"30 жилийн асуудлыг гурван сард шийдэж болдгийг харуулсан"

"30 жилийн асуудлыг гурван сард шийдэж болдгийг харуулсан"

"30 жилийн асуудлыг гурван сард шийдэж болдгийг харуулсан"

Төр хувийн хэвшлээ дээрэмдэж, хувийн хэвшлийнхний эд хөрөнгийг булааж, бизнесийг хааж, боомилж болохгүй. Гэхдээ тэрхүү бизнес, үйл ажиллагаа нь зөвхөн хуулийн хүрээнд явж байгаа тохиолдолд юм. Харин төр болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” хоорондын маргаан эсрэгээрээ гэхэд болно.

Өөрөөр хэлбэл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийнхан хууль зөрчиж, нийслэлд ногдол ашиг өгөхөөс 30 жил “зугтсан” байдаг. Энэ тохиолдолд төр ямар нэгэн арга хэмжээ авч, хөдөлгөөн хийх нь тодорхой үйл явц юм.

Хууль байдаг ч хэрэгжүүлдэггүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсдэггүй хэсэг байхад эсрэгээрээ хуулийг хэрэгжүүлж чадвал асуудлыг ямар хялбар, амархан шийдэж болдгийн тод жишээг бидэнд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 30 жилийн маргаан эцэслэгдсэн үйл явц харууллаа.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мэдээж хувийн өмч байх ёстой, бид хүндэтгэлтэй хандана. Гэхдээ хуурамч бичиг баримтаар эсвэл авлига өгч олж авсан өмчийг тусад нь авч үзэх ёстой. Үүнийг олон улсад цэвэр гарын дүрэм гэдэг. Та цэвэр гартай байж шүүх дээр өмчөө хамгаалуулаарай л гэсэн утга. Бохир гар буюу авлига, хуурамч бичиг баримтаар хууль зөрчиж авчихаад өмчөө хамгаална гэж ярьж болохгүй. Ер нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн асуудал олон жил хөндөгдөж ирсэн. Гучин жил явж ирсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн угжирсан асуудлыг анхаарч хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргаж, хуулийн шаардлагыг нь тавиад явах юм бол гурван сарын дотор шийдэгдэж болдог гэдгийг харуулсан.

Энэ бол хууль дүрэм, журмын дагуу шаардлага тавихад, Монгол Улсад хууль хэрэгжих юм бол аливаа асуудлыг цэгцэлж болдог юм шүү гэдэг л агуулга. Энд хүний хувийн өмч рүү дайрч давшиж, халдсан гэхээсээ илүүтэй хуулийн шаардлага тавьсан. Нөгөө талд нь түүнийг хүлээн зөвшөөрсөн л үйл явдал юм” гэдгийг дурджээ. Хэрэв уншигчид санаж байгаа бол, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г 1993 онд ягаан тасалбараар хувьчлахдаа 70 хувийг нийслэлийн эзэмшилд, үлдсэн 30 хувийг хувийн өмчит шилжүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хойш 10 жилийн дараа нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөс гаргасан цагаас хууль зөрчиж эхэлсэн гэж хардаж болно.

Учир нь, тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, олон хууль тогтоомжийг зөрчиж ирсэн гэдгийг албаныхан олон удаа хэлж, сануулж байв.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгээр ахлуулсан хуулийн баг 30 жилийн маргаанд гуравхсан сарын дотор цэг тавьж чадсан юм. Өөрөөр хэлбэл, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г нийслэл өөрийн өмчлөлдөө авсан. Одоо засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа төдийгүй үлдсэн газрыг нь газрын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-05-13 202.70.34.115

Амжилт шүү, одоо сурын болон шагайн харвааны асарын тохижилтыг бас сайжруулах хэрэгтэй шүү…………………… харин наад хариуцуулсан гар чинь сэжигтэй бгаам аа

Avatar

Тунгхлаг 2024-05-13 59.153.115.87

За ашгүй дээ…Эмэгтэй ХҮН eр нь аливаа асуудалд үнэнч баыдгийн жишээ!Шуналгүй шудрагаар шийдсэнд талархан баяр хүргэe! УРДЫН 30 ЖИЛД НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГХА АВИЛГАА ХУЬААЛЦДАГ БАЙХ гэсэн хардлага төрж байна!ХЭРЭГ СМХИЙРДӨГГҮЙ ДЭЭ…ЗАЛУУ ҮEГАРГААД Л ИРНЭ! ! НОМИНЧИМЭГТ БАЯРЛАЛАА!🥰

Avatar

ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-13 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-13 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-13 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 103.168.34.38

энэ бүсгүй гишүүн болчих гээд л айн?!

Avatar

CindyPaladin 2024-05-13 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 66.181.178.86

Goy yumbeee huurhun shuu

Avatar

AngelBarker 2024-05-13 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

CherylViljoen 2024-05-13 46.8.15.213

Харуулах боломжгүй.

Avatar

багш 2024-05-13 202.131.251.130

ардын намын бууны нохой, их гэгээнтэн , ухаантай царайлсан хуурамч хүүхэн. мөд хийсэн хулгай нь гараад ирнээ. тэр үед наад хүүхэн чинь юу гэж хуцах бол доо.

Avatar

MaryMarie 2024-05-13 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

BellaValencia 2024-05-13 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-13 202.126.89.189

нэг их ухаантай дүр исгэгчид шал худлаа

Avatar

Нэргүй 2024-05-13 202.179.25.122

Шархад да хүрээгээр яваад байсан юу шийдсэн юм бэ заримыг хөөж явуулсан бид явсан зарим нь байж л байнашдээ ямарыг нь буулгаад хөөгөөд зарим баыгаа юм бэ. Хууль бүх хүнд ижил үйлчлэх ёстой биздээ

Avatar

JulieRivera 2024-05-13 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-13 202.126.89.189

сонгуулийн өмнө бүх юм хурдан болдог сонгуулийн дараа бүх юм дараагийн сонгуулийг хүлээгээд хөдлөхгүй тэр бол хэвийн болоод удаж байна өнөө маргаашдаа бүх нэр дэвшигчид ухаантай ухамсартай ажил хэрэгч дүр исгэж байгаа

Avatar

Нэргүй 2024-05-13 66.181.188.15

ярьдаг хурал хийгээд 2 асуудал шийдэхгүй байсан үеийг бодвол мундаг 2

Avatar

ReginaSanders 2024-05-13 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-13 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-13 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

Bold 2024-05-13 59.153.115.87

mergejliin hun iim l baih ystoi shii. amjilt

Avatar

ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-13 202.9.40.35

ххуулиа мэддэг, сайн боловсон хүчин тйм л хэрэгтэй гэдгийг Номинчимэг харуулж чадсанд баяр хүргэе Улам их амжилтуудыг гаргааоай, амжилт хүсье танд

Avatar

Нэргүй 2024-05-13 202.9.40.64

Бусдад хэрэгтэй зүйл хийсэн бол хэн байх нь ямар хамаатай юм бэ. Сайн зүйл хийсэн байна. Зарим улс төрийн хүчинд таалагдахгүй байгаа бололтой

Avatar

Нэргүй 2024-05-13 66.181.182.238

бүлцэн ху жаа амарбаясгалангийн авгай гэнэ лээ номинчимэг гээч. нөхөрийх нь нүүрсний хулгайгаас олсон мөнгө багадаад одоо гишүүн болж бүүр их нүүрс ш*** юм биздээ тэгээд

Avatar

AprilGrant 2024-05-13 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-05-13 202.9.46.134

Дэмжиж байна. Хот эзэнтэй болжээ.

Avatar

Нэргүй 2024-05-13 66.181.187.167

хуццц, зайл

Avatar

EbonyBallard 2024-05-13 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-13 139.5.218.91

Номинчимэг дарга урьдах дарга нараас илүү ажиллаж байгаа.Өмнөх даргууд ярьсаар явсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-05-13 188.162.254.16

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-05-13 188.162.254.16

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

Баатар 2024-05-13 202.179.15.10

Дөнгөж Нийслэлийн ЗД-ын орлогчоор томилодоод 6 сар өолж байгаа гэхэд ихээхэн том ажлуудын ард гараад шийдээд байгаа гэж харж байгг шүү. энэ бол ёстой үнэн нийслэлийхэн бүгд дуу нгэтэйгээр хүлээн зөвшөөрнө. Мундаг ажиллаж байгаа эмэгтэй шүү

Avatar

Нэргүй 2024-05-13 66.181.187.145

Уаа цусраш, пял таваг шиг малтийсан авгай, бас нэг намч ин, их гийгүүлж дээ ! Өөрсдийгээ магтахдаа гарамгай шүү!

Avatar

Нэргүй 2024-05-13 98.212.60.229

Huurhun utgen shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж