Олонхын бүлэг ажил хаяв

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Олонхын бүлэг ажил хаяв

Олонхын бүлэг ажил хаяв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр/2024.05.13/-нд ажил хаяв. Өнгөрсөн долоо хоногийн турш эзгүй байж, тойрогтоо ажилласан түшээдийн хувьд УИХ-ын сонгуулийн ажил нь дуусахгүй байгаа бололтой. Төрийн ордондоо өчигдөр морилж, үндсэн ажилдаа орох байсан ч ирсэнгүй.

Тиймээс зөвхөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг л хуралдсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар тавдугаар сарын 3-нд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг иргэдэд танилцуулж, тодорхой санал хүсэлт авч ирэхийг үүрэг болгосон.

Гэвч тойрогтоо ажиллаж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд дээрх хуулийн төслүүдийг иргэдэд танилцуулахаас илүү 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ олж авахын тулд ажиллалаа гэж хэлж болно.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 14-20-ны хооронд тодруулах ёстой.  Нийтдээ 78 гишүүнийг тойрогт, 48 гишүүнийг намын жагсаалтаар нэр дэвшүүлэх жагсаалт гаргах юм.

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахын тулд хоёр удаагийн судалгааг хийсэн байдаг.  Тус нам тавдугаар сарын 20-нд Бага хурлаа хийхээр төлөвлөөд буй бөгөөд энэхүү хурлаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэрс тодорно.

Тэрхүү нэрсэд багтаж орохын тулд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үндсэн ажлаа марттал тойрогтоо “амьдрав”.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж