Ньюс агентлаг өнөөдөр /2024.05.13/-ны өдөр болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
09.30 цагт:
- УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно. УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
10.00 цагт:
- “UG arena” цогцолборт: Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч танаараа бахархья” үйл ажиллагаа болно. Утас: 9191-5340, 9612-1060, 8911-9482.
11.00 цагт:
- Төрд хаягдсан иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаар “Зууны мэдээ" мэдээллийн төвд мэдээлнэ.
11.30 цагт:
- УИХ-ын сонгуулийн хууль гадаадад суугаа 200 гаруй мянган иргэний Үндсэн хуулийн тэгш сонгох эрхийг зөрчиж буй талаар "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" болон "Цахим Өртөө холбоо" ТББ Цэцэд хандаж мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
- СХД-т дахин төлөвлөлтөд хамрагдах нэрийдлээр "Монтай бүрд" ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалаад луйвардуулж орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарлаад байгаа талаар мэдээлнэ. Утас:8808-4468.
14.00 цагт:
- “Улаанбаатар” их сургуульд: "Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хувьсал өөрчлөлтийн шалтгаан" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8901-7101.
- Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган “Туушин” зочид буудалд болно.
Холбоотой мэдээ