"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"

"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"

"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"

Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Гадны хөрөнгө оруулалт, татвар, бизнесийн орчинд тогтмол анхаарал хандуулж, соргог байдаг танай байгууллагын хувьд уг хууль эрх зүйн шинэ орчин нөхцөлд ямар байр суурьтай хандаж байна?

-Америкийн худалдааны танхим Баялгийн сангийн хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Баялгийн санг ирээдүйн өв сан, хөрөнгө оруулалтын сан, хуримтлалын сан гэсэн гурван төрлийн сантай байхаар хуульчилж үр ашгийг ард иргэддээ хүртээх асуудлыг дэмжиж байна. Хамгийн гол нь тухайн хуулийг дагалдан гарсан 2-3 хууль дээр онцгойлон анхаарах хэд хэдэн асуудал байна.

Ашигт малтмалын хуульд “нэг хувьцаа эзэмшигч ялангуяа стратегийн орд эзэмшиж байгаа нэг хувьцаа эзэмшигчийн эзлэх хувьцааны хэмжээ дээд тал нь 34 хувиас илүү хэтрэхгүй байна” гэж заасан. Стратегийн томоохон хөрөнгө оруулагч 51 хувиас дээш хувьцаа эзэмшиж байж тухайн төслийнхөө менежментийг хийж авч явах боломж нь бүрддэг.

Тиймээс төр тухайн ордын 34 хувийг эзэмших заалт оруулж ирсэнээр Рио Тинто шиг, Англи, Америкийн томоохон хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулах боломжгүй боллоо гэж үзэж байна. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан иргэн, ААН-үүдэд  хамаарахгүй гэсэн зүйл ярьж байгаа. Түүнчлэн төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн байх юм бол тухайн ордын 50 хувийг төр үнэгүй эзэмшинэ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн стратегийн орд байх юм бол 34 хувийг төр үнэгүй эзэмших заалт бий.

Ингээд харахаар өнгөрсөн хугацаанд төрийн оролцоог бууруулах талаар ярьж байсан төрийн бодлого эсрэгээрээ төрийн оролцоог улам нэмэгдүүлэхээр боллоо.

Угтаа стратегийн томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хуулиар хааж байна.

-Монгол Улсын Засгийн газартай стратегийн том орд дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд төр 34 хувь эзэмших зүйл заалт хамаарахгүй гэх ойлголт өгсөн. Тэгэхээр нэгэнт хөрөнгө оруулах бол Засгийн газартай гэрээ хийчихвэл ямар нэгэн эрсдэл үүсэхгүй юм биш үү?

– Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан бол төр 34 хувийн хувьцаа эзэмших энэ заалт дараагийн том төслүүд дээр хамаарахгүй гэдэг асуудал ярьж байгаа. Бидэнд ямар болгоомжлол байна гэхээр одоогийн байдлаар томоохон стратегийн орд газар дээр гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан газар зөвхөн Оюутолгой төсөл байна.  Тухайлбал, Орано групп хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж амжаагүй байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын одоо мөрдөгдөж байгаа хуулиар нэг хувьцаа эзэмшигч 34 хувиас илүүг эзэмшихгүй гэхээр Хөрөнгө оруулалтын гэрээг одоогийн байгаа Ашигт малтмалын хуульд нийцүүлж л гаргана шүү дээ. Хуулиас давсан гэрээ Засгийн газар байгуулж болохгүй. Тиймээс юу гэж хардаад байна гэхээр дараа дараагийн томоохон төслүүдэд 34 хувиас илүү хувь эзэмшихийг зөвшөөрөхгүй юм байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан газруудад хамаарахгүй гэдэг заалт үйлчлэхгүй байх болов уу гэж болгоомжилж байна.  Энэ талаар зарим нэг хуулийн болон аудитын фирмүүдээс тодруулахад 34 хувийн тухай заалт тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн.

Хөрөнгө оруулагчдад ийм тодорхойгүй байдал үүсгэх ёсгүй учраас энэ заалтыг яаралтай тодорхой болгох шаардлагатай. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдтай халз мэтгэлцэхэд бэлэн байна.

-Хууль эрх зүйн орчинтой холбоотой өөрчлөлтүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим талаараа нөлөө үзүүлээд эхэлсэн болов уу?

-Гадны хөрөнгө оруулагчдад аль хэдийнэ буруу дохио өгөөд эхэлчихсэн. Олон улсын аудитын фирмүүдэд гэрээ контрактууд нь эхнээсээ цуцлагдаад эхэллээ. Хоёрдугаарт, стратегийн ордоос эзэмшиж байгаа 34 хувийн хувьцаагаа бэлэглэх юмуу, өвлүүлэхээр бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-т 30 хувийн татвар оногдуулахаар заасан. Бидний хувьд уг заалтыг олон улсын жишигт нийцэхгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, тодорхой стратегийн орд гэх нэрийн дор хөрөнгө оруулагчдыг ялгаварлаж байна.

Том зургаар нь аваад үзвэл нэгдүгээрт, төрийн оролцоог бууруулах биш нэмэгдүүлж хоёрдугаарт, Баялгийн сан цаашид үржиж, өсөөд иргэд, олон нийт үр ашгийг нь хүртээд явж байх ёстой байтал аль хэдийнэ тус санд төвлөрөх ёстой орлогыг хязгаарлах шийдвэр гаргаж байна. Төр 34 хувийг нь шууд эзэмших заалтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчид орж ирэхээс болгоомжилно. Ялангуяа төр дийлэнх хувийг нь эзэмшиж байгаа нөхцөлд тухайн төсөл урагшаа явахад маш хүндрэлтэй. Тийм учраас богино хугацаанд уг хуулийн гажуудлыг засч, залруулах ёстой.  УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхсөн энэ хугацаанд амждаггүй юм бол шинээр бүрдэх УИХ-ын гишүүд уг бодлогыг сайжруулж, засч залруулах хэрэгтэй. Өмнө нь Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаж, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оногдуулж байсныг дараагийн УИХ нь засч залруулж байсан. Энэ жишгээр алдаа гаргасан бол засч залруулаад явах хэрэгтэй.

"ДОЛДУГААР САРД ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА"

-Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг Монголд ирэхийг уриалж, хөрөнгө оруулагчдад нээлттэй, ээлтэй, бодлого нь тогтвортой улс болж байгаагаа зарласан. Мөн өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй гэж хэлж байсан. Эргээд харахад ам ажлын зөрүү хэр харагдаж байна?

-Ам ажлын зөрүү асар их байна. Яагаад гэхээр Засгийн газар нэг гараараа хөрөнгө оруулагчдыг урьчихаад, нөгөө гараараа түүнийхээ эсрэг ажиллаж байна. Тухайлбал, Баялгийн сангийн тухай хуулийн хэлэлцүүлэг олон нийтээр хийгдээгүй.

УИХ-д яаралтай горимоор оруулж ирээд баталсан. Бизнесийнхэн болоод хөрөнгө оруулагчид уг хуульд санаа бодлоо тусгах боломж байсангүй. Эцсийн байдлаар хэлэлцэгдэж байсан хувилбарыг үзэх боломж ч байсангүй.

Хууль болоод батлагдсаных нь дараа л мэдээлэл авч байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчихөөс гадна АНУ-тай байгуулсан Ил тод байдлын  хэлэлцээрийг ч мөн зөрчсөн. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн асуудал хөндөгдөх учраас англи хэл дээр танилцуулагдах ёстой ч танилцуулаагүй. Монгол Улсын Засгийн газар төрийн бизнес дэх оролцоог бууруулна гэж амласан боловч төрийн оролцоог улам нэмэгдүүллээ.

 Ялангуяа “Төрийн өмчийн болон орон нутгийн оролцоотой компаниуд уг  хууль үйлчлэхгүй” гэж өөрсдөдөө давуу тал үүсгэсэн. Гэтэл хувийн хэвшлийнхэнд болохоор өөрийнхөө хайгуулаар олоод ирсэн хөрөнгийн чинь 34 хувийг нь төр үнэгүй эзэмшинэ гэдэг нь хууль ашиглаж дээрэм хийх үзэгдэл.

Хөрөнгө оруулагчдыг яагаад заавал 34 хувиар хязгаарлаад байгаа юм.  Ирэх долдугаар сард  эдийн засгийн чуулган болно. Уг чуулганд оролцох хөрөнгө оруулагчдад Баялгийн сангийн тухай хуулиа танилцуулахдаа “Та нар стратегийн орд газруудад  34 хувиас илүү хувь эзэмшиж болохгүй”  гэвэл хөрөнгө оруулагч нарт сайхан сэтгэгдэл төрөхгүй. Харин Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан тохиолдолд уг зүйл заалт үйлчлэхгүй гэх ойлгомжгүй байдал бий болгож болохгүй. Хөрөнгө оруулагчид хуулийн орчинтойгоо нийцсэн л гэрээ байгуулна. Сүүлийн үед хууль батлахдаа хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр  яаралтай горимоор халхавчилж батлан гаргаж байгаа нь буруу жишиг тогтоож байна. Дайн байлдаан, цар тахал  гэдэг ч юм уу онцгой нөхцөл байдалд хуулийг яаралтай горимоор хэлэлцдэг. Гэтэл бизнес, эдийн засагтай холбоотой асуудлуудыг мэргэжлийн зөвлөл, холбоодтой зөвлөгдөхгүйгээр батлан гаргах нь хийдэлтэй, цоорхойтой, хуудуутай хууль батлагдан гарахын дохио.

Олон улсын зах зээл дээр Монгол Улс хөрөнгө оруулалтын ямар орчин бүрдүүлж, ямар бодлого явуулж байгааг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Гэтэл хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх хууль эрх зүйн орчныг гэрлийн хурдаар бүрдүүлж байна.

-Олон улсын жишгийг харахад төрийн оролцоо өндөр байх нь хөрөнгө оруулалт болоод бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай, ардчилсан улс гэсэн тодорхойлолттой боловч эдийн засгийн хувьд төрийн оролцоо хэт өндөр байгаа талаар судлаачид шүүмжлэх болсон шүү дээ?

-Олон улсын жишгийг харахад эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байх нь бизнесийн орчинд дандаа сөргөөр нөлөөлж байдаг.  Төрийн өмчийн оролцоо өндөр байх тусмаа авлига хээл хахууль, шилэн бус байдал, хүнд суртал гэх мэт асуудлуудын тоо хэмжээ нэмэгдсээр ирсэн.

Төр бол ерөөсөө л хууль тогтоогч, хууль дүрэм тогтоогчийнхоо үүргийг гүйцэтгэх ёстой болохоос биш нэг гараараа хууль тогтоочхоод, нөгөө гараараа хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, өөрсдөдөө давуу тал олгоод байж болохгүй л дээ.

Төрийн баталсан хууль нь төрд үйлчлэхгүй, хувийн хэвшилд үйлчилнэ гэдэг дабль стандарт  тогтоож болохгүй. Олон улсын жишгээр төрийн оролцоо их байх тусмаа бизнесүүдэд халтай, чирэгдэл учруулдаг. Эдийн засаг нь зах зээлийнхээ горимынхоо дагуу хөгждөггүй. Хувийн хэвшил эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч, татвараар орлого бүрдүүлж байдаг, технологи, нөү хау нэвтрүүлж, шинэ ажиллах хүчин оруулж ирж байдаг.

Тиймээс төр ажилгүйдлийг бууруулъя, орлогоо нэмэгдүүлье, дундаж давхаргыг бий болгоё гэсэн зорилтууддаа хүрэхийн тулд хувийн хэвшлээ дэмжээд, дүрэм журам, хууль эрх зүйн орчин тодорхой болгоод дэмжээд явах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Америкийн худалдааны танхим, Австралийн Худалдааны танхим, Европын Худалдааны танхим хамтраад уг хууль дээр тусгагдсан дээрх хоёр заалтад хэсэгчилсэн хориг тавих хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж авсангүй. Хууль нь батлагдчихлаа. Хөрөнгө оруулагчдад өгсөн буруу дохио аль хэдийнэ түгшүүрийн харанга дэлдээд  эхэлчихлээ. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний ололт бий болж байсан.

Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл тодорхой хэмжээнд сэргэх хандлагатай байсан бол одоо хөрөнгө оруулагчдыг улам цааш түлхсэн хууль эрх зүйн орчин бүрдүүллээ. Сонгуульд санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг бүхэлд золиослож болохгүй л дээ.

"СОНГУУЛЬ ДАГАСАН ХИЙРХЭЛ, СОЛИОРОЛ РУУ ЯВМААРГҮЙ БАЙНА"

-Монгол Улсад 2009 онд байгуулсан Оюутолгой төслийн гэрээнээс өөр гадны томоохон хөрөнгө оруулагч байхгүй. Дараагийн том төслийг хамтран хэрэгжүүлэгчээ хайж байгаа. Тухайлбал, ураны гэрээ оны дараахан зурагдах товтой байсан ч одоо болтол үзэглээгүй байна. Хэрэгжихээр ярилцаж байсан томоохон төслүүдэд ямар нөлөө үзүүлж байна?

– Ураны төсөл гэрээ зурагдаагүй удааширсан нөхцөл байдалтай байгаа. Гэтэл хуулийн орчин нь өөрчлөгдчихлөө. Дээр нь  Халзанбүргэдэй гэхчилэн дараагийн чухал ашигт ашигт малтмалын салбар, газрын тосны төсөл дээр хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа хэд хэдэн томоохон төслүүд байна. Саяхан Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө газрын тосны нөөц ордыг гадныханд нээлттэй санал болгохоор сонирхож орж ирэх компаниуд алга. Ганцхан Петро Чайна, Матад сонирхож орж ирсэн. Бусад нь Монгол Улсыг сонирхохгүй гэдгийг хэлсэн.

Гэтэл бодит байдал дээр манай танхимын гишүүн газрын тосны чиглэлээр ажилладаг компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хийгээд явахаар янз бүрийн шалтгаанаар хойшлуулж, янз бүрийн хүнд суртал гаргаж, бичиг баримт бүрдүүлэлтийн явц нь урагшилдаггүй.

Нэг ёсондоо аль хэдийнэ ороод ирчихсэн байгаа хөрөнгө оруулагчийн асуудлаа шийдвэрлэхгүй байж “хөрөнгө оруулагч орж ирэхгүй байна” гээд сууж байгаа нь харамсалтай.  Салбарын сайд тухайн ярилцлагадаа “Газрын тосны салбарт 50 хувийг нь төр эзэмших нөхцөлтэй учраас, дээр нь ураны салбарт 50 хувийг нь төр эзэмшдэг учраас ямар ч хөрөнгө оруулагч эдгээр салбарыг сонирхож орж ирдэггүй” гэж ярьсан байсан. 

Гэтэл Хятад улс автомашины салбартаа либерал бодлого явуулсны үр дүнд Америк, Япон, Солонгос гэх мэт автомашин үйлдвэрлэдэг томоохон зах зээлүүдийг ардаа хаяад өөрсдөө цахилгаан машин үйлдвэрлэж дэлхийд тэргүүлсэн хамгийн том үйлдвэрлэгч болчхоод байна.

Хэрэгжүүлсэн бодлогыг нь харахаар өнгөрсөн жилүүдэд Хятадад хөрөнгө оруулж байгаа автомашины үйлдвэрүүдэд Засгийн газраас татаас олгож, аажимдаа нөү хау, ажиллах хүчнээ бэлтгэж дэлхийд тэргүүлэгч машин үйлдвэрлэгч болсонтой адилхан л ийм бодлогыг Монгол Улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад нөү хау, мэргэжилтэй боловсон хүчинтэй болдог. Мэргэшсэн хүний нөөц дээрээ тулгуурлаад эх орондоо дараа дараагийн үйлдвэрлэлийг явуулах боломж бүрдэнэ. Асуудлыг том зургаар нь харж шийдвэрлэхээсээ илүүтэй хэдхэн гэр бүлийн асуудлыг Монгол Улсын асуудал болгож, түүгээрээ олон улсын хөрөнгө оруулагчдад аюултай дохио өгч байна.

-Монгол Улс олон төрлийн сантай. Төрийн сангуудыг тонон дээрэмдсэн муу жишээ ч олон. Баялгийн санг бодитоор баяжуулж, үр ашгийг нь иргэдэд хүртээхийн тулд засаглал, менежментийн хувьд анхаарах шаардлагатай асуудал юу байна гэж харж байна?

-Баялгийн сангийн талаар зөв сайн ойлголттой болох хэрэгтэй. Тухайлбал, хуримтлалын сан, хөгжлийн сан, ирээдүй өв сан дээр мэргэжлийн, бизнесийн чадвартай менежерүүдийг ажиллуулах нэн шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тусгай сангууд яаж тоногдож, хаягдсан талаар олон гашуун түүх бий. Тиймээс эдгээр сангуудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Баялгийн сангуудыг хэрхэн арвижуулах юм. Баялгийн сангаа бүрэн дүүрэн байгууулж ч амжаагүй байхад эхнээсээ хуримтлалын сан гэж үүсгээд тус сангаас аль хэдийн 10 мянган айлын ипотекийн зээл санхүүжүүлэх шийдвэр гаргаж, эхнээсээ гэрчилгээ гардуулаад эхэлчихлээ. Хуримтлалын сангаа байгуулсан өдрөө л хуримтлалын сангаа үгүй хийсэн ийм байдлаар явах юм бол Баялгийн сангийн үндсэн ойлголт, зарчим алдагдана. Баялгийн сан гэдэг бол тухайн санд хэсэг хугацаанд хуримтлал бий болгоод, тухайн хуримтлалыг олон улсын зах зээлд хөрөнгө оруулж арвижуулаад  иргэддээ жил бүр ногдол ашиг  тараах зарчимтай. Гэтэл Баялгийн сангаа байгуулсан өдрөө тараагаад, хуваагаад эхэлсэн түүх дэлхийд байхгүй. Энэ бол маш харамсалтай хэрэг. Ийм байдлаар явах юм бол Баялгийн сангууд цаашдаа балгийн сан болно. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үржихийн хүрдээр урагшилах биш хуваагдахын хүрдээр хорогдох асуудал болно. Тийм учраас аль болохоор богино хугацаанд зөв голдиролд нь оруулж, олон нийтэд тус сангийн талаар зөв ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Дэлхийд нийтдээ 50 гаруй Баялгийн сан байдаг юм байна. Эдгээр сангуудын зарчим нь ерөөсөө эрүүл бизнесийн ухаан, эдийн засгийн бодлогоор л явдаг. Түүнээс биш популист байдлаар хөрөнгө нь төвлөрөөгүй, бүрдээгүй байхад тараагаад явуулчихдаг бол асуудал болно. Эцэст нь Баялгийн сандаа төвлөрүүлэх орлогоо 34 хувийн заалтаар хязгаарлачихаад иргэд, олон нийтэд ямар ногдол ашиг тарааж өгөх юм. Эдгээр сангууд арвижихгүй, хөгжихгүй байсаар сонгуулийн өмнө ашигладаг Тавантолгойн ХХК-ийн  хувьцаа шиг ийм юм болгочих вий дээ гэж болгоомжилж байна. Тийм учраас шилэн болгох, дотоод хяналт тавих, олон нийтийн компани болгох зэрэг ажлуудыг яаралтай хийхгүй Монголбанк, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эдийн засаг хөгжлийн яам хариуцаж ажиллах юм байна. Эдгээр яамдууд Засгийн газрын бүрдэл хэсэг болсон газрууд.

Өнгөрсөн хугацаанд ямар бодлого явуулж, иргэдийн өв хөрөнгийг шамшигдуулаад байгааг нь бид мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад л ийм сан одоо бий болчихмооргүй л байна.Эдийн засаг сонгуулийн өмнө богино хугацаанд тэлж, халсан байна.

Тэтгэвэр, цалин нэмсэн, ипотекийн зээлд 500 тэрбум, малчны зээлд их хэмжээний мөнгө төсөвлөсөн, ногдол ашиг гэх мэт бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засаг халж байгаа учраас Сонгуулийн дараа инфляци нэмэгдэж, эдийн засгийн байдал хүндэрнэ, цахилгааны үнэ нэмэгдэнэ. Зөв л бодлого явуулмаар байна. “Алсын хараа байхгүй бол ойрын зовлон мундахгүй” гэдэг шиг сонгууль дагасан хийрхэл, солиорол руу явмааргүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KathyVega 2024-05-14 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-14 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-14 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-14 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-14 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-14 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

Өвгөн 2024-05-14 66.181.186.82

Манй энэ ЕС-ч ёстой Харвордын дифломын хавтас юм даа. Ядаж хөрөнгө оруулалт. хувьцаа, энэ тэрээ ойлгодоггүй юм байхдаа чааваас. Ёстой нөгөө Винесвэйлийн Уго Чааваас билүү тэрл юм даа. Хөөрхий

Avatar

Нэргүй 2024-05-14 202.9.40.200

Монгол дахь АНУ-ын төлөөлөгч юм биздээ. АНУ-ын төлөө ажилладаг хүмүүс их байнаа

Avatar

ЗОЧИН 2024-05-14 103.10.22.177

"БАЯЛГИЙН САН ЭРХ БАРИГЧДЫН ХУЛГАЙН САН БОЛНО, ГАДААДЫН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХААЖ ХӨӨСӨН ХУУЛЬ БОЛСОН НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ УЛАМ ДОРОЙТУУЛНА" ГЭЖ ЗАРЧМЫН ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖ ЭРХ БАРИГЧДЫН МУЛГУУ,ТЭНЭГ, МЭДЛЭГГҮЙГЭЭС ЭДИЙН ЗАСГАА, ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХОРЛОСОН ХУУЛЬ БОЛСНЫГ ЁСТОЙ МАШ ҮНЭН ЗӨВ ШҮҮМЖЛЭЛТЭЙ БИЧЖЭЭ.ЭНЭ ХҮН ШИГ ӨНДӨР МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ УДИРДРГЧИД,ТӨРИЙН ТҮШЭЭД Л МАНАЙД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БНА.

Avatar

CynthiaBurns 2024-05-14 45.15.72.159

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-14 66.181.176.207

Bugd horshoo baiguulad zeelee avaad mal deer garya! uul uurhai eldev technic technology oor yahav dee

Avatar

Нэргүй 2024-05-14 202.55.188.98

малчидад чиглэсэн төсөл хөтөлбөр хууль л монголыг хангалттай сүйрүүлж байна

Avatar

ХУУЛЬЧ 2024-05-14 202.9.46.158

ТЭНГЭР ЗАЯАТАЙ БИЛЭГ ТАНХАЙ МОНГОЛЧУУД ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ БОЛОВСОЛТОЙ БОЛЖ БАЙЖ НӨГӨӨ БАРУУНЫ САЙХАН НИЙГЭМД АМЬДРАНА ШҮҮ ДЭЭ..,,,,ТИЙМ БИШ БОЛОХООР БОЛОМЖООР ,,,,МЭДЭЭЛЭЛД ОЙР БАЙСАН ХҮМҮҮС ЗАХ ЗЭЭЛД ЭХЭЛЖ ОРОХООР ДАРГЫН ХҮҮХДҮҮД,,,, ӨЛӨНЧҮҮД ЭНЭ ТЭР-++ ГЭЭД АНГИ Ч ЧАНАР НИЙГЭМД ҮЗЭН ЯЛАЛТЫГ ҮҮСГЭХЭЭР ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛ ТҮР ХУГАЦААНД ҮҮСЧ БАЙГАА ТЭР .,,,,,

Avatar

MaryMarie 2024-05-14 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

Б 2024-05-14 202.131.225.197

БСДА, ОДОО РИО ТИНТОГ ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД УРД ХИЛЭЭ ХААГААД ЗӨВХӨН МАНГАДУУДТАЙ ХАРЬЦАЖ, ТЭДЭНД БҮХ УУРХАЙГАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙГЭЭС МОНГОЛ УЛСЫГ ТАСАЛЖ, 90 САЯ МАЛАА МОНГОЛЫНХОО ХҮН АМД ТОХИРУУЛАН ТАРААЖ ӨГӨӨД БҮГДИЙГ НЬ ХӨДӨӨ МАЛ ХАРИУЛУУЛЖ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. БИ САЯ МАШ НАРИЙН ТООЦОО ХИЙЖ ҮЗЛЭЭ. НЭГ ХҮНД 25 ТОЛГОЙ МАЛ НОГДОЖ БАЙНА. ТЭР ИННОВАЦИ, ШИНЖЛЭХ УХААН ГЭХ МЭТ БАЛАЙ БАЛАЙ ЮМНУУДААР ХҮҮХДҮҮДИЙН ТАРХИЙГ УГААХЫГ ЗОГСООЖ, ЗӨВХӨН МОНГОЛ УХААНАА ЗААХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2024-05-14 103.212.119.24

Унэн юм ярьж байна Хуулийн. Ундсэн зарчим зов ч яаран сандран судалгаагуй баталжээ Аман дээрээ хоронго оруулалт хэрэгтэй гээд хэрэг дээрээ хавчиж шахаж болохгуй Сонгуулийнидараеа хуульд оорчлолт оруулмаар Эсвэл ер нь гуравдагч хоршийн хоронго оруулалтаас бурэн татгалзажтбайна гэж шууд зарал

Avatar

Нэргүй 2024-05-14 66.181.176.207

nuursnii hulgai bolon busad buh sanguudiig tonoson! odoo nemeed 34% nereer mongoliig avch yavaa hedhen uul uurhain companiudaa dampuuruulaad duusahaar shiidej dee!!!

Avatar

Нэргүй 2024-05-14 104.28.68.90

Ugaasaa baigaliin bayalag 100% ard tumnii medeld turiin hamgaalaltand gedeg undsen huulitai baijiij odoo 34% ni tur ezemshine gedeg teneg um!
Manai uls 34% tentsuu zardlaa gargaj diileh biluuu? Oyu tolgoin heruul heden jil hiilee dee, odooo dahiad baahan oyu tolgoin heruul shig heruul… mongold neg hun haiguul hiihgui bas neg ch gadnii hurungu oruulalt orhoorgui bolloo

Avatar

Б 2024-05-14 202.131.225.197

ХАРИН ТИЙМЭЭ. ХАМГИЙН ТЭН ЭГ ЗААЛТУУДЫН НЭГ. БАС МАЛ БОЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД… ЁООЁ. ХҮНЭЭСЭЭ ӨНДӨР ЭРХ ДАРХТАЙ Ш АААААССС.
НЭГМӨСӨН УРД ХИЛЭЭ ХААНА ГЭЖ НЭМЭЛТ ЗААЛТ Ш ААХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ ХӨДӨӨНИЙ МАЛНУУД СОНГООД Л ГАРГААД ИРНЭ.

Avatar

Нэргүй 2024-05-14 103.212.162.67

mongolchuud ediin zasgaa uursduu l horloj, uursduu l chudurluchuud daraa n gadniihan ingelee teglee gedeg shuu

Avatar

Дэлхийд нэгэн удаа 2024-05-14 192.82.92.204

Азийн Монусуал болно, Венесуалын Э/З-г унагахад Уга Чаваас 2 жил зарцуулсан. Тэрвээр Баялгын сан байгуулж гадны хөрөнгө оруулагч банк, нефть олборлогч, фермерын орлогын 3/1 төвлөрүүлж, тариачдыг хоршоожуулж хүүгүй зээл, ажилчдад үнэгүй орон сууц, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээлийг ЗГ-ын сан баталгаа гаргаж олгосон. Үр дүнд: ГХО гарч, иргэд нь цагаачилж,үндэсний мөнгөн тэмдэгт гудамжаар хийсэж, ус цахилгаангүй орон сууц эзгүйрч, Чавасын нүдийг ухаж холцорсон зураг, дампуурсан тариачид үлдсэн

Avatar

Б 2024-05-14 202.131.225.197

МОНСУЭЛЬ БОЛБОЛ ГОЁ ШДЭЭ. ХҮМҮҮС ТУРНА. ПОХАХАХА

Avatar

Нэргүй 2024-05-14 103.145.234.118

12 оны сонгуулийн өмнөхөн яг энэ хуультай адил хуулийг Онгоншатар тэргүүтэй МАХН дуракууд батлаад ГХО-ыг нам гацаасан. Дээр нь нүүрсний үнэ шалан дээр унаж шинэ Засгийн газар бараг мөнгөгүй төсөв аваад Чингис бондын хүчинд амьд гарсан. Тэгснээ 17% өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өгсөн гэж ш****г юм даа.

Avatar

Нэргүй 2024-05-14 124.158.109.152

Хуулийг нь Г.Жавхлантөгс нар ойлгохгүй болохоор хөгийн хууль баталж дээ, чааваас. МАН гэж мангар нам үргэлж дэлхийн доог болохоор хууль хийдэг. Зэс алтны 68% гэх мэт. Ямар тэнэг хөрөнгө оруулагч 34% хөрөнгө оруулчихаад мэнэжмэнтээ үхэр монголоор хийлгэх вэ дээ. Нөгөө Америк Австралид сургууль дүүргэсэн сайд Жавхлан Хүрэлбаатар нар юу хийгээд байнаа?

Avatar

BellaValencia 2024-05-14 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-14 202.126.90.139

Бүх дэлхийн баялгийг удирдагч нарыг нь худалдаж авахдаа аваад өгөхгүй бол хүчээр хямд авч өөрсдийн тансаг амтдралаа бүрдүүлж байгаа Америк ер дэмжсэн ч яалаа байсан ч яалаа

Avatar

Зочин 2024-05-14 103.212.118.35

Нэгэн монгол кино дээр ГӨЛГӨӨ ЯАЛАА гэдэг шиг ОЮУТОЛГОЙ ЯАЛАА гээд монголчууд хаширчихаад байга юм шүү дээ.Чи гадныхны гар хөл болж ходоодоо тэжээж болохч бас монгол хүн баына монголчуудтайг сайн хаилцаатай байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-05-14 202.126.90.139

Одоо нэг иймэрхүү идэж уухаас өөр юм мэдэхгүй удирдагч нартай байгаа үкд Эрдэнэт, 2036 оноос ашгаа өгнө гээд үнэн худал юм ярьж цэцэг ургуулж байгаа Оюутолгой, 5 толгой байхад нэмж уурхай ашиглаад хэрэггүй. Энэ хэдийгээ зөв ашиглах юм бол манайдаа хваасаг. Үр хүүхдүүд чадал, чадвартай болсон хойноо ашиглана биз тэр үед хүн ам ч өссөн байна

Avatar

Б 2024-05-14 202.131.225.197

МАЛ МИНЬ ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖИХГҮЙ, МАНАЙХ ШИГ ЭРС ТЭС УУР АМЬСГАЛТАЙ ГАЗАР ХҮН АМ ӨСӨХГҮЙ МАЛАА. ӨССӨН ЧАМ ШИГ АМЬДРАЛДАА Ж О РЛОН Ч УХАЖ ҮЗЭЭГҮЙ БСДА ШИГ ХЭДЭН ЭР ГҮҮ ЧАМ ШИГ ЮМ ЯМАР Ү ХСЭН А Ц ААРАА УР ЧАДВАРТАЙ БОЛОХ ЮМ? УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЭЭД ДЭЛХИЙД БАРАГ ХЭДЭН ЗУУН МЯНГАН ЖИЛ БОЛЖ БАЙНА. ГАЗРЫН ГҮН ЛҮҮ 2 КМТ УХАЖ ЧАДНА ГЭЖ ЧАМ ШИГ МАЛ Л СЭТГЭХ БАЙХ. ХАМГИЙН ГОЛ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДАГАЖ ТЕХНОЛОГИ ХӨГЖДӨГ ЮМ. ЗА ЧИ Ч ОЙЛГОХГҮЙ ДЭЭ. ҮҮНИЙГ ОЙЛГОХЫН ТУЛД ЧАМД НЭМЭЛТ ТАРХИ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Чи ч ойлгохгүй дээ 2024-05-14 172.91.182.247

Энэ ямар эргүү толгойтой хзн бэ. Байгалийн баялаг байлаа гээд үр өгөөжөө өгөхгүй бол үхсэндээ салтаандаа хадгалж хэвтэхийн. Байгалийн бүтээгдэхүүнийг орлуулдаг болчихсон.Ноосыг орлуулдаг болсон. Махыг орлуулдаг болчихсон. Зэсийг орлуулаад шилэн оптик хийчихлээ. Нүүрсний оронд сэргээгдэх эрчим хүч ашиглаад эхэлчихлээ. Одоо лзэс нүүрсийг олборлоод орлогоор нь энэ эргүү хөлдүү ард түмний толгойд юм хийх хэрэгтэй. Япон, Солонгос гээд байгалийн баялгаар биш оюуны баялгаар хөгжиж байгаа улс орон зөндө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж