Голомтын бүсэд ариутгал хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Голомтын бүсэд ариутгал хийж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо дөрөвдүгээр хэсэг, Туул тосгонд байрлах “Нионшель” ХХК-ийн тахианы аж ахуйд Ньюкасль өвчин илэрсэн учир ойр орчмын гурван км радиуст хязгаарлалтын бүс тогтоогоод байгаа.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 22 албан хаагч есөн цэгт, голомтод ойрхон дөрвийн Б болон долдугаар хэсгийн зүүн талын шороон замд замын  Цагдаагийн газраас гурван алба хаагч хяналт хийж байгаа аж. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Туул тосгоны хүн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, “ТУДА” мал эмнэлэг, Цагдаагийн хэлтэс, нийслэлийн Мал эмнэлгийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг голомтын бүсэд ажиллаж байна. Тус голомтын бүсэд ажиллаж, амьдардаг нийт 53 иргэнд эмнэлгийн үзлэг хийж, найман иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 90 хүн, 18 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт, 261 иргэнд ухуулга сурталчилгаа хийжээ. Мөн  “УКА” ХХК-ийн 4900 тахиа, 8280 өндгийг тоолж, хяналт үзлэг, тандал хийж, 10000 м2 талбайд ариутгал  хийсэн байна. 

Одоогоор тухайн хорооны найман аж ахуй нэгжийн нийт шувуудад эрүүл мэндийн үзлэг хийж, 202 тахиа шувуунаас цусны шинжилгээнд дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит хүргүүлээд байгаа аж.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж