Япон, АНУ, Европын холбоо хамтран цахим луйврын гэмт хэрэгтэй тэмцэхээр ажиллаж байна. Олон улсын тээвэр хөгжихтэй зэрэгцэн цахим орчинд бараа бүтээгдэхүүн хуурамчаар үйлдэж, борлуулах болсноор хохирогчдын тоо дэлхий дахинд ихэссэн. Тиймээс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цахим дэлгүүрийн платформ болох "Amazon.com Inc", "Rakuten Group Inc" зэрэгтэй хамтран ажиллана.
Хуурамч бүтээгдэхүүний эдийн засагт үзүүлэх нөлөө асар их болж, Хятад болон бусад хөгжиж буй орнуудад ийм төрлийн бараа бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэгдэж, худалдаанд гарч байна. Өндөр эдийн засагтай орнуудаас бүрддэг Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хувьд хөгжиж буй орнуудын цахим худалдаачдад хуурамч бараанаас үүсэх хохирол асар өндөр байдаг тул сэргийлэх үйл ажиллагаа явуулах нь чухал юм.
Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2022 оны сүүлээр хуурамч худалдаатай тэмцэх ажлын хэсэг байгуулж, дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газрын түвшинд энэ талаар хэлэлцэж эхэлсэн. Цахим худалдаанд удирдамж тогтоосноор хуурамч гутал, хувцас, цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг барааг худалдаалахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн засгийн газрууд хуурамч барааг устгах хууль тогтоомжийг боловсруулахаар төлөвлөж байна. Оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн компаниуд зохих хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой болохын тулд худалдагчдад хатуу шалгуур тавьж, оператор компанийн баталгаажуулалтыг шаардах юм байна.
Эх сурвалж: Japan Today
Холбоотой мэдээ