Хамгийн их маргаан дагуулсан "Eurovision-2024" урлагийн наадам дуусч, Швейцарь ялагчаар тодорлоо. Тус улсын дуучин Немо финалын шатанд 25 орны дуучдаас өөрийн цээл хоолой, реп хийх чадвар, загварын онцгой сонголтоороо ялгарч, "The Code" дуугаараа олныг алмайруулав. Хорват, Украин, Ирланд, Португали ялалт байгуулах магадлалтай орнууд байсан бол Израиль геополитикийн хурцадмал асуудлаас болж хамгийн их шүүмжлэл дагуулсан.
Швейцарь улс өмнө нь "Eurovision-1956", мөн Селин Дион төлөөлөн оролцсон "Eurovision-1988" наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ. Энэ удаад хосолмол чадвар эзэмшсэн дуучин Немо улсаа төлөөлөн 591 оноо авсан байна. Тэгвэл айргийн тавд Хорват 457 оноо, Украин 453 оноо, Франц 445 оноо, Израиль 375 оноогоор багтжээ.
Дуучин, Реппер Немо Меттлер нь 1999 оны наймдугаар сарын 3-нд Швейцарийн Берн хотод төржээ. Тэрбээр гурван настайгаас эхлэн төгөлдөр хуур, хийл тоглож эхэлсэн бөгөөд их сургуульд орсон цагаасаа дуу зохиодог болсон байна. Тэрбээр сопрана хоолойгоор төвөггүй дуулдаг ба дараагийн Витас гэж хэлэгдэж байна.
Эх сурвалж: Euronews
Холбоотой мэдээ