ОХУ-ын хяналтаа тогтоосон тосгон ес болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хяналтаа тогтоосон тосгон ес болж нэмэгджээ

ОХУ-ын хяналтаа тогтоосон тосгон ес болж нэмэгджээ

ОХУ-ын арми хуурай замын сөрөг довтолгоог эхлүүлж, дөрвөн тосгоныг эзлэн авсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хойд фронтын Харьков орчимд нөхцөл байдал эрс муудаж буйг Украины армийн командлагч Александр Сирьский хүлээн зөвшөөрчээ. Бүс нутгийн албан тушаалтан мэдэгдэхдээ "Оросын ахиц дэвшил тийм их биш ч гэлээ байлдааны хамрах хүрээ нэмэгдэж байна" гэв.

Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ талаар хэлэхдээ "ОХУ-ын арми Украин руу дахин идэвхтэйгээр довтолж эхэллээ. Энэ бол туйлын аюултай цаг үе" гэлээ.

Баасан гаригийн өглөө эхэлсэн шинэ довтолгооны үндсэн зорилго тодорхой бус хэвээр байна. Энэ нь Оросын нутаг дэвсгэр дэх Украины халдлагыг багасгахын тулд хамгаалалтын бүс байгуулах, Харьков хотод дахин халдлага үйлдэх, Оросын өмнөд хэсгээс Украины анхаарлыг холдуулах гэх мэт янз бүрийн зорилготой байж болно.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр эзэлсэн тосгоны тоо ес болж нэмэгджээ. Гэхдээ Оросын цэргүүд Вовчанск хотод байгаа гэсэн мэдээллийг Украины армийн хэвлэлийн төлөөлөгч няцаасан байна.

Украины нутагт ОХУ хоёр өдрийн дотор 20 гаруй асар том бөмбөг хаяжээ. Эдгээр нь 250-1500 кг хүртэл жинтэй, хамгийн их хэмжээний сүйрэл үүсгэх чадвартай зэвсэг юм.

Түүнчлэн ОХУ-ын хилийн Белгород хотын нэгэн байшинд дэлбэрэлт болсны улмаас найман хүн амиа алдсаныг Кремлийн эрх баригчид мэдэгдлээ. Дэлбэрэлтийг Украины пуужингийн довтолгооноос болсон гэж Оросын албаныхан мэдэгдэж буй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж