Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбумаар нэмэгдүүлэн, 1,2 их наяд төгрөгт хүргэнгүүт орон сууцны үнэ 5-10 сая төгрөгөөр нэмэгдэн, банкнаас зээл хүсээд байсан иргэдийг ахин мөнгөний эрэлд гаргахад хүргэв. Барилгын компаниудын давруу зан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.
“Ипотекийн санхүүжилт эрэлтээ гүйцэхгүйгээс орон сууцууд борлогдохгүй байна” гэх гомдлыг тавьж суусан барилгынханд бизнесээ хийх таатай орчин бүрдүүлж өгөөд байхад л барьж буй хариу нь энэ.
Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх жилийнхээс 10.2 хувиар, өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн болохыг тавдугаар сарын 10-нд мэдээлэв. Байршлаасаа хамаарч шинэ орон сууцны дундаж үнэ 1 м2 нь 4.3 саяас 2.75 сая төгрөгийн хооронд байна.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 1м2 орон сууцны үнэ 4.3 сая төгрөг, Баянгол дүүрэгт 4 сая, Сүхбаатар дүүрэгт 3.9 сая, Баянзүрх дүүрэгт 3.66 сая, Чингэлтэй дүүрэгт 3.43 сая, Сонгинохайрхан дүүрэгт 2.75 сая төгрөгийн үнэтэй болжээ.
Хэрвээ иргэн 50 м2 орон сууцыг 3.9 сая төгрөгөөр авах болоход 195 сая төгрөг шаардаж байгаа юм. Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх шаардлагатай. Ийн тооцоо хийхэд 48.5 сая төгрөг урьдчилгаа төлбөрт хийх шалгуур тавигдана. Дээр нь сарынх нь гэр бүлийн орлого 2,5 сая төгрөгөөс дээш байх ёстой. Тэгж байж 25-30 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдана. Гэтэл 50 м2 байр гэдэг бол ердөө хоёр өрөө буюу бөгс эргэх төдий талбай гэсэн үг.
Байрны үнэ өсөхөд нэгдүгээрт, Covid-19 цар тахлаас болж, хил гааль хаагдсан нь нөлөөлсөн гэж үздэг. Мөн өнгөрсөн жилүүдэд цементийн үнэ огцом өссөн нь байрны үнэд нөлөөлсөн байна. Дээр нь үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компаниуд гарч ирсэн нь үнэд нөлөөлөх болсон. Гэхдээ үндсэн гол шалтгаан нь барилгын компаниудтай холбоотойг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Нийслэлээс гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд 1.2 их наяд төгрөгийн бонд гаргах асуудал яригдаж эхлэхэд Улаанбаатар хотын хэмжээнд байрны үнийн хөөс хагарах төлөвтэй болсон ч ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэнгүүт үнэ өссөн нь эргээд эдийн засагт ч үнийн шок үүсгэж мэдэхээр байна.
Уг нь Засгийн газраас байрны үнийг тогтворжуулах зорилгоор импортоор орж ирэх цементэд ногдуулдаг татварын хэмжээг бууруулж, 5 хувиар тогтоох хуулийг УИХ-аар батлуулсан.
Гэвч татварын хөнгөлөлт эдлэх хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцүүлэн байрны үнийг өсгөсөн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, үнийн өсөлт хэр бодитой вэ гэдгийг тогтоох шаардлага ч нэг талаар үүсгээд байна.
Уг нь аливаа бараа бүтээгдэхүүний үнэ чанар дээр үндэслэж тогтох ёстой. Харамсалтай нь, Монголд эсрэгээрээ байгааг шүүмжлэх хүмүүс ч олон байгаа юм. Учир нь, жил ирэх тусам байрны үнэ өсөөд байгаа ч чанар нь дээшилдэггүй. Нэг их өндөр үнээс цаашгүй болсон. Зэргэлдээ хоёр хөршийн яриа бие биендээ сонсогдоно. Крантнаас нь зэвтэй ус гоождог тул уух нь байтугай усанд орж, хувцсаа ч угаах боломжгүй. Гол усны гольдрол хааж барилга барьсан тул зун болж бороо сууж ороход л подваль нь усанд автдаг, дээврээсээ ус алддаг, Аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны хязгаарлалт хийхээс аргагүйд хүрдэг гээд тоочвол байрны чанартай холбоотой олон асуудал хөндөгдөж буй. Газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь үнэлбэл бүр хэцүү мэдээ сонсогдоно.
Улаанбаатар хотын хэмжээнд 7 баллаас дээших газар хөдлөлтийг тэсвэрлэх барилга тун цөөхөн байгааг шалгалтаар тодорхойлсон. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулснаар Улаанбаатар хотын 976 барилгад мэргэжлийн байгууллагууд газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Харин шинээр ашиглалтад орж байгаа барилгын реклам нь 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ л гэж залдаг. Ер нь бол нийслэлд баригдсан орон сууцны үнэ чанар дагах бус байршил дагаж тогтдог гэж хэлж болно. Чанар бол хаягдсан. Ийм орон сууцуудыг яагаад Улсын комисс нь хүлээж аваад байдаг нь ч хачирхалтай.
Жишээ татахад, 16-20 мянган иргэн оршин суух орон сууцны хороолол барьсан хэрнээ улсын цэцэрлэг, сургууль байхгүй. Гал гарахад галын машин орох орц гарц байхгүй.
Зарим орон сууцны хотхонууд шатахууны агуулахтай хаяа залган байршиж буй нь ч бий. Өнгөрсөн өвөл Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдоход нийтийн эзэмшлийн орон сууц галд автсанаас 100 гаруй өрх орох оронгүй болж, өнөөдөр түрээсийн байранд амьдарч байна.
Түлш нөөцлөх агуулахтай хаяа дэрлэн байршиж буй орон сууцууд эрсдэлд орохгүй гэх баталгаа үгүй. Дээр нь шатахуун түгээх станцуудтай зэрэгцэн оршиж байгаа орон сууцууд ч олон бий.
Энэ бүх эрсдлийг тооцсон хяналт шалгалтыг хийвэл Улаанбаатар хотод баригдсан тэнгэрт хадсан үнэтэй орон сууцуудаас шаардлага хангах нь хуруу дарам л гарна.
Хоёр жилийн өмнө Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбат “Зарим барилга руу би айгаад харж чаддаггүй. Энэ барилгыг муу барьж байна шүү гээд очоод хэлчихмээр санагдах үе ч бишгүй. Нийт барилгын чанар ямар байна вэ гэж асуувал “Дунд” л гэж хэлнэ” гэж нийслэлд баригдаж буй барилгуудын чанарыг тодорхойлж байв.
Товчхондоо даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэй байна ч гэж хэлж болохоор боллоо. Эрх ашиг, түрийвч нэгдчихээгүй бол байрны үнээ өсгөж буй барилгын компанийг хяналтандаа авч, үнэ нь үндэслэлтэй эсэхийг нэг нягталмаар байна.
Г.ХОРОЛ
ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-14 188.130.137.164
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 62.167.160.170
Гадны улсад бол газрыг өгөхдөө олгож буй тухай газарт нь хөрөнгө оруулалт хийсний дараа газар өгөх зөвшаарлин талаар яригддаг юм бна. Жишээ тухайн компани тухайгазрын шинэ зам тавиулж. мөн давар хуучин байруудын сантехникийг солиулах . ил гарсан интернэт болон цахилгааны утсыг солиулах жишээний тэгэж байж оршин суугчдаас зөвшөөрөл авч байж газар нь олгогддог юм байна лээ. тэгээд тухайн газраа хөгжүүлээд засаад явдаг юм бманайд мөнгөтэй бол хэдэн дарна цэрэгт мөнгө өгөөд дураараа барилга байш
LaurenFournier 2024-05-14 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-14 46.8.223.188
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-14 103.212.119.36
хот чимэх байтугай, гутаасан эмх цэгц, өнгө үзэмжгүй, нар хаасан, сургууль, цэцэрлэг байтунай хороолол дотно, гадна зам талбай шийдээгүй. мөнгө олох зорилгоор ямарч сэтгэлгүй барьсан хогийн барилгуудыг комисс хүлээж авмааргүй бна. хайр найргүй нураамаар бна тэгэж бж хогийн юм барихгүй бас худалдаж авахгүй болно биз. иргэдийг хохироож болохгүй. ер нь авчихмаар байр үнэндээ алга. 10 жил хүрэхгүй хог болно гэж бодохоор.
CindyPaladin 2024-05-14 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-14 109.248.49.121
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 202.126.89.128
Бетон ширэнгэ гамшгийн хэмжээнд тулсан.
өндөр барилгын хэрэг гэж бнуу
эмх цэгцгүй, хүн явах аргагүй боллоо
арга хэмжээ аваач ээ
CherylViljoen 2024-05-14 46.8.15.213
Харуулах боломжгүй.
ИРГЭН 2024-05-14 202.9.46.158
барилгын компаниуд нүүрсчид шиг ИРГЭДЭЭ ДЭЭРЭМДЭЖ, ШУЛЖ МӨЛЖИЖ, ЗАЛИЛЖ БАЙНА. энэ дээрмийг нэн яаралтай зогсоохгүй бол иргэд сүйрч дуусах нээ…..
CynthiaBurns 2024-05-14 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-14 188.130.210.108
Харуулах боломжгүй.
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-05-14 202.21.110.94
Даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэй байна!!!!!!!!!!!!!!ЭНЭ ҮХЭР МАЛНУУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН. ТА НАР ХЭЗЭЭ Ч МАФИЖИЖ ЧАДАХГҮЙ…………..
Трсаах 2024-05-14 202.9.40.51
Эртнээс нүүдэлчид олон овог үндэстэй овогтой нүүдэлчин удамтай бэлчээр ус ургамлаа дагж амьдрдаг улс ороооон.
Манж 260 жил дарлаж нүүдэлчдыг 5
аймаг 4 халх гэж үмхий бузар муу санаагар зохиомол үндэс гарж ирсэн зохимол нэр
үнэндээ бол нүүдэлчдэд халх гж нэгч үндэстэн байхгүй олон овог үндэстэй монголчууд хууртагдаж явж ирсэн байдг. Халх гэж бахирдаг бузрууд бүгд манж х***а гаралтай бузрууд бдг. Нүүдэлчин монголчууд ухаантай хүн чанартай энрэнгүй хүнээр удирдуулдг байсан. одоо хэлдгээр Урианхай
BellaValencia 2024-05-14 194.32.229.173
Харуулах боломжгүй.
БГД -ын иргэн Х.Батсайхан 2024-05-14 43.242.242.247
Ардчилсан намыг дэмжээд УИХ-д суудлын тоог тэнцвэртэй болгох хэрэгтэй мөн шинээр бий болж байгаа намуудыг суудалтай байлгах хэрэгтэй үүнийг сонгуулийн хуулиараа л зохицуулж болдог харин манай намаараа шийдээд луйвараа эхэлж хийдэг. Энэ бол ганц намын ноёрхол бий болоод удаж байгаатай холбоотой . үүнээс үүдээд энэ олон барилгын компаниуд ард иргэдийг хуурч мэхэлж залилан хийж амьдарч байгаа нь тодорхой бүгдээрээ намд биш хувь хүнд хөтөлбөрийг судлаж байгаад санлаа өгөе.
Нэргүй 2024-05-14 202.55.188.33
энэ 2 намаас олигтой юм хүлээгээд нэмэргүй АН бол бүр самардагийг голдоо ортол мэдрээгүй юмуу.
Зочин 2024-05-14 139.5.219.149
Хэдхэн жил болоод хана нь цуурсан, гадна өнгө үзэмж нь доройтсон барилга олон харагдах юм. Хөрин 60, 70 жил болсон гэхэд хуучны зарим барилгууд дэргэд нь цэмцгэр харагдаж байх жишээтэй
Нэргүй 2024-05-14 202.126.90.222
irged uursduu tiim Bair avch bdag buruu huduu humuus huurtaal huurhii
Нэргүй 2024-05-14 66.181.186.111
19-iin uilchilgeenii tuviin mashinii zogsooluudiig ni avchixsan baishin barichixsan. Eniig shalgaj buulgaach. Uul ni bux talaas ni mashin orj boldog
Odoo mashinii zogsool zamiig ni avaad undur baishin shig yum bariad muuuxai yum bolgochix yumaa.
Нэргүй 2024-05-14 202.126.91.190
ЗГ буруутай шүү!
Зочин 2024-05-14 64.119.29.46
Манайд бүх юмний үнэ тэр тусамаа барилгын үнэ маш өндөр бна энэ нь эцэсдээ төрийн бодлого буруу бгааг илчлээд бна шүү дээ татвар буулгахаар л үнэ нэмдэг асуудлыг болих хэрэгтэй 10 жилийн өмнөөс 2 дахин өссөн яаж ийм цалинтай залуу гэр бүл байртай болох вэ дээ
зочин 2024-05-14 66.181.181.121
Ардчилсан эрх чөлөөт хувийн өмчит үйлдвэр аж ахуйн нэгжүүд үүссэн цаг үеээс эхэлж мөлжлөгийн хэлбэрт шилжиж үнийн дарамт дарангуйлалаар боолчилж иргэдийн амьдрал дээшлэхгүй ядуурч байгааг өөрчлөн шинчлэх цаг болсон байх аа
Иргэн 2024-05-14 90.188.247.15
Шударга өрсөлдөөний төв байрнуудын үнэ бодитой эсэхэд шалгалт хийж үзэх хэрэгтэй бна
Зочин 2024-05-14 66.181.177.240
Орон сууцны м.кв-ын үнэ дэнүү хөөстэй өндөр байгааг таслан зогсоох хэрэгтэй.
Zochin 2024-05-14 202.126.91.212
Bukhii l salbart ajil hiih hun oldohgui bn shuu. Barilga deer tsalingaa nemeed nemeed ajillah huch baihgui, gaigui injeneruud ni gadagshaa yavj armatur boogood irehee baisan geh yum. Iimd une osoh bas neg shaltgaan geh yum
JulieRivera 2024-05-14 46.8.15.143
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 66.181.181.116
даварсан зөрчилтэй барилгуудыг хайр найргүй буулгадаг болчихвол даварч чадахгүй!
Нэргүй 2024-05-14 202.179.11.230
Avahaa boliod heseg haraad suuchihmaar baina. Daanch manai malnuud tegehgui dee.