Антонов: Барууны зэвсгээс болж хүүхэд, эмэгтэйчүүд үхэж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

Антонов: Барууны зэвсгээс болж хүүхэд, эмэгтэйчүүд үхэж байна

Антонов: Барууны зэвсгээс болж хүүхэд, эмэгтэйчүүд үхэж байна

"Украины зүгээс Оросын орон сууцанд цохилт өгсөн. Энэ талаар АНУ мэдэгдэл гаргахгүй байгаа нь Киевийг хариуцлагаас мултруулах гэсэн арга" гэж ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдэв. Үргэлжлүүлэн "АНУ-ын албаны хүмүүс Украины ёс суртахуунгүй үйлдэлд эмгэнэл илэрхийлэхгүй байгаа нь тэднийг ямар бодолтойг илэрхийлсэн. Вашингтон Киевийн хүүхэлдэйнүүдийг харгис заналхийллийн төлөө буруутгахгүй. Би нэг зүйлийг хэлье. Барууны зэвсгээс болж хүүхэд, эмэгтэйчүүд үхэж байна. Киев барууны зоосны үнэтэй зэвсгийг ч ашиглахгүй гэсэн амлалт бол худал зүйл. Террористуудыг өөхшүүлж буй АНУ хэзээ ч зөв зүйлд уриалахгүй. Энэ болж буй үйл явдалд нэг л гаргалгаа байгаа. Оросын цэргийн хүчин өөрсдийн дайралтаа нэмэгдүүлэх ёстой" гэж тэрбээр Белгород мужид болсон явдлын дараа сэтгүүлчдэд ярив.

Баруун өмнөд Белгород мужид, тавдугаар сарын 12-нд орон сууцны барилга нурсны улмаас 11 оршин суугч амь үрэгдсэн. Мужийн захирагч Вячеслав Гладковын мэдээлснээр, Украины агаарын хүчин удаа дараа цохилт өгснөөс болж хүний амь эрсэдсэн байна. Халдлагын улмаас орон сууцны таван блок бүхий 17 орон сууц, таван машин эвдэрсэн ба  цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч, таван гудамжны айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Оросын эрх баригчид уг халдлагад Украиныг буруутгаж байгаа ч Киев хариу мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж:Тасс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж