ОХУ-д “Шатахууны биоэтанол -2010” олон улсын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

ОХУ-д “Шатахууны биоэтанол -2010” олон улсын чуулга уулзалт болно

Манай хойд хөрш ОХУ-ын Москва хотын олон улсын худалдааны төвд дөрөвдүгээр сарын 13,14-ний өдөр  Биошатахууны ассоциацаас “Шатахууны биоэтанол -2010” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь  биотехнологи, био эдийн засгийн чиглэлээр хоёр дахь удаагаа зохиогдож байгаа “Евроази БИО-2010” ээлжит их хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Урьд өмнөх чуулга уулзалтуудад оролцсон төлөөлөгчид чуулга уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, чуулганд оролцсоноор биошатахуун, биоэтанол, биодизелийн бизнесийн чиглэлээр олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллах шинэ шинэ боломжуудыг нээж өгч байна хэмээн үзжээ. Тус чуулга уулзалтыг зохион байгуулагчид аль болох АНУ болон Европын орнуудын биоэтанол үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, түүхий эд нийлүүлэгчид, биошатахуун борлуулагчид, нефть, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компани, төр захиргааны байгууллагуудын дээд хэмжээний төлөөлөгчдийг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж