ОХУ-ын баруун хойд хэсэгт, Баренцын тэнгисийн эрэгт орших Мурманск бол туйлын тойргоос цааших дэлхийн хамгийн том хот. Тус хот нь туйлын туяа харахыг хүссэн аялагч жуулчдын хамгийн ихээр зорьдог газар юм.
Гэвч өдгөө Мурманск нүүрсний тортог, хөөндөө дарагдан халтайжээ. Яагаад гэвэл Мурманск далайн худалдааны боомтод өдөр бүр нүүрсийг ил задгай нөхцөлд хөлөг онгоц хооронд шилжүүлэн ачиж байна. Үүнээс болоод нүүрсний тортог хэдэн километрийн радиуст агаарт цацагддаг аж.
Хотын уугуул иргэн, аяллын хөтөч мэргэжилтэй Дариа “The Moscow Times” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Жуулчдыг дагуулаад хотын төвөөр явахад хүн бүр л тоос тортогийг олж хардаг. Мурманскийн оршин суугчдаар тогтохгүй гадны хүмүүс хүртэл яагаад гэж асуудаг. Энд яг юу болоод байна вэ гээд л. Мөн энэ тоос тортогоор амьсгалахад аюултай эсэхийг тэд байнга асуудаг” гэжээ.
Мурманскийн далайн боомтын гол бизнес нь нүүрс бөгөөд нийт ачааны 80 гаруй хувийг эзэлдэг.
Нүүрсний тортог энд анх удаа тогтож байгаа юм биш. Энэ асуудал 10 гаруй жил үргэлжилсэн боловч сүүлийн саруудад тортог улам ихээр тогтож, тод харагдах болжээ. Оршин суугчдын гомдол санал ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 15 дахин нэмэгдсэн байна. Нүүрсний тортог хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буйгаас гадна хүн амын эрүүл мэндэд ч хортой нь дамжиггүй.
Сүүлийн саруудад нүүрсний тортог эрс нэмэгдсэн нь хориг арга хэмжээнд өртсөн ОХУ нүүрсний экспортоо Европоос Ази руу чиглүүлсэнтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор боомтын үйл ажиллагаа ч өргөжин тэлж буй.
Мужийн захирагч Андрей Чибис улсын прокуроруудад хандаж, боомтын болзошгүй зөрчлийг шалгахыг шаарджээ. Уг шаардлагын дараа боомтын удирдлагууд одоогийн тоосжилтын хяналтын системийг сайжруулах шаардлагатай байгааг, ялангуяа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Мурманск боомтын гүйцэтгэх захирал Павел Олейник “Бид хоёрдугаар сараас хойш тоос шороотой ачаа тээвэрлэхийг зогсоосон. Хоёрдугаар сард энэ төрлийн ачаа өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 хувиар буурсан байна. Ийм ачаа манайхаар огт хүлээж авахгүйн тулд ачилтын цэгийг өөрчлөхөөр ажиллаж байна” гэжээ.
"ХАР УУШГИ"
Мурманск дахь нүүрсний терминалын ажилчид онцгой их хэмжээний тоосжилтод өртдөг аж. Гэтэл нарийн ширхэгтэй тоосонцор агаарт тархах чадвар өндөртэй тул боомтоос хол хол амьдардаг оршин суугчдын эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх боломжтой. Хотын цасны дээжээс авсан 2022 оны шинжилгээг харвал цасан дахь нүүрсний тоосны хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Нүүрсний тоосонд хүнд металлууд агуулагддаг учир энэ салбарын ажилчид “хар уушгины өвчин” гэгддэг антракозоор өвчлөх өндөр эрсдэлтэй.
Уул уурхайн инженер мэргэжилтэй нүүрсний бохирдлын эсрэг тэмцэгч Лементуевийн хэлснээр “Өчүүхэн тоосонцор л уушгинд хуримтлагдахад гадагшилдаггүй. Уушгины үйл ажиллагаа аажмаар буурч, хамгийн хүнд тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Мурманск боомтын ажилчид зохих амьсгалын аппараттай байдаг бол тэд азтай юм. Гэтэл үйлдвэрлэлийн бүсээс гадуурх хүмүүс хорт тоосонцорт удаан хугацаагаар өртөж байна” гэжээ.
Нүүрсний терминалууд тоосжилтоос хамгаалах усан буу, салхинаас хамгаалах тор зэрэг бохирдлоос хамгаалах зарим аргыг ашигладаг ч эдгээр нь 50 хувийн л үр дүнтэй. Хэдий өндөр өртөгтэй ч гэлээ бүх үе шатанд хаалттай байгууламжид нүүрс тээвэрлэх нь цорын ганц боломжийн шийдэл аж.
“Эрх баригчид хүний амь нас, эрүүл мэндийг эрхэмлэсэн бол агаар цэвэршүүлэгчтэй битүү агуулах бариад, аюулгүй байдлыг хангахад мөнгө зарцуулах байсан. Гэхдээ ОХУ-д хүний амь үнэ цэн багатай, компаниудын ашиг л нэн тэргүүнд тавигддаг” гэж Лементуев хэлэв.
Оросын нүүрсний гол төвүүдийн нэг болох уг терминал нь 2023 онд Хойд тэнгисийн зам дээрх ачаа тээвэрлэлтийг 23 хувиар нэмэгдүүлсэн байна. Тус боомт нь өнгөрсөн жил нүүрс ачсан хоёр том хөлөг онгоцыг Ази руу гаргажээ. Энэ нь Хойд тэнгисийн замыг дайран өнгөрсөн хамгийн том хөлөг онгоцууд байсан.
ТОО БАРИМТ СӨХВӨЛ…
Оросын нүүрсний экспортын гуравны нэг нь Европын холбоонд хамаардаг байв. Гэтэл Европын холбоо нүүрсний хориг тавьснаас болоод нүүрсний салбар хэсэг хугацаанд уналтад орсон ч энэ нь түр зуурынх байжээ. ОХУ-ын экспорт Азийн зах зээл рүү чиглэж эхэлсэнтэй энэ нь холбоотой. Албан ёсны тоо баримтаас харахад Оросын нүүрсний үйлдвэрлэл 2023 онд өмнөх онтой харьцуулахад нэг хувиар буурч, дайны өмнөх үеийнхтэй ижил түвшинд хэвээр байна. 2022 онд 7.5 хувиар буурч байсан экспорт өнгөрсөн онд нэг хувиар өссөн нь харьцангуй сэргэсэн үзүүлэлт юм.
ОХУ 2023 онд өмнөх онтой харьцуулахад Хятадад 52 хувь, Энэтхэгт 43 хувь илүү нүүрс борлуулсан. Цаашилбал, бол 2023 онд Оросын нийт нүүрсний экспортод БРИКС-ийн орнуудын эзлэх хувь 46 орчим хувиар өссөн байна.
Гэхдээ экспортыг Ази руу чиглүүлэх явцад ложистикийн саад бэрхшээл тулгарсан. Ялангуяа Кузбасс буюу Кемерово мужид асуудал тулгарсныг Сэргээгдэх эрчим хүчний бие даасан шинжээч Татьяна Ланшина хэлжээ. Тодруулбал, одоогийн дэд бүтцээр их хэмжээний тээвэрлэлтийн ард гарах боломжгүй тул өнгөрсөн жил Кузбасст төмөр зам байнга түгжирчээ. Мөн "Энэ зууны дунд үе гэхэд байгаль орчны асуудал Азийн орнуудад ч хамаатай болно” гэдгийг шинжээч Татьяна Ланшина онцлов. Учир нь бүх улс орон нийлүүлэлтийн сүлжээгээрээ их бага хэмжээгээр хоорондоо холбоотой. Жишээ нь, Европ ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол Азийн ханган нийлүүлэгчдээс хүлэмжийн хийн ялгаруулалт, ажилчдын эрх гэх мэт асуудлыг шийдвэрлэхийг шаардах нь ойлгомжтой аж.
Гэвч ОХУ-ын улс төр, эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа тул урт хугацааны таамаглал дэвшүүлэх нь үр дүнгүй. Нөгөөтэйгүүр, засгийн газар ч тэр, компаниуд ч тэр олон жилийн цаадахыг харахаасаа илүү өнөөдрөөрөө амьдарч байгааг мэргэжлийн шинжээч онцоллоо.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-14 188.130.137.164
Харуулах боломжгүй.
Муслим брат 2024-05-14 202.126.91.152
Путин сэтгэцийн өвчтэй болж дайн хийснээр Лрос гүрэн дампуурах замдаа шуударсан..мөнгө олохын тулд муу муухай юм их хийж хүн ардаа хохироож дууслаа..гэтэл одоо Баруунд царцаасан оросын мөнгөөр дайныг үргэлжлүүлэх юм байна…Путины хулгайлсан мөнгөөр Путинг устгахинь гайхамшигтай шүү Аллах Акбар
Ац 2024-05-14 172.58.165.179
Баруун суртал ухуулгад тархиа базуулсан ац солиорчээ
LaurenFournier 2024-05-14 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-14 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-14 46.8.23.164
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 37.169.87.134
Гэхдээ ОХУ-д хүний амь үнэ цэн багатай, компаниудын ашиг л нэн тэргүүнд тавигддаг
AngelBarker 2024-05-14 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-14 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-14 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-14 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-14 194.32.229.173
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 192.42.116.15
Оросын Т-90 танкийг нацист Укрууд 2 удаа дроноор дэлбэлсэн чинь нөгөөдөх яагаа ч үгүй цамхагаа эргүүлж "дуудсан уу яасан?" гэж нэг харчихаад зүв зүгээр явчихсан 😄😄😄
Нэргүй 2024-05-14 66.181.181.166
Эмээ уу,,,, тэнэг ээ,,,,
Нэргүй 2024-05-14 185.241.208.212
эм тан, элдэв бодисны хамаараалтай чи л тэнэгээрээ ээлжит зуршил болсон тэнэг үгээ бичнэ дээ, ха ха ха
Нэргүй 2024-05-14 66.181.161.68
Энд тортог ярьж байна чи юүн дайн яриад байгаа юм бэ тэгэхээр чинь чамд л санаа зовоод эмээ уу гэжаахгүйюү
Нэргүй 2024-05-14 66.181.160.17
ТЭЦ 3 ийн нүүрсний тортог, яндангийн хүхэрт угиар Яармаг, Мишээл гээд эргэн тойрны 5 км радиуст хамгийн ихээр, цаашлаад салхи ихтэй г ч хэлэхүү хотоор нэг хийсэж байна даа. Нунтагласан нүүрсээ ядаж битүү саванд хиймээр юм. Яармаг гэж түгжрэл, утаа, нүүрс гээд…..
ужу 2024-05-14 139.5.216.91
Тиймээ. Энэ станцын шүүлтүүрийг 30 жилийн өмнө солих ёстой байж. Баригдсанаасаа хойш Улаанбаатарчуудыг хордуулж байгаа ТЭЦ-2 ба ТЭЦ-3. Засаг төр иргэдийн эрүүл мэндийн эсрэг мэт таг дуугай байна. Юун Мурманск. УБ бүр хамар дор чинь үнс чинь байна.
Нэргүй 2024-05-14 202.131.236.22
зураг дээрээ агаар, цасны бохирдол нь манай нийслэлээс дээр харагдаж байна
зочин 2024-05-14 66.181.167.4
Аргагүй дээ, иванууд чинь манай ояачуудын ах нь ш дээ, ах дүү хоёр юм чинь адилхан байх нь аргагүй, УБ-Мурманск хоёр бол ах дүү хотууд
Нэргүй 2024-05-14 103.212.117.193
yadaj baihad yun nurchu pasduu bichfeg ym be
JulieRivera 2024-05-14 46.8.15.143
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-14 103.168.34.11
Манай УБ г Мурманскын оршин суугчид харвал өөрсдийгөө цэнгэг агаартайг мэднэ дээ. Цаашлаад Гашуун Сухайт, Ханги мандал, Шивээ хүрэнгийн боомтуудыг харвал ухаан алдахын бна л даа.
Нэргүй 2024-05-14 185.220.101.0
Недерландын гудамжны шар хэвлэл Москов Таймзаас Оросыг муулах юм олдохгүй аргаа барахдаа нүүрсний тортог хүртэл голохгүй хамж бичдэг болжээ