Өв соёл эзэнтэй болсон он жилүүд!

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

Өв соёл эзэнтэй болсон он жилүүд!

Өв соёл эзэнтэй болсон он жилүүд!

Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаанаас өөрөөр танигдаж чадаагүй монголчууд шинэ зуунд өөрийн өв уламжлал, соёлоороо дамжуулан Монгол Улс нэгэн шинэ хуудас нээж чадав.

Дэлхийд Монголын соёл урлаг, соёлын өв, түүхийн олдворууд, үндэсний урлаг, театр, орчин үеийн кино гээд биднийг дэлхий ертөнц өөрөөр харсан он жилүүд ч гэж тодорхойлж болохоор.

Соёлын өв бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгаа, монголчуудын үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг болох учир нийгмийн хөгжил, дэвшилд чухал үүрэгтэй гэж соёлын салбарт нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон. Тиймээс ч 2020 онд Соёлын яамыг шинээр байгуулсан байдаг.

Соёлын яам шинээр байгуулсан нь бид дан ганц уул уурхайн баялагаараа эдийн засгаа тэтгэх бус соёлоороо дамжуулан эдийн засгаа тэлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Монголын түүх, соёлын өв, үнэт зүйлээрээ дэлхийд танигдах, түүгээр дамжуулан эдийн засгаа өргөжүүлэх, улсаа сурталчлан таниулахыг зорьсон. Удахгүй бид Соёлын яамыг байгуулснаар дэлхийд танигдаж, соёлын өв, уламжлал, үнэт зүйлээрээ дэлхийд танигдсан эсэхэд дүн тавих хугацаа болно. Өөрөөр хэлбэл, “Би Соёлын яамыг дахин татан буулгахгүй байх тэр үндэс суурийг нь тавьж чадна” гэсэн амбицдаа хүрэхийн тулд Ч.Номин сайд юу хийв гэдэгт дүгнэлт хийх цаг. Ч.Номин сайдын хэлснээр энэ яамыг дахин татан буулгахгүй гэсэн нь амбицдаа хөтлөгдсөн хоосон амлалт байсан уу, бодит ажил хэрэг байсан уу гэдгийг нэхэн саная.

Монголчуудыг асар их байгалийн баялагтай, хоёр том хөршийн дунд оршдог ардчилсан улс гэж тодорхойлох нь бий. Чингис хаанаасаа өөр гайхуулж, цээжээ дэлдэхээс өөр бидэнд ямар өв соёл, бахархал, омогшил, үнэт ховор олдвор, түүх Соёлын яамтай болсноор бий болов гэдэгт эргэн нэг дүгнэлт хийе.

Зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сараар л өв уламжлал, түүх соёлоороо гангарч, омогшдог монголчууд өөрсдөө ч түүх, өв, соёл, урлагаар дамжуулан дэлхийд танигдах боломжтойг харуулав, Соёлын яам.

СОЁЛЫН САЛБАРТ ХИЙГДСЭН ТОМООХОН АЖЛУУД

  • Жилдээ цөөхөн удаа үзэгчдэд зориулж тоглолт хийж, үндэсний гэх арга хэмжээнд л оролцдог Морин хуурын чуулга дэлхийн гурван ч том театрын тайзнаа хоёрхон чавхдастай морин хуураа эгшиглүүлсэн түүхэн үйл явдлуудыг дэлхий сонорт хүргэж чадав. Мөн “Морин хуур” Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, Монголын үндэсний соёлын өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний нэгдмэл үзлийг бэхжүүлэх зорилго тавив.
  • “Эзэнгүй”-дэж алдагдсан, дэлхийн олон сая жуулчны нүд хужирласан Эрмитажийн музейд гайхагдах Ноён уулын олдвороос эхлээд олон түүхийн олдворууд эх оронтой, эзэнтэй гэдгийг харуулав.
  • Ази, тив дэлхийн кино урлагт монгол жүжигчид, монгол уран бүтээлчид оролцож, дэлхийн одуудтай нэгэн тайзан дээр монгол гэх нэрээ дуудуулж, омогшсон шинэ зам нээгдэв.

  • Ирээдүйд 100, 1000 жил дуурсагдаж, өвлөгдөх түүх, соёл уламжлалаа хайрлан хамгаалах, сэргээн засварлах, барилга байгууламжийг нь шинэчилж, шинээр байгуулав.
  • Чингис хааныхаа талаар ярьж, бичиж байснаас түүний байгуулсан гавьяа, нүүдэлчдийн соёл, бүтээсэн үндэсний үнэт зүйлийг дэлхийд харуулах үзүүлэх “Чингис хаан” үндэсний музейг байгуулав. Түүгээр зогсохгүй Францын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн” нь үзэсгэлэнг зургаан сарын турш олон мянган жуулчдад таниулав.
  • Монгол найрагчийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг англи хэлнээ орчуулан Их Британийн Лондон хотын Колесиум театрт “Монгол хаан” нэрээр 42 мянган үзэгчдэд хүрчээ.
  • “Соёлын сэргэлт 2024” аяны хүрээнд соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлуулахад өвлөн уламжлагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсан. Мөн Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүлэв.

Онцлоод дурдсан, олны сонорт хүрсэн цөөн ажлыг дурдахад ийм боловч Соёлын яам байгуулснаар Монгол соёлын өв эзэнтэй болж, түүгээр дамжуулан дэлхийд өв уламжлал, түүхээ сурталчлах олон бүтээн байгуулалт, хууль эрх зүй, ЮНЕСКО зэрэг дэлхийн олон улс орны соёлын салбартай хамтран ажилласан, бүтээлч жилүүд байжээ.

Хоёр том гүрний дунд орших жижигхэн ч ардчилсан, асар их баялаг нөөцтэй, түүх соёл, өв уламжлал, урлаг уран сайхан гээд агуу түүхтэй, түүнийгээ зөвхөн монголчууд өөрсдөө ч сайн мэддэггүй байсан мэт соёлын салбарын сэргэлт өрнөжээ, өнгөрсөн жилүүдэд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж