Олон улсын кино наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулна

Олон улсын кино наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулна

Олон улсын кино наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулна

Европын холбоо болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Европын холбоо, "Иргэдийн цахим оролцоо" төрийн бус байгууллага хамтран Монголынхоо үзэгчдэд киног тэгш хүртээмжтэй хүргэх, хүүхэд залуучуудын кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Европын кино наадам”-ыг 2024 оны тавдугаар сарын 17-20-ны хооронд "Тэнгис" кино театрт зохион байгуулах гэж байна.

Кино наадмын хүрээнд Эстони, Герман, Люксембург, Белги, Итали, Польш, Чех, Грек, Унгар, Латви, Австри зэрэг 11 улсын Каннын кино наадам, Сандэнс, Берлин, Сан Себастьяны кино наадмуудад шалгарсан найман баримтат болон уран сайхны кино, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хөндсөн 11 богино хэмжээний кино бүтээлийг дөрвөн өдрийн турш Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах гэж байна.

Нээлтийн үзвэрийг урилгаар үзэх бөгөөд кино наадмын хүрээнд толилуулагдах бусад бүтээлүүдийг үзэгч та "Тэнгис" кино театрын билетийн касс болон www.tengis.mn сайтаар нэвтэрч орон тасалбарыг үнэ төлбөргүйгээр авах боломжтой юм.

НААДМЫН НЭЭЛТИЙН КИНО: ЭХ ХЭЛНИЙ ЭЦСИЙН НАЙДВАР (2020)

Онцлох орон: Эстони
Найруулагч: Лийво Ниглас

Эстони гаралтай Индрек Парк гэх хэл шинжлэлч уугуул америкчуудын хэлийг арав гаруй жил судалж байгаа юм. Энэхүү кинонд тэрбээр Хойд Дакотагагийн хээр тал, Миссури голын саваар нутаглах Мандан овгийн хэлийг бичиж авч буй тухай гардаг. Хариуцлага ихээр шаардсан ажилд нь цаг хугацаа давчуу тул Мандан хэлээр ярьдаг сүүлчийн хүн, 84 настай Эдвин Бенсонийг хэлний хөтөчөөр ажиллуулна. Анх ирээдүй хойч үеийнхэнд Мандан хэлний бичлэгийг үлдээх зорилготой эхэлсэн энэхүү ажил нь сүүл рүүгээ Мандан хэлийг сэргээж, уугуулчуудын хэрэглээнд нэвтрүүлэх тэмүүлэл болон хувирав. Түүхэн хэлний төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цөөн хэдэн хүчин зүйл саад хийнэ. Омгийнхон зардал ихтэй төслийг хангалттай санхүүжүүлэх авч омгийнхны амьжиргаа залгуулдаг гол арилжаа болсон нефтийн үнэ унасны улмаас хөрөнгө мөнгө гаргах боломжгүйд хүрэв. Хамгийн том хүчин зүйл нь Индрек өөрөө. Хилийн чанадад амьдрахаасаа залхсан тэрбээр Эстони руугаа буцаж, гэр бүлтэй болохыг боддог болжээ. Тэр уугуулчуудын хэлийг аврах хүнд сорилттой ажил, хувийн амьдралаа зохиох хүсэлдээ амжилт олж чадах болов уу?

Найруулагч Лийво Нигластай хийх уулзалт: “Эх хэлний эцсийн найдвар” кино үзвэрийн дараа Эстонийн найруулагч Лийво Ниглас Монголын кино сонирхогчидтай уулзалт зохион байгуулна. Энэхүү уулзалтаар Эстони улсын соёл уламжлал, кино урлагт оруулсан хувь нэмэр, нэн ховордсон хэл, уламжлалыг хадгалахын ач холбогдол болон кино найруулагчийн уран бүтээлийн замналын тухай ярилцах болно.

Кино наадмын дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/EFFinMongolia хуудсаас аваарай.

Европын кино наадмын хөтөлбөр:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-13 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-13 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-13 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

CindyPaladin 2024-05-13 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

AngelBarker 2024-05-13 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

CherylViljoen 2024-05-13 46.8.15.213

Харуулах боломжгүй.

Avatar

MaryMarie 2024-05-13 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

BellaValencia 2024-05-13 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRivera 2024-05-13 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaSanders 2024-05-13 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-13 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-13 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

AprilGrant 2024-05-13 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-13 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

WendyNelson 2024-05-13 185.181.247.51

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж