Дэлхийд Монгол, Япон хоёр шиг үндэсний бөхийн спортоо хүндлэн дээдэлж, төр түмний эв нэгдэл, бэлгэ тэмдгийн илэрхийлэл болгосон улс орон байхгүй биз. Төрөн гарсан аварга, арслан, ховорхон заяах хүчтэнүүдээ Японд ч, Монголд ч үеийн үед амнаас ам дамжин ярьж, тэднээрээ бахархдаг, омогшдог. Гэвч хоёр орны гол ялгаа нь бөхчүүдийнх нь ухамсар юм шиг.
Сүмогийн ертөнцөд асуудал тарьж, ёс зүйн зөрчил гаргасан хэнбугай ч өчиггүй зодог тайлж, бараа сураггүй алга болдог. Ямар цолтой, хэний шавь, ямар ирээдүйтэй, хаанаас гаралтай гэдэг нь огтхон ч хамаа байхгүй. Бүх зүйл ёс суртахуун, зарчим дээр суурилсан. Гэтэл монгол бөхийн ертөнцөд ёс зүйн асуудал яригдах бүрт л хариуцлага хүлээх бөх үгүй болж байгаа анзаарагдана. Ялангуяа сүүлийн үед допингтой нэр холбогдсон бөхчүүд шударгаар хариуцлага хүлээж, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, ард түмэн, зүлэг ногоон дэвжээнээсээ уучлалт гуйхаа больжээ. Бүгд л дор бүрнээ өөрсдийгөө зөвтгөсөн шалтгаантай, хууль дүрмийн цоорхой, сиймхий хайсан аргатай. Энэ л монгол бөхийг муухай харагдуулж, залуу үедээ буруу үлгэр дуурайлал болж байгаа тод жишээ.
Анх Э.Оюунболд арслангийн допингийн шинжилгээнээс нэг ч биш бүр дөрвөн төрлийн хориотой бодис илэрсэн ч өөрөө буруугаа хүлээгээгүй. Уучлалт гуйх ёстой атал Дээд шүүх хүртэл заргалдсан. Үр дүн нь хэвээрээ. Барилдах эрхээ хасуулж, аварга цолоо хураалгасан. Дараа нь дахиад л допингийн шинжилгээнд бүдэрсэн. Мөн л буруугаа хүлээгээгүй. Спортын арбитр гээд заргалдаад л явсан. Эрхээ сэргээлгэсэн ч дахиад л шинжилгээнд бүдэрсэн. Одоо найман жилээр эрхээ хасуулсан учир нам гүн болов. Ард түмэн, бусад бөхчүүд, зүлэг ногоон дэвжээнээсээ нэг ч уучлалт гуйгаагүй. Бусдад хорлогдсон, гүтгүүлсэн гэж ярьвал Хэнтий аймгийн төлөөлөл бүхэн төрийн бүх шатанд удирдах албан тушаалд байсан. Спортын сайдаасаа эхлээд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хүртэл Хэнтий аймгийнх, Э.Оюунболдыг сонгуулийн сурталчилгаандаа дагуулж явсан хүмүүс. Ийм хүчтэй ар талтай хүнийг хэн хорлох юм бэ?
Э.Оюунболдыг дэмжигчид Увсынхан, Ховдынхон, Архангайнхан хор хутгачихлаа гэж ярьдаг ч эдгээр аймгуудын бөх бүр л допингийн шинжилгээнд бүдэрсэн. Үнэндээ допинг хэнийг нь ч ялгаагүй. Бөхийн өлгий нутгуудын жижиг, том цолтон ялгаагүй допингт бүдэрсэн. Ийм байхад шинжилгээний хариуг үгүйсгэх утгагүй.
Сүүлийн жишээ л гэхэд М.Бадарч арслан. Гомдол гаргасан үндэслэлүүд нь удаа дараа солигдсон. Эхлээд шинжилгээний хариугаа эсэргүүцсэн. Б сорьцоо шинжлүүлсний дараа шинжилгээ авах явц дүрмийн бус байсан гэсэн. Гэтэл Спортын арбитраас МОНАДА стандарт алдсан нь үнэн ч шинжилгээний хариунд нөлөөлөх хэмжээнийх биш байсан гэж үзсэн. Гэтэл хамт фитнест явдаг залуугаа гаргаж ирж, санаандгүй буруу эм уулгасан гэж гүрийв. Эцэст нь Панангин өгсөн залуугийн буруу болоод дуусах шиг.
Спортын арбитр М.Бадарчид тун ашигтай саналыг тавьсан. Буруугаа хүлээвэл цолыг нь хурааж, ердөө нэг жил барилдах эрхийг нь хасна гэж мэдэгдсэн. Ирэх намар гэхэд барилдах боломж бүрдэнэ. Гэтэл М.Бадарч буруугаа хүлээхийг хүссэнгүй.
Дараа нь улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр хоёр л мөн л барилдах гэв. Хоёр бөхийн шинжилгээний хариуг хэн ч үгүйсгээгүй. Гагцхүү шинжилгээний сорьц цуглуулах үед алдаа гаргасан учир барилдах эрхийг нь сэргээх үндэслэл болсон. Харамсалтай нь, бусад бөхчүүд нь эсэргүүцэж, допингтой бөхчүүдтэй барилдахыг хүсээгүй. Допинг хэрэглэсэн нь нэгэнт итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул бөхчүүд өөрсдөө ухамсраараа буруугаа хүлээгээд зохих шийтгэлээ авчих хэрэгтэй.
Өнөөх муу нэртэй гэгддэг даян аварга Н.Батсуурь л гэхэд хэвлэлийн бага хурал зарлан, буруугаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйж байлаа. Шанд нь барилдах эрхээ 11 сараар хасуулсан түүхтэй. Тухайн үед анх удаа допингийн шинжилгээнд бүдэрсэн бол хоёр хүртэлх жилээр эрхийг нь хасдаг хуультай байв. Энэ заалтын хүрээнд 11 сараар хасуулсан билээ.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ, түмэн олны буянаар бөхчүүд хангалттай алдар нэр, гавьяа шагнал, хүрээлэл, эд хөрөнгөтэй болж байгаа. Одоо өөрсдөө хариуцлага хүлээдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, уучлалт гуйдаг баймаар байна. Нэг талдаа өөрийгөө зөвтгөөд яваад байгаа бөхчүүдийн нэр хүнд унаж байгаа ч, нөгөө талдаа монгол бөх нийгэмд муухай харагдаж байгааг санаарай.
Нэргүй 2024-05-14 66.181.186.160
МОННОЛ БӨХ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХЭРҮҮЛ ХЭЛ АМНААС ХОЛ явах ёстойОДООНИЙ БӨХӨНЦӨРҮҮД БҮХ ЮМАНДАА ХУТГАЛЛСАН ХОГИЙН ЖУДАГ МУУТАЙ ХЭРҮҮЛИЙН ТАЛБАР БОЛЖ ДУУСААД ЖИВЭХ НЬ ХОЛГҮЙ БОЛЖЭЭ
Нэргүй 2024-05-14 74.15.22.48
Бадарч олон улсад давж заалдвал допингийн талаарx Монголийн бүx булай илрээд улсаараа олимпод ороx эрx xаагдаx юм билээ, одоо яаалтайч билээ !!!
Чоно 2024-05-14 202.55.188.115
найруулга. зүй мэдэх үү .гарчиг чинь найрууллага эсрэгээрээ утга санаа илэрхилчихсэн бн
ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-14 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-14 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-14 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-14 46.8.23.164
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 45.117.35.42
жудагтай бөхгүй болсон
AngelBarker 2024-05-14 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-14 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-14 45.15.72.159
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 66.181.161.123
Тийм, үнээн.
MaryMarie 2024-05-14 188.130.210.108
Харуулах боломжгүй.
хүннү 2024-05-14 202.55.188.89
News.mn-хэн эзнийхээ даалгавраар ЕС-н нутгийн бөхийг гаргүй байдлаар үзүүлсэн нь Оюун-Эрдэнэд сануулга өгч байгаа хэлбэр гэж ойлгож болох уу? Нэг мөсөн толгойгүй оруулахгүй дээ. Эсвэл “муу хүнийг яаж ч үзүүлсэн болно” гэсэн редакцийн бодлоготой юм уу? Оюунболд бол муу нь муу л даа. Үндэсний бөхөө боддоггүй үзэгч олноо хүндэлдэггүй тэнэг мунхаг орк мөн. Тэглээ гээд гэр бүлд нь дарамт үзүүлж бодохгүй. Хүүхэд нь өрөөсөн гаргүй үзүүлсэн аавынхаа зургийг харна даа!!!
Зочин 2024-05-14 66.181.161.123
Сүртэй юм. Фотошопын алдаа л байшдээ. Чадваргүй зурагчин л байхгүй юу. Засуулыг нь алга болгох гээд гаргасан алдаагаа зассангүй. Английн хааны ураг, жононгийн хүүхдүүдийн зураг бас л ийм алдаатай байсан. Ялгаа нь энэ алдаа арай том юм.
ЗОЧИН 2024-05-14 122.201.26.210
Бөх сонирхогч хобьтой. Хэрэв ингэж уучлалт гуйгаад болдог бол би тэр допинг нь хүртээд түрүүлээд цол аваад дараа нь уучлалат гуйгаад гараад явчихвал болох юм байна
ЗОЧИН 2024-05-14 122.201.26.210
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БОЛ БӨХЧҮҮДИЙГ ОГТ БАРИЛДУУЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ ХИЧНЭЭН САЙХАН БЭЛТГЭЛ ХИЙСЭН БОЛОН ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ОЛОН БӨХЧДИЙН АМЖИЛТЫГ ДООШ ТАТАЖ ТЭГЭЭД УУЧЛАЛТ ГУЙГААД ӨНГӨРДӨГ БАЙЖ БОЛОХГҮЙ. ЗАЛУУ БӨХЧҮҮД ЗАЛУЧУУД ЭНЭ ТАЛААР САЙН МЭТГЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ. ЖИЛИЙН ТУРШ БЭЛТГЭЛ ХИЙЧИХЭЭД НЭГ ЭМНИЙ ТӨЛӨӨ БҮХ ХҮЧ ХӨЛСӨӨ ОРХИГДУУЛМААРГҮЙ БАЙНА. ЯАХЫН ТЛД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ТҮН ШИГЭЭ ШИЙТГЭЛ АДИЛХАН ХҮРТЭХ ХЭрЭРГТЭй
Нэргүй 2024-05-14 124.158.107.195
улсын баяраар иүрүүлсэн бөхөд өгдөг өндөр өай шагналаа болио. 2 сая төгрөгнөөс хэтрүүлж болохгүй. 2 мөнхийн үед 2 өдөр барилдаж түрүүлээд 20 төгрөгөөр шагнуулдаг байсан шүү.
зочин 2024-05-14 103.168.34.38
Бөхийн жудаг энэ тэр бол өөрсдийгөө шүтүүлэх зорилгоор гаргаж ирсэн хуурмаг эд бололтой. Олноороо авирлаж байгааг нь харвал анхнаасаа ч байгаагүй биз.
BellaValencia 2024-05-14 194.32.229.173
Харуулах боломжгүй.
Zochin 2024-05-14 202.131.251.130
adilhan dopingtoi boh uuchlal guisnii toloo tsol nemdeg, busad n 8 jileer erhee hasuuldag baij bolohgui baihaa.
Нэргүй 2024-05-14 203.17.23.197
Гаргүй болох билэгдэл үү
хүннү 2024-05-14 202.179.25.63
Тийм л юм шиг байна. Мөн айхавтар хонзоноо. Элбэгдоржийн мэдлийн сайт, эзнийг янз бүр болгоод байхаар Оюун-Эрдэнэээс өшөөгөө авч байгаа юм байлгүй дээ? Одоо бүр иймдээ тулсан байна.
Зочин 2024-05-14 103.249.31.29
Цолны төлөө шударга барилдсан нэгнээ бүлэглэн гүтгэж жалга довны бурангуй үзлээ тунхаглах нь ариун явдал уу . Энэ жилийн наадмаар хэн гээч бөх нь түрүүлж гүтгүүлж доромжлуулан цолоо хураалгаж үйлээ үзэх бол !
зочин 2024-05-14 66.181.167.4
Нийгмийнхээ хамгийн боловсролгүй, мунхаг шуналтай, ёс зүйгүй хэсгийг өргөмжлөөд, шүтээд байдгийг, өөрсдөө дэмжиж тэтгээд оршин тогтнох боломжийг нь олгоод байдгийг л гайхаад байдаг юм, уг нь энэ бөх гээч юманд ач холбогдол өгөхөө болиод зоргонд нь хаячихад л өөрөө аяндаа өөрийгөө устгаад алга болох эд ш дээ
JulieRivera 2024-05-14 46.8.15.143
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 66.181.187.145
Бас тэр Хөвсгөлийн нэг хар юм, Мөнхбат билүү баатар ч билүү мөн тэнэгтэж өгсөн байваа, тэрнийхээр бол бөх нэр тэй цувдайнууд допинг хэрэглэх нь зөв, харин холбоо эрх ий нь хасдаг нь буруу юм байхаё ! Балайрч бгаам шүү !