О.Хангай аваргын хүсэлтээр Алдарт эхийн одонг олгохоор болов

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

О.Хангай аваргын хүсэлтээр Алдарт эхийн одонг олгохоор болов

О.Хангай аваргын хүсэлтээр Алдарт эхийн одонг олгохоор болов

Ерөнхийлөгчийн Тамгын газар улсын аварга О.Хангайгийн хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын даргад  өнөөдөр /2024.05.13/ хуулийн төсөл өргөн барив. О.Хангай аварга нь 2024 оны гуравдугаар сард "Алдарт эх"-ийн одонгийн асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр "Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ хоёр нас дөрвөн сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн дөрвөн хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. Эхнэр маань дөрвөн хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа" гэсэн юм.

Түүний хүсэлтийн дагуу Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ хуульд 0лон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож, “Алдарт эх”-ийн одон олгодог байх нэмэлт өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж