БГД-ийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

БГД-ийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

БГД-ийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан эмэгтэй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ зодсон хоёр ч тохиолдол 2023 болон 2024 онд гарсан байдаг. Багшийн ёс зүйгүй үйлдэл гаргасан дүрс бичлэг цахим орчинд цацагдаж, улмаар эцэг эхчүүд камер шүүж баталгаажуулсан талаар ярьж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард тус цэцэрлэгийн соробан сампингийн багш нь хүүхдүүдийг зоддог, толгой руу нь цохидог гэх мэдээлэл мөн гарсан. Тиймээс эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр тус багш хүүхдүүдийн толгой руу цохих, нүүр рүү нь алгадах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргадгийг илрүүлж байв. Мөн 2024 оны дөрөвдүгээр сард 14 жил ажилласан цэцэрлэгийн багш хүүхдүүдийг цохих, хүлж уях, хүч хэрэглэх зэрэг зүй бус зохисгүй, багшийн ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллага шалгасан байдаг.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Б.Б нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн усыг зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Т.Э, Э.Г нар нь Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн бурхны шашны сүм хийдэд ашиглагдаж байсан эдлэлийг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж