Ц.Элбэгдорж: Москвагийн даалгавраар бол бодно

Ц.Элбэгдорж: Москвагийн даалгавраар бол бодно

Ц.Элбэгдорж: Москвагийн даалгавраар бол бодно

Монголд парламентын ес дэх удаагийн сонгууль болох гэж байна. Өнгөрсөн найман удаагийн парламентын сонгуульд хар пиар, гүжир гүтгэлэг эрчээ авдаг байсан бол энэ удаад ч мөн сөрөг хүчнээ харлуулах, гутаах пропагандаг эрх баригчид хэвлэл олон нийтээр давтамжтай явуулах болсон. Эрх баригчдын эрээ цээрээгүй энэ мэт үйдэлд эгдүүцсэн иргэд олон нийтийн сүлжээнд Москвагийн үүрэг, чиглэлийн дагуу Ц.Элбэгдорж болон сөрөг хүчний лидерүүдийг хилсдүүлж байна гэж хардах болсноо нуухгүй байгаа юм.
Хамгийн сүүлийн жишээ нь хэдхэн хоногийн өмнө Монголын Үндэсний олон нийтийн телевизээр /МҮОНТ/-ээр гарсан нэвтрүүлэг. 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн "Системийн авилга" гэх улс төрийн агуулгатай нэвтрүүлгийг МҮОНТ түгээсэн нь тус телевиз хэний эрх ашигт үйлчлэв, ард түмний эрх ашгийг хангаж чадав уу? гэх мэт асуулт үлдээж байна. Учир нь, тус телевиз нь олон нийтээр овоглодог. Олон нийт гэдэг нь ард түмэн гэсэн үг.

Нөгөөтэйгүүр МҮОНТ-ийн үндсэн үүрэг нь үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашигт үйлчлэх болохыг ч олон нийтээс шүүмжилж буй.

Түүнчлэн тус нэвтрүүлэг нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-т ОНРТ үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, ил тод байдал, аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан, улс төрийн намын эрх ашиг, үндэсний эрх ашгийг дээдэлнэ гэж заасныг зөрчсөн. Мөн 8-р зүйлийн 8.1-т ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох, 8.3-д ОНРТ нь ялгаварлан гадуурхалт, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл бэлтгэж хүргэхгүй гэдгийг илтэд зөрчсөн байна.

Тус нэвтрүүлэгт мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нэр цохож, системийн авлигыг бүтээсэн хүнээр тодотгосон.

Ганц энэ удаа ч биш он гарснаас хойш удаа дараагаар элдвийн зохиомол хэрэгт нэр холбож, зохион байгуулалттайгаар сөрөг хүчний лидерийг гүтгэн харлуулах болсон. Тэр болгонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хувийн цахим хуудсаараа тайлбар өгч, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад ч шалгуулахаа мэдэгдсэн. Гэсэн ч хуулийн байгууллага биш худал, ташаа олон мэдээлэл түгээж нийгмээр шүүлгэх үйлдэл нь зогсохгүй газар авсаар байна. Тиймээс тэрбээр цахим хуудастаа дараах хариултыг өгчээ.

Тэрбээр, өөрийн хуудастаа “Ирээд шалгуул” гэж үг зааж өгчээ.

Хууль дуудвал би очдог.

Дарга дуудвал ажлаа боддог. Би хөдөлмөрийн гэрээтэй хэд хэдэн ажил хийж байгаа хүн. Монголын хуульд Монголдоо байж байгаад би таван жил шалгуулсан. Хар цагааныг нь мэргэжлийн хуульчид ялгасан. Хууль зөрчсөн эь тогтоогдсонгүй гэж үзсэн.

Давтаад хэлье. Монголын хууль намайг шалгачихсан.

Монгол дуудвал би гүйгээд очно, харин Москвагийн даалгавраар дуудвал би бодно.

Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж байна. Хэдэн жилийн өмнө бүгдийг нэгжиж онгичсон. Сайн юм гээд хүссэн бүхнийг нь үзүүлсэн. Монголын Ерөнхийлөгчдөөс хэн нь ч зураг хулгайлах гэж явахгүй дээ.

Итгэж болно, надаас юу ч олохгүй. Байхгүй юмнаас юу олох вэ?

Надад итгэж байгаа хэний ч нүүрийн би түлэхгүй. “Мааф, 49, систем” гээд том юмаар гүтгэдэг байснаа ийм хурдан ёроолдоо унах юм уу. Дахин сануулахад хуулийн байгууллагыг хөлдөө чирэхээ зогсоо! гэжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж