АНУ Украинд өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем худалдана

Хуучирсан мэдээ: 2024.05.12-нд нийтлэгдсэн

АНУ Украинд өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем худалдана

АНУ Украинд өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем худалдана

АНУ-ын засгийн газар өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем буюу "HIMARS"-ыг Украинд худалдаж,  30 сая ам.долларын өртөгтэй дэмжлэг үзүүлэх тухай Конгресст мэдэгдлээ. Зардлыг Украины нэрийн өмнөөс Германы засгийн газар санхүүжүүлнэ.

Цэргийн машинд суурилуулсан пуужин харвах "HIMARS" систем нь маневрлах, довтолгооныг нарийн гүйцэтгэх чадвартай гэдэг. Оросын арми Украины зүүн хэсгийн Харьков муж руу дайралт хийснээр АНУ-ын засгийн газар цэргийн тусламжаа эрчимтэй нэмэгдүүлж байна. Бүтэн нэр нь “M142” Өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем нь “6х6 FMTV”  олон пуужин харвагч систем бөгөөд өндөр хөдөлгөөнт платформоос хөөргөсөн сүйрлийн галын хүчийг өгдөг.

Мэдэгдэлд "HIMARS" нь Украины өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ гэжээ.

Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус тавдугаар сарын 9-нд “Берлин эдгээр системээс гурвыг нь худалдаж аваад Киевт өгнө” гэж мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Онцгой байдал үүссэнээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс дээрх батлан ​​​​хамгаалах хэрэгсэл, үйлчилгээг Украины засгийн газарт нэн даруй худалдах шаардлагатай. Тиймээс Конгрессын хянан шалгах шаардлагаас татгалзах эрхийг эдлэнэ" гэж тайлбарлав.

Эх сурвалж: Kyiv Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж