Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 2024 оны “Номын баяр” тавдугаар сарын 17-19 өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдахаар болсон. Гэвч 35 дахь удаагийн “Номын баяр” нэг өдрөөр хойшилж тавдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Энэ талаар мэдээллийг “Номын баяр”-ын үйл ажиллагааг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдаас тодрууллаа. Тэрбээр, “Жил бүрийн тав болон есдүгээр сард “Номын баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг. Гэвч энэ удаагийн “Номын баяр” Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэг өдрөөр гэнэт хойшлохоор боллоо. Аливаа төлөвлөсөн үйл ажиллагаа нэг өдрөөр хойшлоход бусад ажлууд дагаад хойшилдог учир үүнээс шалтгаалсан төвөгтэй байдал үүсээд байна. Одоогийн байдлаар үүсээд буй асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэв.
Энэ удаагийн номын баярт Английн “Andrew Nurnberg Assocaites” утга зохиолын агентлаг, Туркийн “Introtema” орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид ирж монголын хэвлэн нийтлэгчдэд сонирхолтой номуудыг санал болгох, гаднын зах зээлд номоо гаргах хүсэлтэй зохиолчийн бүтээлтэй танилцах ажлуудыг төлөвлөжээ. Мөн Унгар, Казакстан, Орос, Солонгос зэрэг улсаас хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирэхээр болсон байна.
DawnMoss 2024-05-14 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-14 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-14 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-14 188.130.218.232
Харуулах боломжгүй.
ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-14 188.130.137.164
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 202.180.219.28
nomiin bayariin asriin tyrees ih ondor baidag.tyreesee bagasgahgyi bol nomiin hudaldaachid tusdaa nomiin bayar hiij zohion baiguulah heregtei.
Нэргүй 2024-05-14 103.212.162.38
arai l shunaltai shuu
Иргэн 2024-05-14 202.21.104.2
Энэ Сувдаа гэдэг хүүхэн төрийг лоббидож Номын баяр нэрээр тэрбумтан болж байгаа гэдэг шүү..ккк. Хэсэг хүний бизнес, хэрэггүй номын худалдаа, өөр юу ч биш.. Сайн ном эзнээ олдог. Хэн дуртай нь ном бичдэг, хүмүүсийн тархийг худал мэдээлэл, гоёчилсон түүхээр угаадаг хогийн үе. Хүний тархийг хогоор хооллож болохгүй!!!
энх 2024-05-14 66.181.176.211
Хэдэн сэтгүүлч нар нийлээд л худлаа зүйл зохиогоод бүүлийдчихдэг бас л аймаар шүү, Засгийн ажлаа хүндэтгэдэг болжээ хэхэ.
ЗОЧИН 2024-05-14 49.0.135.63
ТАЛБАЙ ДЭЭР БАРЬСАН АСАРУУДЫН НЭГ БҮРЭЭС
900 000 МЯНГАН ТӨГРӨГ АВСАН ЭНЭ ТББ ЫН СУВД ГЭГЧ АРАЙ ИХ ШУНАЛТАЙ ЮМ АА. ЗАНДАНШАТАРТ МӨНГӨ ЦУГЛУУЛЖ ӨГӨХ ӨӨ БОЛИМООР ЮМ АА.
JulieRivera 2024-05-14 46.8.15.143
Харуулах боломжгүй.