"Covid-19" цар тахал дэлхийн 229 оронд тархаж, 704,753,890 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн 7,010,681 хүн харамсалтайгаар нас барсан. Үүний сөрөг нөлөө нь одоог хүртэл бүрэн арилаагүй байна.
"Covid-19"-ийг үүсгэгч вирусийн халдвар авсан зарим хүмүүс урт хугацааны буюу "Covid-19-ын дараах нөхцөл байдал" (PCC) гэж нэрлэгддэг үр нөлөөг мэдрэх боломжтой. Тодруулбал, хэрэв халдвараар өвчилсөн тохиолдолд "удаан хугацааны халдвартай явах" (Long COVID) эсвэл "халдварын дараах сөрөг нөлөө"(Post-COVID Conditions) -ноос болж биеийн ерөнхий эрүүл мэнд муудах, зүрх судасны өвчлөлөөр өвчлөх, бөөр, элэгний дутагдалд орох эрсдэлтэй юм. Ерөнхийд нь цочмог халдварын дараа үргэлжилдэг шинж тэмдгээр тодорхойлж болдог.
"Long Covid-19"-ийг "Covid-19-ийн дараах нөхцөл байдал", "урт хугацааны Covid-19", "цочмог халдварын дараах Covid-19", "Covid-ийн урт хугацааны нөлөө", "архаг Covid-" гэх мэт олон төрлөөр нэрлэдэг.
"LONG COVID" БОЛОН "POST-COVID CONDITIONS"-ИЙН ТАЛААР МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС
"Long Covid" болон "Post-Covid Conditions" нь нэг төрөл зүйл юм. Ямар ч тохиолдолд сөрөг нөлөө нь адилхан байдаг.
- Олон төрлөөр нэрлэгддэг уг халдварын дараах сөрөг нөлөө нь жинхэнэ өвчин бөгөөд цогц эмчилгээ шаардагддаг. Дэлхийн дийлэнхи улс орон "Covid-19-ийн дараах нөхцөл байдал"-ын талаар хангалттай мэдлэггүйгээс болж бүрэн эмчилгээ хийж чадаагүй байдаг.
- Өргөн цар хүрээтэй эрүүл мэндийн асуудал үүсгэдэг ба хэдэн өдрөөс авхуулаад хэдэн жил ч үргэлжилж болно.
- "Covid-19" -ээр хүнд өвдсөн хүмүүст ихэвчлэн "Long Covid"-ийн шинж тэмдэг илэрдэг.Хөнгөн туссан тохиолдолд мөн адил сөрөг нөлөө илрэх боломжтой.
- "Covid-19"-ээр удаа дараа өвчилсөн тохиолдолд "Long Covid"- ийн сөрөг нөлөө илэрч болно.
- "Long covid"-оор өвчилсөн хүмүүс ихэнхи тохиолдолд "Covid-199″ халдвар авснаа мэдсэн байдаг ч ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжтой. Мөн халдвараар өвчилсөн гэгдээ мэдээгүй болон тестээр батлагдаагүй байсан ч "Long covid"-оор өвчлөх боломжтой.
- Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) халдварын дараах урт хугацааны сөрөг нөлөөг ямар хүмүүс болон "Covid-19"-ээр ямар түвшинд өвчилсөн хүмүүст илүү тохиолдсон талаар нарийн судалгаа шинжилгээ явуулдаг.
"Урт хугацааны Covid" нь "Covid-19"-ийг үүсгэгч вирусийн халдвар авсны дараах хүмүүст тохиолддог шинэ, эргэн ирж буй, үргэлжилсэн эрүүл мэндийн томоохон асуудал юм. "Covid-19"-өөр өвчилж, эдгэрснээс хойш дор хаяж 4 долоо хоног нь " Long covid"-ийн анхны үе гэж тодорхойлдог. Халдвар авсан хүн бүр "Long Covid"-ийн сөрөг нөлөөг мэдрэх боломжтой.
Өвчтөний биед илэрч буй сөрөг нөлөө, шинж тэмдгийг "Covid-19"-ээс шалтгаалсан эсэхийг тодорхойлох шинжилгээ байдаггүй. "Long covid" нь ганц төрлийн өвчин биш бөгөөд олон янзаар илэрч болдог. Үүнийг илрүүлэхийг тулд эмч нь өвчтөний эрүүл мэндийн түүхэнд нарийн судалгаа, дүн шинжилгээ хийх хэрэгтэй байдаг ба "Covid-19"-өөр өвчилсөн мөчөөс эхлэн эдгэрэх хүртэл ямар шинж тэмдэг илэрснийг мэдэж байж "Long covid"-ийг оношилж болдог.
АНХААРАХ ШИНЖ ТЭМДЭГ
Урт хугацааны болон дараах "covid"-ийн шинж тэмдэг нь хүн бүрд харилцан адилгүй, олон төрөлтэй. Энэ нь тодорхой хугацаагүй бөгөөд дахин өвчлөх бүрэн боломжтой юм. "Covid-19"-ийн халдвараас эдгэрсний дараа сөрөг нөлөөнөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болох боломжтой аж.
Ерөнхий шинж тэмдгүүд:
- Өдөр тутамдаа бие сульдах, байнга ядрах
- Бие махбодын хүч муудах
- Тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар муудах
- Халуурах
Амьсгалын зам болон зүрх судасны үйл ажиллагаанд мэдрэгдэх шинж тэмдэг:
- Амьсгалахад хүндрэлтэй эсвэл амьсгал давчдах
- Ханиалгах
- Цээж хөндүүрлэн өвдөх
- Зүрхний хэм алдагдах
- Цус бүлэгнэх
- Уушгины эмболи буюу уушги руу шилжиж цусны урсгалыг саатуулдаг цусны бүлэгнэл
Тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд мэдрэгдэх шинж тэмдэг:
- Анхаарал төвлөрөлт эрс муудах
- Нойр хүрэхгүй байх эсвэл унтамхай болох зэрэг нойрны асуудалтай болох
- Толгой өвдөх
- Огцом хөдлөх, босох үед толгой эргэж, дотор муухайрах
- Биеэр хатгуулах
- Үнэрлэх, амтлах мэдрэмжид өөрчлөлт орох
- Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт явагдах
Ходоод гэдэсний үйл ажиллагаанд мэдрэгдэх шинж тэмдэг:
- Хоол боловсруулалт муудах
- Гүйлгэх
Бусад шинж тэмдгүүд :
- Үе мөч, булчин өвдөх
- Биеэр тууралт гарах
- Сарын тэмдгийн мөчлөг солигдох
Эдгээр шинж тэмдгүүд нь урт хугацааны болон дараах "Covid"-оор оношлогдсон хүмүүст илэрсэн ерөнхий шинж тэмдэг юм.
ОНОШ ТОДОРХОЙГҮЙ ЭСВЭЛ ТАЙЛБАРЛАХАД ХЭЦҮҮ ШИНЖ ТЭМДГҮҮД
Зарим хүмүүс "Long Covid"-өөр өвчилсөн ч онош нь тодорхойлогдохгүй болон цогц эмчилгээ хийх боломжгүй байдаг. Эмнэлзүйн үнэлгээ, ердийн цусны шинжилгээ, цээжний рентген зураг, электрокардиограммын шинжилгээний дүн хэвийн гарах боловч бусад архаг өвчнүүдээс ялгагдах хэцүү байдаг.
"Long Covid"-ийн шинж тэмдгүүд нь миалгик энцефаломиелит/архаг ядаргааны хам шинж (ME/CFS) болон бусад халдварын дараа тохиолдож болох архаг өвчтэй хүмүүст илэрдэг шинж тэмдэгтэй төстэй юм. Эдгээр тайлбарлах боломжгүй шинж тэмдэгтэй хүмүүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нь буруу оношилсноор зохих ёсны эмчилгээ хийлгээгүйгээс болж хохирол амсах боломжтой юм.
"Long Covid"-ийн нөлөөнөөс болж чихрийн шижин, зүрхний өвчин, цусны бүлэгнэл, мэдрэлийн эмгэг зэрэг эрүүл мэндийн шинэ асуудал үүсэх магадлал өндөр байх боломжтой. Мөн "Covid-19"-ийн халдвар аваад эдгэрсэн архаг өвчтэй хүмүүсийн биеийн байдал "Long Covid"-оос болж мууддаг. Жишээ нь булчингийн сулрал, сэтгэн бодох чадвар муудах, сэтгэл түгших эмгэг, стресстэй үйл явдалд удаан хугацааны харуй үзүүлэх зэрэг хөнгөн шинж тэмдгүүд илэрдэг.
АНУ-ын "Death certificate analysis"-ийн гаргасан тайланд, 2020 оны нэгдүгээр сараас 2022 оны зургаадугаар сар хүртэл 3544 хүн "Long Covid"-оос болж нас барсан. Энэ нь"Covid-19″-ийн нөлөөллөөс болж нас барсан тохиолдлын 1 хувийг эзэлж буй.
Мөн "Covid-19"-ийн дараах нөлөөллөөс болж нас барагсдын 28.8 хувь нь 75-84 насны хүмүүс, 28.1 хувь нь 85 ба түүнээс дээш насны хүмүүс, 21.5 хувь нь 65-74 насны хүмүүс байжээ.
Үүний 78.5 хүн нь цагаан арьст, 10.1 хувь өнгөт арьстан, 7.8 хувь нь латин америк гаралтай байсан. Харин ази хүмүүсийн дунд хамгийн бага буюу 100 мянган хүн тутмын нэг нь "Long Covid"-ийн улмаас нас барсан гэх судалгаа гарчээ. Эдгээр сөрөг нөлөө, шинж тэмдэг илэрсэн бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандахыг "Өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв" (CDC) уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: CENTERS FOR DISEASE CONTROL AND PREVENTION, WORLDOMETERS, NATIONAL LIBRARY OF MEDICINE
ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-13 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-13 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-13 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-13 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AshleyThomas 2024-05-13 46.8.157.142
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-13 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-13 46.8.15.213
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-13 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-13 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-13 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-13 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-13 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-13 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-13 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-13 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-13 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-13 185.181.247.51
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-13 103.212.117.217
яг үнэн шүү. Их сайн мэдээлэл байна. Ковид бол зүгээр нэг ханиад биш ужиг өвчинийг сэдрээдэг, өөр олон төрлийн эмгэг үлдээдэг маш эвгүй өвчин!!! Оркууд даанч ойлгохгүй юм
LisaNeuman 2024-05-13 188.130.186.143
Харуулах боломжгүй.
Орчуулгаа хараарай 2024-05-13 202.131.232.156
шинэлэг мэдээлэл өгч байгаа нь сайшаалтай ч орчуулгаа анхаарахгүй бол google translate ч бараг илүү орчуулна шүү. зарим өгүүлбэр ойлгогдохгүй байна.
Амь нас, эрүүл мэнд цорын ганц!!! 2024-05-13 202.21.104.2
Ковид тусаагүй , дархлаа сайтай цоо эрүүл хүн, 3 удаа албан хүчээр вакцин хийлгэсэн. Харин цус өтгөрөх, саахар өндөрсөх, байн байн ханиад хүрэх, хүрсэн ч эдгэхгүй удах, харшил ханиадны завсрын шинж тэмдэг мэдрэгдэх боллоо. Энэ бол ковид гэхээсээ илүү вакцины гаж нөлөө!!! Технологийн дагуу үйлдвэрлэгдээгүй туршилтын вакциныг цөөн тооны иргэд дээрээ туршдаг, арван ембүүгээр ард түмнээ зольдог арчаагүй хүмүүсээр төрөө удирдуулсандаа харамсаж байна!! Ковидын төсвийг ил болго! Үнэн илчлэгдэнэ!
dhbvg 2024-05-13 202.9.40.123
өлөн хогийн тавиул бузруу2г зайййлулдгин
Нэргүй 2024-05-13 139.5.218.69
Боломжтой гэдэг үгийг буруу хэрэглээд байна шүү. Өвдөх боломжтой гэх нь бараг азтай тохиолдол гэж ойлгогдоно. Цаашид анхаараарай.
CourtneyZeigler 2024-05-13 109.248.204.47
Харуулах боломжгүй.
ЗОЧИН 2024-05-13 49.0.135.63
МОНГОЛ ДАЯАР ЯГ ИЙМ ШИНЖТЭЙ ХҮМҮҮС ДҮҮРЭН БАЙНА ШҮҮ. ЯАМ НЬ ЮУ БОДОЖ БАЙДАГ ЮМ БОЛ.