2024 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдээд буй. Энэ удаагийн сонгуулиа сонгогчид нам болон олон нэр дэвшигч дугуйлна. Тиймээс Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.
-УИХ-ын 2024 оны сонгууль болох хугацаа ойртож байна. Сонгууль бүрийн өмнө санал өгөх үйл явц өөрчлөгддөг. Энэ удаа 126 гишүүнтэй болох учраас иргэд санал өгөх үйл явц дээр ойлгомжгүй асуудлууд олон байх шиг байна?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлснээс гадна, сонгуулийн систем холимог байх талаар хуульчилсан. Гишүүдийн тоог нэмсэн нь сайн гэхээсээ илүүтэй харин сонгуулийн системийг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн нь чухал алхам болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгууль болохын өмнө үргэлж сонгуулийн системээ өөрчилж ирсэн. Тийм учраас Үндсэн хуульдаа уг системийг суулгаж өгсөнөөр сонгууль бүрийн өмнө системээ өөрчилдөг гажуудлыг арилгах байх гэсэн хүлээлттэй байна. Үндсэн хуульдаа сонгуулийг холимог системээр явуулах талаар зааж өгсөн боловч УИХ-ын сонгууль болох хугацаанаас дөрвөн сар гаруйн өмнө буюу 2024 оны хоёрдугаар сарын 1-нд сонгуулийн тойргийг байгуулсан. УИХ-аас сонгуулийн тойрог байгуулах уг шийдвэрийг сонгууль болохоос хэдхэн сарын өмнө гаргаж байгаа нь сонгуулийн тойргийн зохион байгуулалт, хил хязгаар, мандатын тоог тогтооно гэдэг бол сонгуулийн системийн хамгийн чухал процесс болдог.
Гэтэл том зургаараа Сонгуулийн хуулийн дагуу баталсан системээ солихгүй байгаа мэт боловч сонгуулийн дүнгээр байгуулагддаг УИХ-д сонгуулийн тойргийг тогтоох эрх мэдлийг өгчихөөр систем өөрөө хөдөлдөггүй байх гол амин судас нь байхгүй болчихож байна.
Тийм учраас сонгууль болохоос дөрвөн сарын өмнө гэнэт тойргийг томсгож, олон аймгийг нэг тойрог болгон нэгтгэж, нэг тойрогт оногдох мандатын тоог 10 хүртэл байхаар тогтоосон. Энэ тулгуу шийдвэрийн үр дүнд сонгогчид тухайн системийг ойлгож, системийн нөлөө төлөөллийн байгууллага бүрдэхэд хэрхэн тусгалаа олох гэх мэт ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь иргэд, сонгогчдод эргэлзээ, ойлгомжгүй байдал бий болгож байна. Нэгэнт тойрог батлагдаж, бүс нутгийн зохион байгуулалтад аймгуудыг нэгтгэчихлээ. Өмнө нь тухайн нутаг дэвсгэрийн онцлог байдлыг харгалзан үзэх, тулгамдсан асуудлыг онцолж үзэх байдлаар төлөөллийн байгууллага бүрдэж байсан. Гэтэл бүсчилсэн байдлаар тойрог байгуулахаар төлөөллийн асуудал ч ойлгомжгүй болж ирж байна.
"СОНГОГЧ МАНДАТЫН ТООНООС ИЛҮҮ ЭСВЭЛ ДУТУУ САНАЛ ӨГСӨН ТОХИОЛДОЛД САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛНО"
-Иргэд дөрвөн жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төлөөллийн төв байгууллагаа оролцоон дээр суурилж сонгох учраас санал өгөхдөө юун дээр анхаарах нь зүйтэй гэж харж байна?
-Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуулийн дагуу энэ төрлийн чиг үүргийг хүлээсэн учраас сонгуулийн системийн ойлгомжгүй түвэгтэй байдлын талаар сонгогчдод мэдээлэл хүргэх ажлуудыг хийж байна. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагт сонгогчид тарж байршдаг учраас холбогдох байгууллагуудаас өгч байгаа мэдээлэл нь хэр хүртээмжтэй, сонгогчдод хэр ойлгомжтой байгаа вэ гэдэг дээр олон талын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд гарна. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь системтэй уялдаж гарч ирээд байна.
Тухайлбал, 2012 онд Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж үзсэн. Энэ системийг хоёр дахь удаагаа хэрэглэх гэж байна. Ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиар 126 гишүүнийг хэрхэн сонгох вэ гэхээр 78 хүнийг холимог тогтолцоогоор буюу 2-10 мандат бүхий 13 сонгуулийн тойргоос сонгоно.
Хоёдугаарт, намын жагсаалтаар 48 гишүүнийг сонгоно. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Улс төрийн намыг жагсаалтаар сонгоно гэдэг нь хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системээр сонгох учраас сонгогч улс төрийн нэг нам эвсэлд саналаа өгнө. Ингээд намуудыг хэр олон санал авсан гэдэг тооцоолол дээр суурилж жагсаалтаар хэдэн хүн оруулах боломж нь гарна. Өөрөөр хэлбэл, саналын хуудас нам эвслийг сонгох нэг хэсэг, нэр дэвшигчийг сонгох нэг хэсэг буюу хоёр хэсгээс бүрдэнэ. Иргэд саналаа өгөхдөө хамгийн түрүүнд “Манай тойрог хэдэн нэр дэвшигчийг сонгох мандаттай билээ” гэдгээ мэдэж байх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгогч мандатын тооноос илүү болон дутуу санал өгсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно гэж заасан. Тийм учраас тухайн тойрогт хэдэн мандаттай гэдгийг сайтар мэдэж мандатын тооноос илүү, дутуу гаргахгүй мандатынхаа тоогоор саналаа тэмдэглэх ёстой гэдгийг ойлгох ёстой.
-Энэ удаагийн сонгуульд оролцох нам эвслийн тоо олон, үүнийг дагаад нэр дэвшигчдийн тоо ч олон байна. Иргэд санал өгөхдөө төөрөлдөх, мандатын тооноос илүү дутуу дугуйлах бодит эрсдэл гарч болзошгүй. Иргэн бүрийн өгсөн санал үнэ цэнтэй шүү дээ. Санаандгүй байдлаар хүчингүй болох саналын тоо нэмэгдэх магадлалтай юу?
-СЕХ-ноос саналын хуудасны загварыг баталсан. Сонгуулийн системтэй уялдаад саналын хуудасны хэмжээ урт болж байна. Анх удаа улс төрийн олон нам эвсэл сонгуульд оролцох боломжтой болж байна. Магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж, улс төрийн намуудын шинэчлэлийн асуудал эрчимтэй яригдаж Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэн. Уг шинэчлэлтэй уялдуулж улс төрийн намуудын дотоод ардчиллыг сайжруулах, төлөвшүүлэх, төрөөс өгч байгаа санхүүжилтийн хэмжээ нэмэгдүүлэх гэх мэт олон өөрчлөлттэй холбоотойгоор энэ удаагийн сонгуульд улс төрийн олон нам, эвсэл оролцож байгаа учраас саналын хуудсын хэмжээ өмнө нь хэрэглэж байснаас урт болох нь.
СЕХ-ноос саналын хуудас хамгийн уртдаа 87 см, харин нам эвсэлд өгөх саналын хуудсын хэмжээ 21-26 см байх тооцоолол гаргасан. Тиймээс саналын хуудас урт болохоос гадна хоёр хэсэгтэй байх учраас санал өгөх үйл явцад зарцуулах хугацаа болон саналын машин уг саналыг уншаад боловсруулалт хийх хугацаа 2-3 дахин нэмэгдэх магадлалтай байна.
Сонгогоч талаасаа харвал 9-10 мандаттай тойрог дээр нэр дэвшигчийн тоо олон байх учраас сонгогч саналын хуудастай бүрэн зарцуулах хугацаа нэмэгдэнэ. СЕХ-ны тооцооллоор нэг сонгогч 3 орчим минутад санал өгнө гэсэн тооцоолол танилцуулсан. Энэ бол дундаж хугацаа зарим иргэдийн хувьд үүнээс ч их хугацаа зарцуулж болно. Санал өгч байгаа хүн бүрийн санал хүчинтэй тооцогдох нь чухал. Сонгууль гэдэг бол иргэнд Үндсэн хуулиар дөрвөн жилд нэг удаа олгогдсон төлөөллийн байгууллагаа сонгох үйл ажиллагаанд оролцох маш том эрх. Тийм учраас санал авах байранд ачаалал үүсэх эрсдэл харагдаж байна. СЕХ-ноос мэдээлж байгаагаар санал авах байрны тоо 100 гаруй тоогоор нэмэгдсэн дүн танилцуулж байна. Мөн санал өгөх бүхээгийн тоог мөн олшруулж санал бүртгэх машины тоог нэмсэн гэх мэт техникийн зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Нөгөө талаас сонгогчдыг мэдээллээр хэрхэн хангах нь хамгийн чухал ажил.
"ЗААВАЛ САНАЛ ӨГӨХ БАЙРАНД ОЧИЖ САНАЛ ӨГДӨГ УЛАМЖЛАЛТ АРГА БУС ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХУРДТАЙ НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ"
-Өнгөрсөн хугацаанд сонгуульд оролцох залуучуудын идэвхи муу байсан гэсэн дүнэлт бий. Залуучууд саналаа өгөхдөө хойрго хандаад байна уу эсвэл өөр шалтгаан ирцэнд нөлөөлж байна уу?
-Залуучуудын сонгуульд оролцох оролцоо тааруу байгаа нь үнэн. Гэхдээ сонгуульд оролцохгүй байгаа шалтгаан олон байна. Тухайлбал, хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой шалтгаан байхаас гадна залуучуудын сонгогчийн боловсрол дутуу, дулимаг байгааг ч үгүйсгэхгүй. Мөн улирлын чанартай шилжилт хөдөлгөөн их байдаг нь ч нөлөөлдөг. Ялангуяа залуучууд түр хугацаагаар очиж ажилладаг зам, уул уурхай, аялал жуулчлалын салбар зуны цагт идэвхиждэг учраас ажил эрхлэлтийнхээ байдлаас хамаарч сонгуульд оролцох оролцоо нь багасдаг. Сонгуулийн хуульд заасан үндсэн гол шаардлага юу байна гэхээр өөрийн үндсэн хаягийн дагуу сонгуулийн хэсэг дээрээ очиж санал өгөх хязгаарлалт тогтоосон.
Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож санал өгөхдөө олон төрлийн арга хэлбэрээс сонгож ашиглах боломжгүй байгаа нь сонгогчийн ирцэд нөлөөлж байна. Ардчиллын амин сүнс болсон сонгуульд идэвхитэй оролцох идэвхи санаачилга чухал байна.
Цаашдаа саналаа өгч болох илүү олон арга хэлбэрийг ашигладаг болох нь чухал байна. Цаг үеэ дагаад санал өгөх үйл явцаа өөрчлөхгүй бол зөвхөн санал авах байранд очиж саналаа өгдөг уламжлалт арга нь иргэдийн амьдралын хэв маяг, техник технологийн хурдтай нийцэхгүй байгаа учраас энэ асуудлыг эргэж харах нь чухал. Түүнчлэн санал авах өдрийн тухайд ажлын өдөр, бүх нийтийн амралтын өдөр байдаг. Хэрэв тухайн өдөр ажиллаж байгаа сонгогч байвал байгууллагын захиргаанаас ажилтанаа санал өгөх боломжоор хангах нь Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэг.
-Жил бүрийн сонгуулийн дараа үр дүнтэй холбоотой маргаан нийгэмд бий болдог. Санал тоолох, баталгаажуулах процесс хэрхэн явагдах вэ?
-Сонгуулийн эцсийн үр дүн ямар гарах нь сонгогчоос л хамаарна. Аль нам, эвсэл, нэр дэвшигчид итгэл үзүүлж улс орны хөгжлийн бодлого, алсын харааг тодорхойлж байна вэ гэдэгт л дүн тавих гэж байна. Тухайн тойрог дээр нийт сонгогчдын 50 хувь оролцож байж сонгуулийн дүн хүчинтэй болох учиртай. Тиймээс ирц хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахаас өөр аргагүй. Нэмэлт санал хураалт явуулах нь нэг талаас сонгуулийн ирцийг хангуулах гэж байгаа боловч нөгөө талаас төсөв хөрөнгө, нөөцийн асуудал яригддаг гэдгийг бодолцох ёстой. Ер нь сонгуулийн үр дүнг сонгогч, нам эвслүүд бүх талууд хүлээн зөвшөөрөх нь чухал. Түүнчлэн санал тоолох машинд үл итгэх хандлага одоо ч байсаар байдаг. Өмнө нь бүхий л сонгуулийн үед хяналтын тооллого хийж байсан.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн сонгууль дээр дахин баталгаажуулахын тулд 100 хувь гараар тоолсон. Мөн УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн цахимаар гарсаны дараа бүх сонгуулийн хэсгүүд дээр баталгаажуулах гар тооллого үргэлжилнэ. Тиймээс сонгуулийн үр дүнд эргэлзэхгүй байж болно.
ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-13 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-13 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-13 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-13 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-13 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-13 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-13 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-13 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-13 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-13 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-13 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-13 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-13 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-13 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-13 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-13 185.181.247.51
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 124.158.109.152
Хянаж чадахгүй бол сонгууль явуулаад яахиймбэ? Өнгөрсөн 2020 оны сонгуулийг МАН илт булхайцаж байхад АН ангайгаад л өнгөрсөн. Ямар ч реакци үзүүлэх тэнхээгүй, чадваргүй байсан. Энэ жил яах бол? МАН – АН хоёр барагцаалсан тэнцвэртэй байж л Монгол хөгжинө.
Нэргүй 2024-05-13 80.83.235.69
төрөлхийн тэнэгээ нууж яв тэнэгээ,
LisaNeuman 2024-05-13 188.130.186.143
Харуулах боломжгүй.