Палестины НҮБ дахь байр суурьд зарим орнууд сэтгэл хангалуун бус байна

Хуучирсан мэдээ: 2024.05.12-нд нийтлэгдсэн

Палестины НҮБ дахь байр суурьд зарим орнууд сэтгэл хангалуун бус байна

Палестины НҮБ дахь байр суурьд зарим орнууд сэтгэл хангалуун бус байна

Палестин улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн НҮБ-ын тогтоол Баасан гаригт олонхийн дэмжлэг авчээ. Тодруулбал, тус улсын эрх баригчдад гишүүн бус ажиглагч орны статус бүхий шинэ эрх олголоо. Уг тогтоолыг 143 улс олонхийн саналаар дэмжсэн байна. Харин 25 түдгэлзэж,  Чех, Унгар, Аргентин, Микронез, Науру, Палау, Папуа-Шинэ Гвиней, Израиль, АНУ гэсэн есөн улс эсэргүүцсэн санал өгсөн байна.

Арабын Нэгдсэн Эмират улс гишүүнчлэлийн тогтоолыг санаачилсан ч "ажиглагч орон" гэх статусыг дахин бодож үзэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүссэн байна. Эрх баригчид "Палестин улс НҮБ-д гишүүнээр элсэх эрхтэй" гэж мэдэгджээ.  Хэрэв Палестин бүрэн эрхт гишүүн болбоос дайныг хязгаарлаж чадна гэж үзэж буй.

Палестины элчин сайд Рияд Мансур санал хураалтын өмнө Газын зурваст байгаа палестинчуудын зовлонгийн талаар индрийн өмнө ярьсан. Тэрбээр "Биднийг ярьж байх үед Рафах дахь 1.4 сая палестинчууд өнөөдөр амьд үлдэх эсэхээ гайхаж байна" гэв. Мөн Газын өмнөд хэсгийн хүн ам шигүү суурьшсан хот руу Израилийн зүгээс томоохон халдлага үйлдэнэ гэсэн сүрдүүлгийг ассемблейд онцолж,  дайны эсрэг жагсаал хийсэн АНУ-ын их сургуулийн оюутан, жагсагчдад талархал илэрхийлэв. “Манай төрийн далбаа дэлхийн өнцөг булан бүрт, Колумбын их сургуулийн кампус дээр өндөр, бахархалтайгаар мандаж байна. Энэ нь эрх чөлөөнд итгэдэг бүх хүмүүсийн бэлгэдэл болжээ. Ийм туйлын шударга бус байдлын өмнө нүдээ аниад өнгөрүүлж чадахгүй бүх хүмүүс шударга ёсыг удирддаг" гэж Мансур хэлэв.

Израилийн Гадаад хэргийн сайд Исраэль Кац уг тогтоолыг нэн даруй зэмлэн буруутгаж, "НҮБ-ын бүтцийн гажуудлыг" онцолж, аравдугаар сарын 7-нд Хамасын үйлдлийг шагнасан "бүдүүлэг шийдвэр" гэж тайлбарлав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж