 202.9.46.173

Сонгуулиар л хариуцлага тооцно доо

Avatar

Нэргүй 2024-05-15 203.91.112.242

hogiin novshnuud

Avatar

Уучлалт хүсье 2024-05-15 202.70.38.18

Бид 204 км зам гэж яриад байна, яг үнэндээ бол 408км зам гэж ойлгох хэрэгтэй. Урсгалуудаа тооцож ярих хэрэгтэй. Хүний алтан амь нас хохирсон явдалд хувийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж Уучлалт хүсье. Санаатай зүйл биш гэдгийг гэрэл гэгээтэй талаас нь ойлгох нэг нь ойлгоно биздээ. Харин цаашид замын насжилт, арчилгаа дээрээ Монголчууд хүн бүр анхаарах хэрэгтэй…

Avatar

Гадаад дотоод хүчин 2024-05-15 202.70.38.18

Би хувьдаа Дарханы зам ашиглалтанд орсон явдалд маш их баярлаж байна. Гадаад дотоод эрсдэлт хүчин зүйлүүд их нөлөөлсөн. Ковидын халдварын 2.5 жил, Украйн Оросын дайнтай холбоотой түлшний асуудал, эдийн засгийн доголдол гээд маш олон шалтгаан байсан гэдгийг үгүйсгэхгүй. Харин чанарын хувьд ямар бэ? гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тухайн зам нь Нүүрс тээврийн 140 тонны даацтай зам биш бөгөөд ийм хэмжээний ачаатай хүнд даацын машиныг өөр урсгалаар явуулахгүй бол зам дорхноо эвдэрнэ шүү!!!

Avatar

Нэргүй 2024-05-15 202.131.247.12

Uneheer setgelgui, archaagui

Avatar

Мөөгий 2024-05-15 202.131.235.36

ОДОО МАН -ынханд сонгуулиар хариуцлага тооцож дүгнэлтээ хийх л ҮЛДЛЭЭ.

Avatar

Зочин 2024-05-15 103.212.118.35

АН-ынхан сонгуулийн сайн сурталчилгаа хийсэн байна шүү. МУУСАЙН СОНГОГЧИД ТООХНО УУ ЯАХНАВ.

Avatar

зочин 2024-05-15 202.126.90.174

AH bol luivarch hulgaich urvagch zerleg tanhai heseg buleg humuusiin negdel

Avatar

Нэргүй 2024-05-15 139.5.218.184

МӨНХБАТ ГЭЖ ХОГИЙН ХӨГИЙН л** БАЙСАН ДАА ОДОО ХААЧСАН БЭ ЗҮҮН 4 ЗАМ ДЭЭР ИРЖ БАЙГАА СҮЗУКИ ХААНА ЯВАА ВЭ

Avatar

ковид 2024-05-15 202.131.248.178

Covid хэмээх тахал гараагүй бол арай өөр байх байсан шүү АНусуудаа. Хятадаас инженерүүд ирэх гэж байхад баахан ковид авчирлаа гэж сошиалаар балбаа биздээ бид өөрсдөө

Avatar

ЖОЛООЧ ГҮРСОРОНЗОН 2024-05-15 103.212.118.35

Би 52 жил Сэлэнгэ УБ хооронд Дарханы замаар жолоо барьсан Өнгөрсөн 70-аад онд зам шинэ тул сайн байсан. 90-ээд оноос л энд тэндээ нүх гарч, хэсэг газар шороон замаар явдаг байлаа. 20-иод жил замын чанар улам муудсан.Хуучин замаа хуулахгүйгээр шинэ замаа хажуугаар нь барьж болоогүй юм болов уу гэж жолооч бид ярьдаг.Одоо зам сайхан болжээ.Осол жолоочоос л ихэнхдээ болдог юм. Хариуцлагагүй жолооч сайхан замд ч хурд хэтрүүлээд осол гаргадаг юм.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.160.86

МАН 8 жил дангаар эрх барихдаа хоосон амлалтаар цатгасаар өнгөрлөө!!! АН хэдийгээр байнга муу нэртэй боловч бодитой ажил хийдэг байсан шүү!!! мэдээж, АН-ын нэрийг гутаадаг хогийн юмнууд хажуугаар нь дөндөө л байдаг. Энэ удаад уул нь АН ялвал зүгээр юмсан, даанч эд нарын байж байгаа царай нь ямар ч найдлага алгаа!!! Яана даа, монголчууд минь??!!!

Avatar

зочин 2024-05-15 202.126.90.174

AH-iin hulgaichuud l mongol orniig suiruuldeg.Ediin zasgiig unagaj,toriin dans ulailgadag, Gadaadiin ulemj or zeeld oruulj ,niigmiin omch idej uuj, irgediin amidraliig hundruuldeg.Busdiig gutgej,ner toriig buzarlaj,tor zasgiin ergiig hulgailj luivardahiig oroldono.Harin MAH ene bugdiig zasch,zalruulj, uls ornoo uragshluulah hogjuulehiig hicheen zutgej baina. Irged uneniig medne Gutgelegt huurtahgui bolson.

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.160.64

3 ЕС , 6 ЗАМЫН САЙДЫН ҮЕД 8 ЖИЛД , 200 км ЗАМ СЭРГЭЭХ гэж 300 ХҮНИЙ АМИАР ДЭНЧИН ТАВЬСАН гэв үү – тэгвэл ХҮРЭЛСҮХ ба ОЮУНЭРДЭНЭ гэсэн 2 ЕС , Су . Батболд , , Д . Сумьяабазар , Л . Нямбаатар гэсн 4 ХОТЫН ДАРГЫН ҮЕД 200 \ наандаж \ ОРЧИМ Халуун АМЬ УТААНД ХОРДОЖ ҮХСЭН БАЙВАЛ ЯАХАВ … Ардчилсан Монголд дайн байлдаантай Украин , Афганистан , Палистинаас дутахааргүй … ЭМГЭНЭЛ …

Avatar

зочин 2024-05-15 66.181.167.4

Энэ замыг нохойн замаар оруулсан хүн нь тэр Энх-Амгалан шүү, эхлэлийг нь будилуулж, бүх муу муухайг энэ замын ажилд амь бөх суулгасан хүн гарцаагүй тэр, оруулах гэж зүтгэсэн хүн нь бол харин нөгөө муу нэрт Халтар байх шүү

Avatar

зочин 2024-05-15 66.181.190.190

Дархан Орхон Сэлэнгэ Төв аймгийнханд замын ажлын дүнг тавих цаг ирсэн. Одоо миний чиний нам гэлгүй шударгаар дүнгээ тавьцгаа. Чадахгүй бол дараагийн 4 жил ингээд гоншигноод явж бай

Avatar

Нэргүй 2024-05-15 202.126.90.200

одоо хулхидуулж ханалаа гэж хэлэх болоогүй юу ард түмэн минь ээ. Хоршоо, мал аж ахуй шаал худлаа шүү

Avatar

Нэргүй 2024-05-15 66.181.185.118

200хан км зам бүтэн 8 жилийн хугацаанд хийж чадаагүй байж, метро тавина, дүүжин тээвэр хийнэ энэ тэр гэж бүлт шаахаасаа ядаж ичээсэй.

Avatar

ЗОЧИН 2024-05-15 185.216.32.59

ЭНЭ БОЛ ҮНЭН ЭМГЭНЭЛ, ЧАДВАРГҮЙ, СЭТГЭЛГҮЙ УЛС ТӨРЧИД БОЛОХООРОО ИРГЭДИЙГ БӨӨН БӨӨНӨӨР АЛЖ БОЛДОГ АЛЬ ГАЗРЫН ХУУЛЬ ВЭ, УУЛ НЬ МОНГОЛЫХ Л БҮҮР БИШ БАЙМААР. БҮГД ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ.

Avatar

ХУУЛЬЧ 2024-05-15 202.9.46.158

АВТО ЗАМ ТАВИХ ҮЕД ЗАМД ЯВЖ БАЙГАА ЖОЛООЧ НАРЫН ХАРИЦЛАГА ӨНДӨР БОЛДОГ Л ДОО . ХАРИН МОНГОЛД ЭСЭРГЭЭРЭЭ ЗАМ ТАВИХ АЖЛЫГ ЧАДАН ЯДАН ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС Л БУРУУ ТОХДОГ ШҮҮ ДЭЭ .,,,,ЕР НЬ АВТО МАШИНЫ БАРЬЖ ЯВАА ХҮН ӨӨРӨӨ БУСАД ХҮНИЙ АМЬ НАС ХАРИУЦАЖ ЯВАХААР ЖОЛООЧЫН ЭРХ ШАЛГУУЛЖ АВДАГ ЮМ .,,,ТЭГЭЭД ЭНЭ ТАЛААР ХУУЛЬТАЙ УЛС ОРОНД ХАДУУРЧ БУСДАД ХАРИУЦЛАГА ТООЦОДГҮЙ Л ДЭЭ.,,,,МОНГОЛЧУУД ӨӨРӨӨ ЦЭВЭР БУСАД МУУХАЙ ГЭДЭГ БОЛОХООР ТЭР .,,,,ЭНЭ МОНГОЛ ,,,

Avatar

Нэргүй 2024-05-15 202.131.246.10

Өөрсдөө ийм байж зүгээр сайхан ажиллаж байгаа үйлдвэр уурхайг улсад авна ч гэх шиг

Avatar

Нэргүй 2024-05-15 202.21.114.170

МАН-ыг сонгохгүй байх ердөө ганцхан шалтгаан энэ гэж боддог доо. Үнэхээр харамсмаар, хувааж идээд, авилгаа аваад л … ард иргэд зам дээр 100, 100-раа үхээд л … зөндөө ярьж, бичсэн хэвлэлээр. ёстой тоогоогүй дээ. Одоо л зөв сонголт хийх хэрэгтэй дээ иргэд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж