"Монгол, Хятадын худалдааг 20 тэрбум долларт хүргэнэ"

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

"Монгол, Хятадын худалдааг 20 тэрбум долларт хүргэнэ"

"Монгол, Хятадын худалдааг 20 тэрбум долларт хүргэнэ"

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган өнөөдөр /2024.05.13/ “Туушин” зочид буудалд боллоо.


МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан:

-МҮХАҮТ болон БНХАУ-ын Чиндао хоттой хамтран хоёр улсын бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, хамтран төсөл хэрэгжүүлэх форумыг зохион байгууллаа. Хятадын талаас 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас 100 гаруй аж ахуйн нэгж форумд оролцож байна. Хятадын Чиндао хот нь цахим худалдааны чөлөөт бүс гэдгээрээ онцлог хот. Энэ чиглэлээр Монголын чөлөөт бүсүүдэд хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, гадаад худалдаа, бизнесээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар эхнээсээ гэрээ хэлцэл байгуулж байна.

Цаашдаа  Монголын аж ахуйн нэгжүүд цахим худалдааны чиглэлээр байнгын бараа бүтээгдэхүүнээ цахим зах зээлд борлуулах боломжийг бий болгоход түлхүү анхаарч байна.

БНХАУ-тай хийдэг гадаад худалдааны хэмжээг энэ жил Монгол Улсын Засгийн газраас 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьсан. Гадаад худалдааг зөвхөн уул уурхай салбарт бус бусад салбаруудад илүү төрөлжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Өнгөрсөн онд гадаад худалдаагаа 15 тэрбум ам.долларт хүргэсэн. Тиймээс цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд илүүтэй анхаарч байна. Монголын бизнес эрхлэгчид Хятадын зах зээлд гарах гэхээр тарифын болон тарифын бус маш олон хязгаарлалт байдаг. Нэн ялангуяа бараа бүтээгдэхүүнээ тогтмол борлуулах цахим худалдааны платформууд руу нэгдсэнээр аж ахуйн нэгж  дээр ирдэг санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

"ХҮННҮ ЭЙР" КОМПАНИТАЙ УЛААНБААТАР-ШАНЬДУН МУЖИЙН ХООРОНД НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛ БИЙ БОЛГОНО"

БНХАУ-ын "Грийн констракшн"-ы Бизнесийн холбооны дарга ИН ҮЙ ШИН:

-Манай компани Шанхай хамтын ажиллагааг төлөөлж буй бизнесийн байгууллага. Бид Монгол дахь бизнесийн орчинг бодитоор судалж үзэх, Шанхай хамтын ажиллагааны жишиг бүсэд байгуулсан "Сувд" олон улсын үзэсгэлэнгийн Монголд зориулан гаргасан 580 м.кв талбайг бараа бүтээгдэхүүнээр дүүргэх зорилготой. Энэ хүрээнд "Герман стандарт" компанитай хамтран эхний ээлжид 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг талбайдаа байршуулсан. Мөн Монголын үзэсгэлэнт цаг агаарыг үзүүлэхээр аялал жуулчлалын салбарынхантай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд "Хүннү эйр" компанитай Улаанбаатар-Шаньдун мужийн хооронд нислэгийн чиглэл бий болгож байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр "Бугат" ресорт цогцолбортой хамтран ажиллахаар ярилцаж байна.

БНХАУ-д Шанхай хамтын ажиллагааны жишиг бүсийг байгуулсан. Энэ бүс дотроо Шанхайн хамтын ажиллагаанд ажилладаг ажиглагч, оролцогч 26 орныхоо соёл, үндэсний онцлогийг харуулсан худалдааны павилон байгуулсан. Монгол Улсад гэхэд 580 м.кв үзэсгэлэнгийн талбай бий болгож, албан ёсны нээлтийг нь 2024 оны долдугаар сард хийхээр төлөвлөж байна гэв.

Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот бөгөөд Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа алдартай. Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот ажээ. Газарзүйн хувьд зүүн талаараа Япон, Өмнөд Солонгос, Ази Номхон далай, баруун талаараа Төв Ази, Европ, хойд талаараа Монгол, Орос, өмнөд талаараа АСЕАН, Өмнөд Азитай холбогддог.

Тус хотод 8,1 сая гаруй хүн амьдардаг. Чиндао хот нь чийглэг дулаан орны болон чийглэг хуурай газрын дунд оршдог учир уур амьсгал нь улирлын шинж чанартай. Далайн эргийн энэхүү хотод аж үйлдвэр, худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдартай.

Сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байна. Үндэсний өндөр хурдны галт тэрэгний технологийн инновацын төв, үндэсний виртуал бодит байдлын инновацын төв зэрэг олон “Үндэсний брэнд” инновацын платформтой. Чиндао хотод 29 их сургууль, мужийн түвшнээс дээш 67 гол лабораторитой. Өндөр технологийн 6680 аж ахуйн нэгжтэй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 84 компанитай гэнэ.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж