Үргэлжилсэн бороо Хятадыг “ногоон” болгоход саад болов

Үргэлжилсэн бороо Хятадыг “ногоон” болгоход саад болов

Үргэлжилсэн бороо Хятадыг “ногоон” болгоход саад болов

Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн нийт 60 хувийг бүрдүүлдэг Хятадын баруун өмнөд хэсэгт тогтмол бороо орж буй. Тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүч доголдож, “ногоон” үйлдвэрлэлд шилжих Хятадын бодлого зогсонги байдалд орж байна. Бид энэ удаагийн Дэлхийн эдийн засаг буландаа хөнгөн цагааны үйлдвэрлэлийн талаар онцолж байна.


Хятадын Юньнань муж усан цахилгаан станцтай болно гэх сургаар хөнгөн цагаан, нүүрс боловсруулагч Хонгяо групп болон бусад үйлдвэрүүд хүчин чадлаа тус бүс нутаг руу шилжүүлжээ. Тодруулбал, Хятадын нийт үйлдвэрлэлийн 15 хувийг боловсруулах хүчин чадлаа бүс нутаг руу шилжүүлж, эрчим хүчний бага зардлаар ашиг олно гэж тооцоолж байв. Гэвч тогтмол орж буй хур борооны улмаас Юньнань дахь усан цахилгаан эрчим хүчний станц зогсонги байдалд орсон. Улмаар хөнгөн цагаан үйлдвэрлэгч байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

Сүүлийн хоёр жилийн турш Юньнан мужид уур амьсгалын өөрчлөлт ихээр нөлөөлжээ. “Ногоон” үйлдвэрлэгч бүс нутаг болно гэж тооцоолсон засгийн газрын бодлого бүтэлгүйтэх түвшинд хүрсэн. Дэлхий дахинд хөнгөн цагаанаас гаргаж авдаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, ашиг орлого арвин байгаа ч Юньнан мужийн үйлдвэрүүд алдангид орж байна. Хонгяо групп гэхэд үйлдвэрлэлтээ 10-40 хувь бууруулах шаардлага гарсан.

Сиднейн Технологийн их сургуулийн эрчим хүчний бодлогыг судалдаг туслах ажилтан Муйи Ян “Хөнгөн цагааныг олон технологид ашигладаг. Тиймээс нийлүүлэлтийн тасалдал нь Хятадын эрчим хүчний “ногоон” бодлогыг удаашруулж байна” гэв.

Шинжээчид болон салбарын эх сурвалжуудын үзэж буйгаар, Хятадын цаг уурын нөхцөл байдал, усны хямрал нь дэлхийн хөнгөн цагааны үнийг хэлбэлзэхэд хүргэж байна. Үйлдвэрлэгчид "ногоон" металлын эрэлт хэрэгцээнд зориулан ашиг олох боломжгүй болсон. Хонгяо групп 4 сая тонн бүтээгдэхүүнээ Шандун мужаас Юньнань руу шилжүүлэх төлөвлөгөө гаргаж, ойролцоох хоёр мужид тус бүр 2 сая тонны хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн байв. Нийт 17 тэрбум юань буюу 2.35 тэрбум ам.долларын өртөгтэй Вэньшань үйлдвэр 2020 онд нээгдэж, 2022 оны наймдугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байсан. Гэвч усан цахилгаан станцын тогтворгүй байдал нь үйлдвэрлэлтийн ажилд саад хийсэн.

Юньнаний Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газраас нийтэлсэн 2021 оны тайланд дурдсанаар Вэньшань, Хонхе үйлдвэрийн хөнгөн цагаан үйлдвэрлэл 2023 оны гуравдугаар сард эхлэх ёстой байв. Гэвч энэ оны дундуур ердөө 500 мянган тонны үйлдвэрлэлт гаргаж чадна гэж албаны хүн мэдэгджээ. "Wood Mackenzie" компанийн металл, уул уурхайн ахлах зөвлөх Чен Шинлин "Усан цахилгаан станцын саатлаас болж Хонхэ үйлдвэр бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй" гэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, хөнгөн цагаан нь дэлхийн үйлдвэрлэлийн шууд нүүрстөрөгчийн давхар ислийн гурав орчим хувийг эзэлдэг. Хятадын хувьд нүүрстөрөгчийг багасгахын тулд 2020 онд албан ёсоор тогтоомж баталсан. Ногоон арга замаар хөнгөн цагаан үйлдвэрлэж чадах юм бол тус улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 2060 он гэхэд тэглэнэ гэж төлөвлөж байна. Сонирхолтой баримт дурдвал, усан цахилгаан станц болон бусад экологид ээлтэй “ногоон” эрчим хүч ашиглаж үйлдвэрлэлт хийсэн тохиолдолд урамшуулал авах боломжтой байдаг. Одоогоор “ногоон” аргаар хөнгөн цагаан үйлдвэрлэгчид бага хэмжээний ашиг, урамшуулал олж байна. Дэлхийн эдийн засгийн форумын тайланд 2020 оноос 2025 он хүртэл Хятадын баруун өмнөд хэсэгт, голдуу Юньнань муж руу жил бүр 2-3 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэл нүүж, 2060 он гэхэд 90-100 мянган тонн болж буурах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DawnMoss 2024-05-14 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-14 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-14 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeMitchell 2024-05-14 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-14 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-14 202.126.89.230

халуун малуунтай бгаан бол эмчид үзүүл л дээ ацаа, намайг хүлээж яадгийн

Avatar

Гомбо 2024-05-14 47.227.179.89

манай улсын АНамын улс төрийн товчооны гишүүн БНХАУ ын иргэн Баяр Цогт хэзээ нутагтаа очиж ардчилсан хувьсгал хийх юм бол ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж