Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод (а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 онд эхлүүлснээс хойш жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн хаврын мод тариалалтын аяныг 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр эхлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд банкны ажилтнуудын төлөөлөл бургас модны суулгацыг суулгалаа. Бургас мод нь эрс тэс, хүйтэн уур амьсгалд хамгийн тэсвэртэй, усны нөөцийг нэмэгдүүлдэг зэрэг олон талын ач холбогдолтой тул манай оронд тарьж ургуулахад хамгийн тохиромжтой модлог ургамал юм. Мөн өнгөрсөн жилүүдэд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Богд ууланд ногоон төгөлтэй болж экологийн ач холбогдол бүхий 33 нэр төрлийн модлог ургамлыг тарьж ургуулсан юм.
“Модыг мод(а) болгоё” аяны хүрээнд Төрийн банкны нийт 500 орчим салбар нэгж тус бүр өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг 9 дүүрэг 330 сумдад мод тарих ажлыг өрнүүлж цаашдын арчилгаа усалгааг хариуцан ажиллах юм. Төрийн банкны хамт олон одоогийн байдлаар нийт 30,000 гаруй модыг тарьж ургуулаад байгаа төдийгүй 2030 он гэхэд 100,000 мод тарьсан байх зорилт тавиад байгаа билээ.
Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилтод банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг нийцүүлэн, цаашлаад энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн банкны хүлэмжийн хийн ялгарлыг тооцож бууруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн модыг тарихаас гадна цаашдын арчилгаа, усалгааг цаг тухай бүрд нь хийж хөрсөндөө дасан зохицох хүртэл нь онцгой анхаарал хандуулан тарьсан модоо чанартай сайн ургуулах, насжилтыг уртасгах нь хамгийн чухал тул та бүхнийг бүх нийтээр мод тарих өдрүүдээр мод тарьж, түүнийгээ тогтмол арчилж байхыг уриалж байна.
ReneeMitchell 2024-05-10 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-10 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-10 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-10 46.8.223.188
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-10 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-10 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-10 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-10 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-10 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-10 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-10 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-10 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-10 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-10 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-10 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-10 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-10 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-10 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-10 185.181.247.51
Харуулах боломжгүй.
LisaNeuman 2024-05-10 188.130.186.143
Харуулах боломжгүй.