Путины батлан хамгаалах салбарын цэвэрлэгээг Белоусов гардаж хийнэ

Путины батлан хамгаалах салбарын цэвэрлэгээг Белоусов гардаж хийнэ

Путины батлан хамгаалах салбарын цэвэрлэгээг Белоусов гардаж хийнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хамт загасчилдаг найзаа эдийн засгийн мэргэжилтнээр сольсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр Сергей Шойгуг огцруулж, ерөнхий сайдын орлогч асан Андрей Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилжээ.

Энэхүү томилгоог ажиглагчид янз бүрээр тайлбарлаж буй. ОХУ-ын Төв банкны зөвлөх асан Александра Прокопенко үүнийг дайн ба Оросын эдийн засаг хоорондын хамаарал улам бүр өсөн нэмэгдэж буйтай холбон тайлбарлажээ. "Путины тэргүүлэх чиглэл бол дайн. Үгүйрсэн дайныг эдийн засаг л ялна. Белоусов төсвөөс эрэлтийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа нь цэргийн зардал буурахгүй харин ч нэмэгдэхийн илэрхийлэл. Белоусов цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг маш сайн мэддэг. Тэр бол төрийн мэргэн ухааныг илэрхийлэх хүн" гэж тэр хэлсэн байна.

Үргэлжилж буй дайныг барууны батлан хамгаалахын үйлдвэрлэгчид болон ОХУ-ын хоорондын өрсөлдөөн гэж үзвэл ийм алхам хийх нь утга учиртай аж.

АНУ болон НАТО-гийн албаныхан Оросын их бууны сум үйлдвэрлэлийн хэмжээ баруунаас хол давсныг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. НАТО-ийн тагнуулын тооцооллоос харвал ОХУ жилд АНУ, Европынхоос гурав дахин их хэмжээгээр их бууны сум үйлдвэрлэж байна. Тиймээс Батлан хамгаалах яаманд эдийн засгийн чадварлаг мэргэжилтэнтэй болох нь Путинд ашигтай.

Белоусовыг томилсон нь Батлан хамгаалах яаманд хийх цэвэрлэгээний эхлэл ч байж магадгүй. Сүүлийн хэдэн долоо хоногт тус яам авлигын дуулианд өртөж, "Сергей Шойгугийн хүн" гэгддэг Батлан ​​хамгаалахын дэд сайд Тимур Иванов баривчлагдсан.

Александра Прокопенко Оросын Хаант улсын ерөнхий сайд агсан Петр Столыпинтой Андрей Белоусовыг зүйрлэжээ. ОХУ 1905 онд Японд ялагдсаны дараа Петр Столыпин улс орныхоо үр ашиггүй эдийн засгийг шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулсан юм.

Гэхдээ Путин Шойгуг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлсэн Шойгу тоглоомоос бүрмөсөн гарсан гэсэн үг биш. "Шойгу цэргийн үйлдвэрлэлийн асуудалд идэвхтэй оролцоно. Гэхдээ яг одоо бол дайны үеийн эдийн засгийг чадварлаг удирдах нь чухал байна. Шинэ санаачлагад илүү нээлттэй хүн л өнөөдөр тулааны талбарт ялагч болно. Тиймээс ерөнхийлөгч Путин ОХУ-ын Батлан хамгаалах яамыг энгийн иргэн удирдах ёстой гэж шийдсэн нь зүйн хэрэг юм" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

Харин Аюулгүйн зөвлөлийн өмнөх нарийн бичгийн дарга Николай Патрушев албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ерөнхий сайдын орлогч болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CrystalJones 2024-05-14 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

YolandaAbney 2024-05-14 188.130.188.128

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

KathyVega 2024-05-14 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

DawnMoss 2024-05-14 94.158.190.151

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

AshleyWhite 2024-05-14 185.181.245.74

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

MirandaBurns 2024-05-14 109.248.54.183

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

TiffanyWing 2024-05-14 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

LisaSmith 2024-05-14 188.130.137.164

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2722197

Avatar

Дорж 2024-05-14 1.145.110.35

Пүтлeр засаг барих хугацаандаа 3 батлан хамгаалах сайдын нүүр үзсэн. Аль нь ч цэргийн мэргэжлийн бус, учир нь тожгор цэргийнхнээс байдаг. Эхний батлан хамгаалах сайд найзынх нь нөхөр, тавилгын далгүүрд мeнeжэр асан, удаах нь сан тeхникийн инжeнeр, сүүлийнх нь зөвлөлтийн, соц үeийн нягтлан. Бүр Брeжнeвийн засгийн үeд ажиллаж эхэлсэн, гэхдээ хаана ч том жижиг байгууллага толгойлсон карeргүй.

Avatar

Нэргүй 2024-05-14 66.181.187.145

Патрушев бол Путиныг залгамжлах хүн юм гэнэ лээ !

Avatar

Хүү нь 2024-05-14 202.126.90.254

Патрушев бол чөлөөлөгдсөн, харин хүү нь ЕС-ын орлогч болжээ.

Avatar

зочин 2024-05-14 202.126.89.129

Orost ardchilagch geh eh ornoosoo urvagsad olon bii.Barag manaih shig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж