Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна.
Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 12 хувьд хүргэж байсныг төв банкнаас зарласан бол хоёр сарын дараа ийнхүү дахин нэг нэгжээр бууруулсан байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын хүүг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлт таатай байгаа хэдий ч Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр 6,3 сая мал хорогдсон нь эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй санхүүжилтийг эс тооцвол бизнесийн зээл өсөөгүй байгаа нь зээл санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байгаа.
Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүссэн гэж үзэн, мөнгөний бодлогыг сулруулсан юм байна.
Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Гуравдугаар сард Монголбанкны бодлогын хороо хуралдсан, энэ удаад ээлжит бусаар хуралдлаа. Шалтгаан нь юу юм бол. Зургаа, тавдугаа срад инфляци өсөх. Төлөв яаж гарч байна вэ.
-Төв банкны тухай хуулиар Мөнгөний бодлогын хороо улиралдаа нэг удаа хуралдана гэсэн заалттай. Энэ удаад Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдсан. Гуравдугаар сард манай бодлогын хороо ээлжит хуралдаанаараа мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 13-аас 12 хувь болгосон.
Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын хороо эхний хуралдаанаа хийж байхад инфляци хоёр, гуравдугаар сард 7 хувьтай болсон байсан. Мөнгөний бодлогын зорьж байгаа 6+-2 гэдэг интерваль дотор хагас жил явж байгаа. Тэр утгаараа 7, 13, зөрүү нь бол +6. Хангалттай орон зай байна, гэхдээ төлвийг зөөлрүүлэх үү яах вэ гэдгээ ярьсан. Тухайн үед мөнгөний бодлогын хүүг нэг биш хоёр хувиар буулгавал ямар вэ гэсэн санал гарч байсан. Гэхдээ мөнгөний бодлогын хатуу төлөв 2022 оноос эхлэн явж байгаа учраас 2024 он гараад эхний улиралдаа бууруулахдаа болгоомжтой байя. Олон улсын нөхцөл байдал таатай биш байгаа. АНУ-ын төв банк 2024 оноос бодлогын төлөвөө зөөлрүүлж магадгүй гэж ярьж байгаа. 2024 ондоо гурван удаагийн алхам хийгээд 0,75 хувиар багасгана гэсэн төсөөлөл танилцуулаад байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл хийж эхлээгүй. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудын төв банк бодлогын төлөвлөгөөгөө зөөлрүүлэх талд болгоомжтой хандаж байхад Монгол Улсын төв банк огцом шийдвэр гаргаж болохгүй юм гэж үзээд гуравдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар буурулсан.
Дөрөвдүгээр сарын тоо гарч ирсэн, инфляци 6,4 хувьд ороод ирсэн. Гол зорилт руу ойртсон учраас зоримог алхам хийхэд нөхцөл байдал боломжийн байна гэж хараад ээлжит бусаар хуралдаад мөнгөний бодлогын хүүг 11 хувьд оруулсан. Цаашид инфляци 6 хувьд тогтворжоод явбал инфляцитайгаа ойрхон байлгах орон зай байгаа.
Хоёрдугаарт, тавдугаар сар гараад явж байна. Өнөөдөр хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг харахад манай улсын инфляцын 30 хувийг хүнсний дотоодын бараа бүтээгпдэхүүн эзэлдэг. Мах гурил, сүү гурав нөлөөтэй байдаг. Зуны улиралд мах, сүүний үнэ буурдаг. Сүүлийн үед гурилын үнэ буурч байгаа учраас цаашдаа инфляцад нөлөөлдөг нийлүүлэлтийн чанартай нөлөө бага байх юм байна гэж харагдаж байгаа.
Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.доллар орчимд байгаа. Энэ нь өөрөө валютыг тогтвортой байлгах төгрөг долларын эсрэг гурван хувь чангарсан. Энэ утгаараа импортын бараа бүтээгдэхүүнд ханшны нөлөө байхгүй юм байна гэдэг нь харагдаж байгаа. Дэлхийн улс орнуудад инфляци тогтворжиж байгаа учраас дэлхий дээрх инфляцын нөлөө байхгүй байна гэж харж байгаа.
-Монголбанк 100 жилийн ойн хүрээнд цаг хугацаандаа зээлээ төлж чадахгүйгээс муу зээлдэгч гэсэн ангилалд багтаад байсан хүмүүсийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хэдий хүртэл хугацаанд үргэлжлэх вэ. Хэчнээн иргэн, аж ахуй нэгж хамрагдаад байгаа вэ?
-Монголбанк дөрөвдүгээр сарын 12-нд энэ шийдвэрийг гаргасан. Хүсэлтүүд их ирсэн. Ялангуяа Covid-19, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж гадаадын хүндрэлтэй байдлаас болж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон. Зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон. Зээлийг дотор нь дөрөв ангилдаг. Анхаарал хандуулах зээл, эргэлзээтэй зээл, 360 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлж чадаагүй бол муу зээл гэж ангилагддаг. Зээл нь муу түүхтэй болоод ирэхээр санхүүгийн сахилга батын дутагдалтай байдаг гээд дараагийн банкнаас зээл авахад эрсдэлтэй зүйл гарч ирдэг. Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээлийн муу түүхтэй болсон аж ахуй нэгжүүд хүсэлт их ирүүлсэн. Мөн энэ хүсэлтээ УИХ -ын гишүүдээр дамжуулж манайд уламжилж байсан учраас муу зээлийн ангилалд орсон зээлийг төлсөн бол ангиллаас нь өөрчилж өгье гэсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлсөн хэрнээ муу ангилалтай гэсэн бүртгэлтэй болсныг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр шийдвэр гаргасан.
Нийтдээ 127,761 иргэн, аж ахуй нэгж хамрагдсан. Улаанбаатар хотод 55943 иргэн, аж ахуйн нэгж , орон нутагт 71718 иргэн, аж ахуй нэгж хамрагдсан.
Монголбанк шийдвэрээ гаргахдаа дөрөвдүгээр сарын 1-н хүртэл зээлээ төлсөн иргэн, аж ахуй нэгжийн зээлийн бүртгэлд өөрчлөлт оруулсан.
Ийм шийдвэр гаргана гэж таамаглаагүй байсан хүмүүст боломж олгоод Монголбанкны 100 жилийн ойн тэмдэглэлт өдөр болох зургадугаар сарын 2-н гэдгээр зааг тавиад зургадугаар сарын 1-ээс өмнө зээлээ төлж барагдуулах юм бол энэ шийдвэр мөн хамаарахаар мөн заасан. Тэгэхээр муу зээлийн ангилалтай иргэн, аж ахуй нэгж байх юм бол зээлээ төлчих юм бол ангиллаас нь гаргана.
-Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор 5 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж 500 тэрбум төгрөг гаргаад байна. Энэ бүхэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляци үүсгэхгүй юу?
-Энэ оны хувьд бидэнд байгаа статистикаар цаг уурын хүнд нөхцөлөөс шалтгаалаад 6,3 сая толгой мал хорогдсон гэдэг мэдээ явж байгаа. Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хурлаа хийж байхад хорогдох малын тоо 10 сая давна гэсэн хүндхэн төсөөлөл гарч байсан. Тийм учраас Засгийн газраас хуулийн төсөл санаачилж, УИХ-аас малчид өөрсдөө хөдөлмөрөө хоршон, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан. Таван их наяд төгрөг нэг дор гарахгүй. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх байх гэдэг тайлбар яваад байгаа.
Монголбанкнаас нэг төгрөг ч гаргахгүй, хөдөө аж ахуйн хоршооллыг дэмжих зээлд зориулж.
Монголбанкин дээр байгаа илүүдэл нөөц нь төв банкны үнэт цаас руу ороод явж байгаа. Төв банкны үнэт цаасан дээр есөн их наяд төгрөгийн банкны чөлөөт эх үүсвэр байгаа. Чөлөөт үлдэгдлийг зээл болгоод гаргах эрх нь банкинд байгаа. Жижиг дунд үйлдвэрт юм уу, томоохон төсөлд юм уу, аж ахуй нэгжид зээлээ өгөх эрх нь байгаа. Засгийн газраас тогтвортой хөтөлбөрт энэ эх үүсвэрийг зарцуулахыг арилжааны банкуудад уриалсан.
Зээлийн дундаж хүү 18-20 хувьтай байгаа. Хоршооны малчин дээрх хөтөлбөрт хамрагдсанаар зургаан хувийн хүү төлнө гэвэл зөрүү нь 12 хувь. Энэхүү зөрүү 12 хувийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас өгье гэж байгаа юм.
Тэгэхээр малчин 6 хувийн хүү л төлнө, төсвөөс 12 хувийн хүүний хөнгөлөлт үзүүлнэ. Нийт дүнгээрээ 5 их наяд төгрөг боловч энэ хөтөлбөр 5 жил хэрэгжинэ. Нэг дор гарах мөнгө биш. Монголбанкнаас биш банкинд дээр өөр дээр нь байгаа мөнгө учраас мөнгөний нийлүүэлт нэмэгдэхгүй.
Үндэсний баялгийн сан төрөлжсөн гурван сангаас бүрдэж байгаа. Ирээдүйн өв сан 2030 он хүртэл хөндөгдөхгүй, гадаад валютаар хуримтлагдана. Ирээдүй хойч үе энэ мөнгийг хэрэглэнэ.
Хөгжлийн сан, Засгийн газар өөрөө мэдээд зарцуулаад явах сан. Уул уурхайгаас орж ирж байгаа АМНАТ-ийг төвлөрүүлнэ. Энийг эргээд эдийн засгийн газар эргэлтэд оруулна. Гурав дахь нь Хуримтлалын сан. Аж ахуй нэгжийн ногдол ашгийн 34 хувь нь энэ санг бүрдүүлнэ. “Оюутолгой”, компани, “Эрдэнэс Тавантолгой”компани, “Эрдэнэт “ үйлдвэр гэдэг юм уу уул уурхайтай бүх компанийн Засгийн оролцоотой 34 хувьтай тэнцэх орлогыг энэ сан руу төвлөрүүлнэ. 2023 оны ногдол ашиг гэдгээр 500 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэр, “ Эрдэнэс Таватолгой” компаниас Монголбанкинд орж ирсэн. Үүнийг ипотекийн зээлийн хүсэлтэд зарцуулж болно гээд Засгийн газар өөрсдөө Монголбанкинд хүсэлтээ тавьсан. Хуримтлалын сан бол өөрөө 34 хувийн ногдол ашгаар хуримтлагдана. Монгол Улсын иргэн болгонд тэнцүү хэлбэрээр хуваарилагдаад явна. Гурван зүйлд зарцуулахаар хуульчилсан. Эрүүл мэнд, боловсрол, ипотек гуравт. Эхний ээлжинд ипотекийн санхүүжилтэд зарцуулаад явъя гэж байгаа юм. Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөхгүй. 34 хувийн ногдол ашиг хэлбэрээр “Эрдэнэс Тавантолгой” компани, “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд арилжааны банкны нэг дансан дээр байсан мөнгө Монголбанкин дээр ирнэ гэдэг төв банкин дээр л төвлөрч байгаа юм. Эргээд энэ нь ипотекийн зээлийн санхүүжилт болж гарна.
Г.ХОРОЛ
ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-13 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-13 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-13 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-13 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-13 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-13 46.8.15.213
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-13 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-13 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-13 46.8.15.143
Харуулах боломжгүй.
Монгол банк инфляциа барьж байна 2024-05-13 202.126.89.240
Монгол банк инфляциа тогтвортой нам барьж байна. Битгий улстөржөөсэй
зочин 2024-05-13 122.201.23.83
энэ гэж нэг өөрийн толгойгүй нөхөр байна аа,2 ын хооронд дарга захирал санаатай явснаас мэргэжилтэн хийгээд явуул таарна, өөрт нь ядаргаатай байдаггүй юм байх даа
ReginaSanders 2024-05-13 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-13 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-13 109.248.15.24
Харуулах боломжгүй.
yoo 2024-05-13 202.9.40.101
Сонгууль дөхөхөөр ингэж болох уу мафын шээснүүд
ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 103.212.116.181
Сонгуулийн шоу сонгууль дуусаад маргааш нь нэмнэ сонгууль дөхүүлж ирээд байрны зээлийг гаргаад сонгууль дуусаад хаана цагаан цааснууд минь
малууд 2024-05-13 202.9.40.101
улсаа зараад дууслаа
зочин 2024-05-13 66.181.180.167
Энэмуу н**ш сайхан тохуурхах юм доо. Ковидын үеэр мөнгөний чанга бодлого баримтлах ёстой байсан ч баахан улс төржсөн цаас хэвэлж тараасан мөнгөний худалдан авах чадвар эдийн засаг жолоодлоггүй болж түмэн олны зовж олсон хэдэн цаас долларын өмнө амь тавьсан цаг саяхан хорвоогын жамаар хөөс агшиж хүмүүс амьсгаа авахнуу гэтэл дахиад хорлон сүйтгэл хийгээд эхэллээ. Энэ ямаан сахалт улс орныг самарч ханахгүй юм энэ суудлаас нь ховх татаад зайлуулчих эрүүл ухаантай хүн ч олдохгүй юм яасан ч хэцүү юм.
AprilGrant 2024-05-13 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-13 188.130.129.125
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 103.212.117.217
та нар их, дээд сургуулийн төлбөрийг нэмүүлэхгүй байх шаардлага хүргээрэй. Мөнгөтэй айлын хүүхдүүд гадаадад сургуульд яваад өгнө. Боломжийн айлын хүүхдүүд хүссэн сургуульдаа орно. Сурах чин хүсэлтэй, хүссэн мэргэжлээ эзэмших чин хүсэлтэй ч төлбөрийн асуудлаас болоод суралцаж чадахгүй бгаа тэр мундаг хүүхдүүдийн ирээдүйг нь харж үзээрэй. Зөвхөн мөнгөтэй нь дээд мэргэжил эзэмших ёстой гэсэн тэр зэрлэг капиталист үзэл сөнөх ёстой шүү!!!! Сургалтын төлбөрийн олон хувилбарыг бий болго!!!!!!
IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40
Харуулах боломжгүй.
Хммм 2024-05-13 202.55.188.107
Хүү бууруулаад инфляцаа алдсан даа
zochin-1 2024-05-13 66.181.188.63
Цусны эргэлт зогсч байна, эрт мэдэрч эрт бууруулах байсан, Ер нь бол бодлогын хүүг 9-10 хувь байхаар байгаа.
Нэргүй 2024-05-13 59.153.112.241
Энэ мaл nиздa жонхуугийн бөгcний нүхэн дотор амьдардаг гээд байгаа биз . . . гях гях
StephanieSorrels 2024-05-13 46.8.106.142
Харуулах боломжгүй.
wtf 2024-05-13 202.9.40.101
fuck off suckerr
Нэргүй 2024-05-13 122.201.31.49
Уг нь эдийн засгаа бодвол, эсрэгээрээ нэмэх ёстой.
Нэргүй 2024-05-13 103.168.34.21
ene mal pz daa ajil sn higesei