Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож “Алдарт эх”-ийн одон олгодог байх зэрэг санал иргэдээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсээр байна.
Үүнтэй холбогдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөлд “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулж байхаар тусгалаа.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Хуулийн төсөлд Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх зохицуулалтыг тусгажээ.
Төсөл батлагдсанаар ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-13 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-13 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-13 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-13 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-13 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-13 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159
Харуулах боломжгүй.
зочин 2024-05-13 203.23.199.2
Нэг бөхөд зориулсан юм уу
MaryMarie 2024-05-13 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-13 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-13 46.8.15.143
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 202.21.114.170
Amindaa l songuuliin onoo tsugluulah gej bgaa tsarai ni yum bhdaa zailuul
ReginaSanders 2024-05-13 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-13 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-13 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-13 46.8.56.122
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 103.57.93.82
aldary ehiig olon huuhed turuulsneer n bish yamar Hun usguj humuujuilsneer n olgo.
EbonyBallard 2024-05-13 188.130.129.125
Харуулах боломжгүй.
Ирэх 30 жилд... 2024-05-13 202.126.89.214
Монголд тэр тусмаа УБ-д ирэх 30 жилд Барилга Буулгалт, Нураалтын Мэргэжлийн Компани их хэрэг болнодоо учир нь БУРУУ ТӨЛӨВЛӨГДСӨН ХОТЫГ НУРААХ, ДАХИН ЗӨВ ТӨЛӨВЛӨХ Шаардлага тулгаарад бнада. АлсынХараа 2050-аа гэж……..
Нэргүй 2024-05-13 202.131.225.53
10 aas deesh huuhed toruulj usgusun eejuud bol uneheer baataruud shuu dee