Эверестийн оргилд 29 удаа гарч, дээд амжилт тогтоов

Эверестийн оргилд 29 удаа гарч, дээд амжилт тогтоов

Эверестийн оргилд 29 удаа гарч, дээд амжилт тогтоов
Ками Рита Шерпа 28 дахь аялалаа дуусгаад ирж буй зураглал

Эверестийн оргилд Ням гаригт хоёр дээд амжилт тогтоосон үйл явдал боллоо. Балбын Шерпа буюу хөтөч Ками Рита түүхэндээ хамгийн олон удаа Эверестийн оргилд гарсан хүнээр тодорсон бол Британийн уулчин мөн адил дээд амжилт тогтоожээ.

Ками Рита Шерпа өдгөө 54 настай ба дэлхийн хамгийн өндөр уулын оргилд 29 дэх удаагаа гарсан. Тэрбээр 20 гаруй жил хөтөч хийж байгаа ба анх 1994 онд Эверестийн оргилд гарч байжээ. Тэр цагаас хойш бараг жил бүр оргилд гарсан бөгөөд мянга мянган авирагчдыг замчилсан. Шерпа Ням гаригт орон нутгийн цагаар 07:30 (GMT 1:45) орчимд 8,849 метрийн оргилд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Эверестийн баазаас инстаграмдаа 29 дэх удаагаа "дэлхийн оргилд гарах" оролдлого хийхээр эргэн ирсэн тухайгаа бичсэн. Шерпа инстаграм постдоо "Нэг хүний ажил, өөр эрэгтэй/эмэгтэйн мөрөөдөл" гэж бичжээ. Түүний гол өрсөлдөгч нь нутаг нэгт Пасанг Дава Шерпа ба "оргилд хамгийн их авирсан хүн" титмээ авахын тулд өнгөрсөн жил хоёр удаа Эверестийн оргилд гарсан байдаг.

Кентон Кул

Орон нутгийн эрх баригчид Ням гаригт Глостершир мужаас ирсэн Кентон Кул мөн адил Эверестийн оргилд гарсан гэж мэдэгдэв. Тэрбээр 18 дахь оргилдоо Эверестийг сонгон, авирсан нь дээд амжилт тогтоожээ. Кентон Кул уулын хөтөч мэргэжилтэй бөгөөд 2022 онд  "Шерпагийн замналаар явсан үе олон бий" гэж ярьж байсан.

Лхакпа Шерпа бол Эверестийн оргилд хамгийн олон удаа авирсан эмэгтэй бөгөөд 2022 онд дэлхийн дээд амжилт тогтоосон 10 дахь авиралтыг нь санхүүжүүлсэн юм. Балбын засгийн газар энэ жил дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл үргэлжлэх хугацаанд 400 орчим ууланд авирах зөвшөөрөл олгосон байна. Бараг бүх уулчдыг орон нутгийн хөтөч дагалдаж, 800 орчим хүн авиралт хийх төлөвтэй байна. Өнгөрсөн жил 600 гаруй хүн оргилд хүрсэн. Гэхдээ тухайн хамгийн аюултай авиралтын улирал байсан бөгөөд уулан дээр 18 хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шерпа 2024-05-13 66.181.189.17

Барууны бүх уулчид нутгийн Шерпа нарийн өмдний тэлээнд чирэгдэн оргил дээр гардаг..

Avatar

Нэргүй 2024-05-13 202.180.219.28

namaig sanhyygeer iveen tetgeed ogvol bi ch 30 udaa garch chadna

Avatar

Эр хүн 2024-05-13 66.181.178.166

өө ядаргаа. энэ админ нь яагийтай болчихсон юм байна л даа !!! яагийгаа битгий олон нийтлээд бай новшоо!!!!

Avatar

ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-13 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-13 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-13 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

CindyPaladin 2024-05-13 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

AngelBarker 2024-05-13 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

CherylViljoen 2024-05-13 46.8.15.213

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaryMarie 2024-05-13 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

BellaValencia 2024-05-13 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRivera 2024-05-13 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaSanders 2024-05-13 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 108.147.92.44

Ami buhtei zolig ve

Avatar

NicoleThompson 2024-05-13 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-13 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 202.9.40.64

Төвөд хүн байна.

Avatar

AprilGrant 2024-05-13 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-13 188.130.129.125

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж