Урт цагааны барилгын ажил ирэх 7 хоногт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Урт цагааны барилгын ажил ирэх 7 хоногт эхэлнэ

Урт цагааны барилгын ажил ирэх 7 хоногт эхэлнэ

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, олон нийтийн санал асуулгаар цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламжтай авто зогсоол барихаар шийдвэр гарсан. Монголд бүтээн байгуулалтын улирал богинохон. Гэтэл Урт цагааны суурин дээр ямар нэг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дүр зураггүй, автомашины төлбөртэй зогсоол ажиллаж байна.

УРТ ЦАГААНЫ СУУРИН ДЭЭР БАРИХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ 9 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Зуны улиралд бүтээн байгуулалт хийдэг цаг уурын онцгой нөхцөлтэй учраас нийслэлчүүд Урт цагааны барилгын суурь дээр ногоон байгууламж барих эсэхэд эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлж байсан.

Энэ талаар хотын захиргаанаас тодруулахад, "Урт цагааны барилгыг нурааж, ногоон байгууламжтай, авто зогсоол барина гэсэн шийдвэр гарсан. Одоогоор нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас зураг төсөл бэлэн болгосон бөгөөд энэ долоо хоногт тендерээ зарлана. Зураг төслийн дагуу далд автозогсоолтой, дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, ногоон байгууламж барихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах хугацаатай бөгөөд энэ хугацааны дагуу шалгаруулалтаа хийж, барилгын ажлыг эхлүүлнэ" гэсэн тайлбарыг өглөө.

Өөрөөр хэлбэл, Урт цагааны барилгын суурь дээр иргэдийн санал өгч, дэмжсэний дагуу ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбайтай, далд авто зогсоолыг барихаар зураг төслөө боловсруулсан байна. Зураг төслийн дагуу гүйцэтгэгч компани ажлаа хийж чадвал, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

УРТ ЦАГААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ 32-ЫН ТОЙРОГТ БАРИХ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРТ ШИЛЖҮҮЛНЭ

Хэдхэн хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар 32-ын тойрогт ажиллах үеэрээ далд зогсоолтой, Урт цагаан дээр үйлчилгээ явуулж байсан иргэдийн үйлчилгээ эрхлэх барилгыг барихаар төлөвлөсөн байгаа талаар хэлсэн юм. Тэрбээр, “Урт цагаан” үйлчилгээний төвийг буулгаж, далд зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тиймээс тус төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах, нөгөө талдаа иргэдэд оёдол, гутал, хувцас засвар, алт, мөнгөний дархан, цаг засвар зэрэг ахуйн үйлчилгээг ойртуулах үүднээс ахуйн үйлчилгээний төвийг 32-ын тойрог орчимд шинээр барихаар төлөвлөсөн гэлээ. Мөн Урт цагаанд үйлчилгээ явуулж байсан бизнес эрхлэгчидтэй ч уулзаж, зөвшилцсөн бөгөөд 32-ын тойрог орчимд баригдах ахуй, үйлчилгээний төвийг энэ онд тодорхой хэсгийг, ирэх жил үлдсэн хэсгийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж