Мбаппе ПСЖ-ийн ерөнхийлөгчтэй ам мурийсан уу?

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Мбаппе ПСЖ-ийн ерөнхийлөгчтэй ам мурийсан уу?

Мбаппе ПСЖ-ийн ерөнхийлөгчтэй ам мурийсан уу?

Францын од хөлбөмбөгчин Килиан Мбаппе болон ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи нар муудалцаж,  түнжин хагарсан талаарх мэдээ гарлаа. ПСЖ өчигдөр/2024.05.13/ талбайдаа Тулуз багийг хүлээн авч тоглон 1-3 гэсэн харьцаатай хожигдсон. Энэхүү тоглолт нь Килиан Мбаппегийн ПСЖ-ийн талбайд хийсэн сүүлийн тоглолт гэдгээрээ онцлог байсан бөгөөд Мбаппе ч клуб болон фэнүүдтэйгээ хэдийнэ салах ёс гүйцэтгэжээ.

Гэтэл тус тоглолтын өмнө Мбаппе ерөнхийлөгчтэйгөө ам мурийсан гэнэ. Тодруулбал, тоглолтын өмнө Аль-Хелаифи Мбаппег дуудаж, яагаад салах ёс гүйцэтгэсэн зурвастаа Аль-Хелаифигийн нэрийг дурдаагүй талаар асууж, ундууцжээ. Угтаа Мбаппе цөөнгүй хүний нэрийг дурдаж, талархлаа илэрхийлсэн гэнэ. Гэвч Аль-Хелаифиг дурдаагүй аж.

Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Мбаппе болон Аль-Хелаифи хоёр бие бие рүүгээ хашгичиж, хэрүүл маргаан нь ширүүсчээ.

ПСЖ-ийн фэнүүд ч тоглолтын үеэр Мбаппег бөмбөг авахад орилж, дургүйцлээ илэрхийлж байв.

Мбаппегийн хувьд энэ улирлыг дуусгаад Испанийн Реал Мадридыг зорихоор болсон. Угтаа ПСЖ дэх сүүлийн улиралдаа УЕФА Аваргуудын лигт түрүүлэхийг хүссэн ч хагас шигшээд Германы Боруссиа Дортмундад хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Мэдээж уламжлал ёсоор Францын лигтээ түрүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж