“Нэкст групп”,  хуванцар сав дахин боловсруулах “TML plastic ХХК”-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

“Нэкст групп”,  хуванцар сав дахин боловсруулах “TML plastic ХХК”-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

“Нэкст групп”,  хуванцар сав дахин боловсруулах “TML plastic ХХК”-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Монгол Улс дахь хаягдал шингэн хүнсний хуванцар савыг 100%  боловсруулах хүчин чадалтай TML plastic үйлдвэртэй Нэкст групп хамтын ажиллагаагаа эхлүүллээ.


Ти Эм Эл үйлдвэр нь дэлхийд тэргүүлэх европ технологиор шингэн хүнсний хуванцар савыг дахин боловсруулж, “савнаас сав” бий болгох зарчмаар ОУ-ын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй түүхий эдийг бэлтгэн гаргадаг байна. Өдөрт 75 тонн, жилд 27,000 тонн тэмдэглэгээтэй ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай ба Монгол Улсын хэмжээнд 1 жилд үүсэх ус, ундааны хуванцар савыг 100% дахин боловсруулах боломжтой.

Манай улсад дахин боловсруулах 18үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хүчин чадлынхаа дөнгөж тал хувийг ашиглаж байгаа төдийгүй TML plastic үйлдвэр ч мөн адил бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөлгүй байна. Угтаа бид ердөө хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангах боломжтой.

Тэгвэл Нэкст групп IS0 14001:2015 Байгаль орчны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн хэрэгжүүлэлтийн ажлын хүрээнд Улаанбаатар болон орон нутгийн бүх салбар дэлгүүрүүдээрээ хаягдал хуванцар сав цуглуулах сав байршуулан Ти Эм Эл үйлдвэрт нийлүүлэн, хуванцар сав дахин боловсруулах түүхий эдээр хангах боломжтой болох юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж