Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган өнөөдөр /2024.05.13/ “Туушин” зочид буудалд боллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан:
-МҮХАҮТ болон БНХАУ-ын Чиндао хоттой хамтран хоёр улсын бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, хамтран төсөл хэрэгжүүлэх форумыг зохион байгууллаа. Хятадын талаас 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас 100 гаруй аж ахуйн нэгж форумд оролцож байна. Хятадын Чиндао хот нь цахим худалдааны чөлөөт бүс гэдгээрээ онцлог хот. Энэ чиглэлээр Монголын чөлөөт бүсүүдэд хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, гадаад худалдаа, бизнесээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар эхнээсээ гэрээ хэлцэл байгуулж байна.
Цаашдаа Монголын аж ахуйн нэгжүүд цахим худалдааны чиглэлээр байнгын бараа бүтээгдэхүүнээ цахим зах зээлд борлуулах боломжийг бий болгоход түлхүү анхаарч байна.
БНХАУ-тай хийдэг гадаад худалдааны хэмжээг энэ жил Монгол Улсын Засгийн газраас 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьсан. Гадаад худалдааг зөвхөн уул уурхай салбарт бус бусад салбаруудад илүү төрөлжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Өнгөрсөн онд гадаад худалдаагаа 15 тэрбум ам.долларт хүргэсэн. Тиймээс цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд илүүтэй анхаарч байна. Монголын бизнес эрхлэгчид Хятадын зах зээлд гарах гэхээр тарифын болон тарифын бус маш олон хязгаарлалт байдаг. Нэн ялангуяа бараа бүтээгдэхүүнээ тогтмол борлуулах цахим худалдааны платформууд руу нэгдсэнээр аж ахуйн нэгж дээр ирдэг санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.
"ХҮННҮ ЭЙР" КОМПАНИТАЙ УЛААНБААТАР-ШАНЬДУН МУЖИЙН ХООРОНД НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛ БИЙ БОЛГОНО"
БНХАУ-ын "Грийн констракшн"-ы Бизнесийн холбооны дарга ИН ҮЙ ШИН:
-Манай компани Шанхай хамтын ажиллагааг төлөөлж буй бизнесийн байгууллага. Бид Монгол дахь бизнесийн орчинг бодитоор судалж үзэх, Шанхай хамтын ажиллагааны жишиг бүсэд байгуулсан "Сувд" олон улсын үзэсгэлэнгийн Монголд зориулан гаргасан 580 м.кв талбайг бараа бүтээгдэхүүнээр дүүргэх зорилготой. Энэ хүрээнд "Герман стандарт" компанитай хамтран эхний ээлжид 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг талбайдаа байршуулсан. Мөн Монголын үзэсгэлэнт цаг агаарыг үзүүлэхээр аялал жуулчлалын салбарынхантай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд "Хүннү эйр" компанитай Улаанбаатар-Шаньдун мужийн хооронд нислэгийн чиглэл бий болгож байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр "Бугат" ресорт цогцолбортой хамтран ажиллахаар ярилцаж байна.
БНХАУ-д Шанхай хамтын ажиллагааны жишиг бүсийг байгуулсан. Энэ бүс дотроо Шанхайн хамтын ажиллагаанд ажилладаг ажиглагч, оролцогч 26 орныхоо соёл, үндэсний онцлогийг харуулсан худалдааны павилон байгуулсан. Монгол Улсад гэхэд 580 м.кв үзэсгэлэнгийн талбай бий болгож, албан ёсны нээлтийг нь 2024 оны долдугаар сард хийхээр төлөвлөж байна гэв.
Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот бөгөөд Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа алдартай. Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот ажээ. Газарзүйн хувьд зүүн талаараа Япон, Өмнөд Солонгос, Ази Номхон далай, баруун талаараа Төв Ази, Европ, хойд талаараа Монгол, Орос, өмнөд талаараа АСЕАН, Өмнөд Азитай холбогддог.
Тус хотод 8,1 сая гаруй хүн амьдардаг. Чиндао хот нь чийглэг дулаан орны болон чийглэг хуурай газрын дунд оршдог учир уур амьсгал нь улирлын шинж чанартай. Далайн эргийн энэхүү хотод аж үйлдвэр, худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдартай.
Сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байна. Үндэсний өндөр хурдны галт тэрэгний технологийн инновацын төв, үндэсний виртуал бодит байдлын инновацын төв зэрэг олон “Үндэсний брэнд” инновацын платформтой. Чиндао хотод 29 их сургууль, мужийн түвшнээс дээш 67 гол лабораторитой. Өндөр технологийн 6680 аж ахуйн нэгжтэй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 84 компанитай гэнэ.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-13 188.130.137.164
Харуулах боломжгүй.
Сага саша 2024-05-13 202.126.91.152
Монгол Хятад 2 бол монгу жунго гэсэн ах дүү хоёр үндэстэн шүү…бид үргэлж хамт найрсан байсан..бид сибирь нутгийн бүрэн эзэмшиж байсан билээ..цаашдаа хамтдаа сайхан хөгжий, бүтээж хийж сурцгаая..хятад ах дүү нараасаа сурах юм их байна
LaurenFournier 2024-05-13 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-13 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-13 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-13 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-13 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-13 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-13 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-13 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-13 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-13 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-13 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64
Харуулах боломжгүй.
-ylcuun xamgaaltad XXX,OC +@, byrees bolson xymyys concrtpu; gadnui kompani ? oz 2024-05-13 132.194.13.90
-I I- dyyriaj,y/c/y/x ### = abtmt shyrshij oyd= gyilagchduinxo
indE+Xylgaichtaigaa xolboson baidaltai, ard gex gj medee bichij bny+ BOoVNi+ 2024-05-13 132.194.13.90
ind+ ardtai zam deer obryjkin -xolboo -office baimaar, Gadnui xuuj darangyilagchlyylax uyjbn; XOOLNI XULGAICHID SAIT DEER DOROMJILJ BLOK
– Central Park goodWlkomis; xynui yumaar boloxni ##-;
KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 103.212.116.181
Дүүрэн гэсэн лала раа зайлуулчих тэгвэл итгий
Нэргүй 2024-05-13 202.9.40.64
Хөрш оронтойгоо эвтэй найртай бас ашигтай хамтарч ажиллавал Монгол улс хожноо. Орос, Хятадтай нөхөрлөхгүй бол Монголын хөгжил зогсоноо. Одоо хятад, орос гэж муулдаг хөг өнгөрсөн. Бодит байдалтайгаа монголчууд эвлэрэх хэрэгтэй
AprilGrant 2024-05-13 46.8.56.122
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-13 122.201.19.61
доор нэг цэвэр цус ярьсан хог гамингийн ялгадасууд, золбин хятадын угаадас шээс сэг зэмнvvд юугаа чалчаад хуцаад байнаа зайлаарай тэнэмэл х***а лалрууд гариг андуураад байна уу
EbonyBallard 2024-05-13 188.130.129.125
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 122.201.31.49
Орос Монголын худалдааг 5 тэрбумд хүргэнэ гэснээс бодьтой сонсогдож байна.
Нэргүй 2024-05-13 66.181.186.80
Монголчууд нууц товчоогоо хүртэл Хятадаас авч уншиж байж, Хятадуудыг хэнэггүйгээр муулдаг. Цэвэр цуст монголчууд Монгол дахь оросуудыг, хятадуудыг, казакуудыг ба эрлийзүүдийг хорлож, АНУ-аас шагнал хүртэх хүсэлтэй байдаг.
Нэргүй 2024-05-13 122.201.31.49
Цэвэр цусны Монгол гэж одоо байхгүй. Цэвэр цустай Халх эсвэл Казах л гэж байна. Цэвэр цусны Ойрадууд өнөөдөр 50,000 ч хүрэхгүй. Тэрчлэн цэвэр буриад, хамниган, барга эсвэл цахар хүн гэж Монголд байхгүй. Цус гэдэг ийм л барьцгүй эд дээ.