Ньюс хөтөч өнөөдөр /2024.05.14/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.
08.00 цагт:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газраас ойжуулалт, "Тэрбум мод" хөдөлгөөний хэрэгжилт, эрчимжүүлэлтийн талаар өглөөний уулзалт зохион байгуулна. Утас: 966-60394. 9916-7223.
08.30 цагт:
- Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт: Нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, газар, хэлтэс, агентлагийн төрийн албаны тусгай шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
11.30 цагт:
- ХУД-ийн ИТХ сонгогчийн эрхийг зөрчсөн тогтоол гаргаж, төрийн эрхийг хууль бус аргаар авах гэж байгаа талаар Зууны мэдээ мэдээллийн төвд дүүргийн АН-ын хорооноос мэдээлэл хийнэ.
15.00 цагт:
- “Growl of Clown” хамтлагаас “Рок хувьсгал” уриан дор Wake Up амьд хөгжмийн фестиваль зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8877-0147.
Холбоотой мэдээ