Арслантай гүүрний замын баруун урд байрлах “Seoul food” гэх хаягтай дөрвөн дугуйтай, жижигхэн саарал, зөөврийн байшингийн үүдэнд хүмүүс дугаарлан зогсоно. Дотор нь залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр нэг нь тооцоо хийж, нөгөө нь дугаарлан зогсох хүмүүст шаламгай гэгч нь үйлчлэх аж. Ганц энд ч биш автобусны буудал бүр дээр жижигхэн хоолны үйлчилгээнүүд нээгдэж, хүмүүс ч их үйлчлүүлж байгаа харагддаг.
Зуны дэлгэр цаг гадаа ирж, нийслэлчүүд хотын гудамжаар алхаж, ногоон байгууламж даган нарлах нь ихсэв. Тэр хэрээр сүүн зайрмаг болон гудамжны хоолны асаруудын ашиг орлого нэмэгджээ. Дэлхийн бүх улс орон хоолны гудамж, талбайтай, энэ жуулчдыг татахаас гадна дотоодын үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг. Монголд ч гудамжны хоолны соёл нэг үеэ бодвол нутагшиж, хүмүүс ч үйлчлүүлэх дуртай болсон байна. Нэг хэсэг гудамжны хоолыг төрөөс "боомилох" нь их байсан ч эрүүл ахуйн шаардлага хангасан, албан ёсны зөвшөөрөлтэй гудамжны хоолны үйлчилгээ үзүүлэхэд асуудалгүй болжэ.
ГУДАМЖНЫ ХООЛНЫ СОЁЛЫГ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭНЭ
Л.Гэрэлтнарангийн гудамжны хоолны асар үйлчлүүлэгчид цөөнгүй. Тэрбээр, "Сайн байна уу, танд юугаар туслах вэ, юу авах уу" гэж эелдэгээр үйлчлэх Л.Гэрэлтнаран уг хоолны газрыг түрээслээд тав хонож байгаа аж. Өмнө нь өөр хүмүүс тэнд хуушуур хийж зардаг байж. Л.Гэрэлтнаран Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд уг газрыг ажлуулж байгаа нь энэ юм.
"Seoul food" нь буюу догбуги, кимбаб зэрэг солонгос хоолоор үйлчилдэг аж. Тэндэс нэг догбуги, кимбаб авч идэв. Амт нь тун дажгүй.
Тэрбээр “Манайх үйл ажиллагаагаа эхлүүлээд тав хонож байна. Санасныг бодоход хүмүүс маш их ирж байна. Долоо хоногийн хоолны нөөц бэлдсэн байсан ч эхний хоёр өдөрт дуусчихсан” гэв. Тэд гурвуулаа ажилладаг аж. Эднийх кимбаб, догбугги, үдэн зэрэг түргэн хоолыг гаргадаг. Мөн ус, ундаа, кофегоор үйлчилдэг. Хоолны материалаа долоо хоногоор нь захуудаас бөөндөж авдаг аж. Бидний хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүн олдохгүй гэх асуудал байхгүй. Үдэн хурдан мууддаг учир сэрүүхэн газарт хадгалах шаардлагатай гэнэ. Хоолны материалаа хадгалах том дөрвөн хөргүүрийг байрлуулжээ. Л.Гэрэлтнаран “Манай хоолны газар бусад газраас үнэ хямд, илүү гоё амттай. Кимбаб 4 мянган төгрөг, догбуги 3500 төгрөг. Бусад газруудад догбуги 5000 төгрөг байдаг. Өмнөд Солонгос улс гудамжны хоолоороо алдартай. Өглөө 07:00 цагт онгойж, орой 12:00 цаг хүртэл ажилладаг. Би ч мөн адил өглөө 07.00 цагт нээж, орой 10.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Иргэд өглөө эрт ажилдаа явах, эсвэл оройтож харих үедээ манай хоолны газрыг зориод ирдэг болчихвол сайхан. Монголд гудамжны хоолны үйлчилгээ түгээд нэлээд удаж байна. Хүмүүс их үйлчлүүлдэг болсон" гэлээ. Тэдний хувьд үйлчилгээ явуулахад төвөгтэй зүйл гардаггүй бөгөөд хамгийн чухал нь эрүүл ахуйн шаардлага хангах нь чухал гэдгийг онцолж байлаа. Харин нэг асуудал байдаг нь үйлчлүүлэгчид хогоо хогийн саванд хийдэггүй, хогийн савны хажууд хаях, зам дагуу явж байгаад хаячихдагт ихэд харамсдагаа нуугаагүй юм. Тэд өөрсдөө байгаа газрынхаа хажуугийн байрны “Сууц өмчлөгчдийн холбоо”-той гэрээ хийгээд хогийн цэг дээр нь хогоо хаядаг учраас үйлчлүүлэгч бүртээ хогоо хогийн саванд хийхийг дандаа сануулдаг гэнэ.
Л.Гэрэлтнаран: “Монголд “Street food” дэлхийн жишгээс нэг алхам хойно байгаа гэж боддог. Тэр нь ч аргагүй биз. Гудамжны хоолны соёл Монголд дэлгэрээд удаагүй байна. Өмнөд Солонгос, Хятад, Япон улсууд гудамжны хоолоороо дэлхийд алдартай. Тэр жишигт хүргэж ажиллахыг хичээнэ. Үйлчилгээ үзүүлж байгаа газрууд хамгийн эхэнд үйлчлүүлэгчидтэйгээ мэндэлдэг, зөв боловсон харилцдаг байх нь чухал. Эртэч хүмүүст зориулж өглөө эрт байнга онгойно. Цаашдаа өөр газар салбараа нээнэ. Өвөл дотроо ажиллах нөхцөлийг бий болгоно” гэлээ. Ажлын өдөр хүмүүс маш их үйлчлүүлдэг бол амралтын өдөр арай амсхийх завтай байдаг аж.
Үйлчлүүлж байсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байв. Н.Туяа "Энэ газраар хоёр удаа үйлчлүүлж байгаа аж. Догбуги нь хямдхан амт нь маш гоё гэсэн бол түүний найз э.Заяа анх удаа иржээ. Тэрбээр кимбаб нь маш гоё амттай, бусад догбуги, үдэн нь үнэ нь их боломжийн байгаа нь таалагдаж байна" гэв. Энэ мэт үйлчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэгдэл өөр өөр ч гудамжны хоол, тэр дундаа Солонгос хоолонд монголчууд илүү их дуртай гэдэг үг ортой мэт санагдаж байв.
ЯВУУЛЫН ТҮР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНО
Хэдхэн жилийн өмнө Монголд түргэн хоолны газруудын меню бууз, хуушуур, ороомог, мантуун бууз зэргээр хязгаарлагддаг байсан. Харин “Street food” үйлчилгээний газрууд бий болсноор гадаадын орнуудад хэдийн алдартай болсон цөөхөн нэр төрлийг ч болов Монголдоо амтлах боломж нээгдсэн нь бас нэг шинэ соёл юм. Залуучууд өөр улс оронд ажиллаж, амьдарч, сурч ирээд эх орондоо үзсэн харснаа түгээн дэлгэрүүлж, дэлхийн жишиг болоод амтыг эх орондоо нутагшуулахыг хичээж байна.
Хамгийн анх “Street food” үйлчилгээ нээгдэж байхад зөвшөөрөл, бичиг баримт гээд олон зүйлийг нэхэж шаарддаг. Түүгээр зогсохгүй гудамж талбайд хоол заруулахгүй гэж төрийн байгууллагын хүнд суртал ч дарамт болдог байв. Тэгвэл төрийн байгууллагын хандлага ч өөрчлөгдөж, олон бичиг цаас шаардахаа больсон байна.
Учир нь, гудамны хоолны үйлчилгээ эрхлэгчид цахимаар үйлчилгээний зөвшөөрлөө авдаг болсноор төрийн хүнд суртал багассан байна.
Зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга олгодог бөгөөд цахим хаягаар хүсэлтээ илгээгээд, зөвшөөрлөө авдаг болжээ. Сүхбаатар дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А219 захирамжаар Тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн засаг дарга нарт шилжүүлсэн. 2022 оноос хойш худалдаа үйлчилгээний бүх зохицуулалт цахимаар явж байгаа.Үүний дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн,аж ахуй нэгжүүд www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан санал хүсэлтээ илгээгээд зөвшөөрлөө авах боломжтой. Энэ нь нийслэлийн бүх дүүрэгт ижилхэн.
Улирлын чанартай, сүүдрэвчтэй, явуулын түр худалдаа үйлчилгээ, түргэн хоолны цэгийг тогтоож дүүргийн засаг даргын захирамжаар батална гэсэн захирамж байгаа. Үүний дагуу зохицуулалт явж байна.
Энэ жил зуны түр үйлчилгээ эрхлэхээр нийт 50 гаруй иргэн аж ахуй нэгжийн хүсэлт ирсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 60 гаруй байршилд үйлчилгээ явуулах шийдвэр гарсан. Явуулын үйлчилгээ, түргэн хоолны цэг техникийн ерөнхий шаардлага 2010 онд батлагдсан стандарт бий. Үүний дагуу зохицуулалт хийнэ. Эхний шаардлага нь эрүүл аюулгүй байдал, стандарт бүх зүйлийг нь заасан байдаг. Гэрээгээ хийгээд үйлчилгээгээ эхлүүлэхэд нь Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн, эрүүл ахуйн газар болон хүнсний чанар стандартын улсын байцаагч нар заавар, зөвлөгөө өгч гаргадаг” гэсэн юм.
ИХ ДЭЛГҮҮРИЙН "STREET FOOD" ДРАМЫН ТЕАТРЫН ӨМНӨ ИРЖ, БУУРИА СЭЛГЭЖЭЭ
Гудамжны хоол, зайрмаг, худалдаа эрхлэгчдийн хувьд стандарт хангасан бол дүүргийн Засаг дарга нарын зөвшөөрөгдсөн талбайд үйлчилгээ явуулахад хүндрэлгүй болжээ.
Их дэлгүүрийн өмнөх талбайд "street food" үйл ажиллагаа явуулдаг байсан иргэдэд Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд зөвшөөрөл өгчээ.
Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд 10 гаруй “Street food” үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий өнгө өнгийн машинуудыг байрлуулжээ. Их дэлгүүрийн урд талбайд үйл ажиллагаа явуулж байсан ч ойр орчмын орон сууцны оршин суугчдаас гомдол ирсэн учраас буйраа сэлгэсэн байна З.Батзориг гудамжны хоолны үйлчилгээ эрхлээд хоёр жил болж байгаа агэнэ. Өөр газэр үйл ажиллагаа явуулахаар болсон тул тоног төхөөрөмжөө угсарч, гэрэл цахилгаанаа татаж үйлчилгээгээ эхлүүлэх бэлтгэлээ базааж байв. Бусад хоолны үйлчилгээний газрууд шинэ газраа төвхнөхөөр бэлтгэлээ хангаж байв. З.Батзориг кимбаб, бургер, догбугги, үдэн зэрэг хоол хийдэг аж. "Гудамжны хоолыг хүмүүс сайн мэддэг болсон. Хүндрэлтэй зүйл бараг байхгүй. Хүмүүс ам сайтай өдөртөө хүн тасардаггүй. Бүх насныхан үйлчлүүлдэг. Өнгөрсөн жил шинэ зүйл эхлүүлэх гээд өндөр үнэтэй тоног төхөөрөмж авсан. Цаашдаа тогтмол үйл ажиллагаа явуулна" гэдгээ хэлж байлаа.
Жилийн дөрвөн улирралтай монголчуудын хувьд улирлын чанартай үйлчилгээний цэгүүд дулааны улиралд л үйл ажиллагаа явуулна. Албаныхны өгсөн мэдээллээр жил бүрийн тавдугаар сарын 15-аас эхлэн аравдугаар сарын 15-н хүртэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог аж.
Монголчууд ил задгай зарагддаг зүйлийг авах дургүй, бохир заваан гэх ойлголттой байсан үеэ бодвол гудамжны хоолны газруудад урт дараалал үүсгэж, дугаарлаж байхыг харвал бид гудамжны хоолны соёлд хэдийнэ дасжээ. Гагцхүү үйлчилгээ эрхлэгчид нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахад онцгой анхаарч, орчноо цэвэр байлгахад анхаарч, үйлчлүүлэгчид нь хог хаягдлаа хогийн саванд хийж, соёлтой үйлчлүүлэхэд хаа хаанаа анхаарахад илүүдэхгүй биз ээ.
ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-13 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-13 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-13 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-13 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AshleyThomas 2024-05-13 46.8.157.142
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-13 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-13 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-13 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-13 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-13 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-13 5.183.130.165
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 66.181.187.176
ХАЛУУХАН ХҮҮХЭН ЮМУУ ХАЛУУН ХООЛ ХОЁРЫН АЛЬ НЬ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭ
NicoleThompson 2024-05-13 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-13 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-13 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-13 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-13 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-13 185.181.247.51
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 202.55.188.99
oligtoi amtgui bugd adilhan neg amttai yum hiideg. yamar ch goy hool idsn setgel hanamj avj bgaagui iim hoolnuudaas
LisaNeuman 2024-05-13 188.130.186.143
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 47.227.179.89
хүн ажил хийж амьдрах ёстой.Үүнийг хүн бүр ойлгох хэрэгтэй.
Нэргүй 2024-05-13 66.181.188.242
Худлаа ш** л даа???оркоо???
CourtneyZeigler 2024-05-13 109.248.204.47
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 66.181.165.89
Анаар орчны бохирдлыг цэвэрлэж стандартын шаардлага хангасны дараа гудамжны хоолны талаар ярих хэрэгтэй. Тэгээгүй нөхцөлд ард иргэдийг хорлож байна гэсэн үг,
иргэн 2024-05-13 103.168.34.20
Наад коммунист сэтгэлгээ хандлагаа больж үз. Дэлхий даяараа стрийт фүүд идэж байна. Үнэхээр агаар орчинд санаа тавьдаг бол гэр хорооллын айлуудаар явж мод тарихыг уриална уу.