Нутгийн зааныхаа нэрэмжит барилдаанд Булганы хүчтэнүүд цойллоо

Хуучирсан мэдээ: 2024.05.13-нд нийтлэгдсэн

Нутгийн зааныхаа нэрэмжит барилдаанд Булганы хүчтэнүүд цойллоо

Нутгийн зааныхаа нэрэмжит барилдаанд Булганы хүчтэнүүд цойллоо
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2024.05.12/ боллоо. Тус барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа. Харин наймд улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын заан Д.Амгаад МҮБХ болон нутгийн зөвлөл, удирдлага хамт олон, үе тэнгийн бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Энэ долоо хоногт дараах барилдаанууд болно.
  • тавдугаар 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж