Дэлхийг 2003 оноос хойш тохиолдоогүй хамгийн хүчтэй нарны шуурга дайрсан гэж АНУ-ын Далай болон Агаар мандлын Үндэсний Захиргаа мэдэгдэв. Геомагнит шуурга амралтын өдрүүдээр болон ирэх долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна.

Нарны хүчтэй тэсрэлтийн энерги нь дэлхийн соронзон орныг тасалдуулж, шуурга, галт уул идэвхжих, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд, эрс тэс уур амьсгал үүсгэдэг. Дэлхийн хэд хэдэн газар шуурганаас үүдэлтэй аврора харагдсан бөгөөд хиймэл дагуулын байрлал тогтоох, онцгой тохиолдолд цахилгаан тасрах боломжтой.

Хүн төрөлхтний түүхэнд хүчтэй нарны шуурга эрчим хүчний сүлжээг хэд хэдэн удаа тасалдуулж байсан. Канад улсад 1989 оны хавар маш хүчтэй нарны шуурга дайрснаас болж есөн цагийн турш цахилгаан тасарсан. Мөн адил 2003 оны намар Шведийн Мальмё хотын цахилгааны сүлжээ тасарч, Өмнөд Африкт ч эрчим хүчний сүлжээ эвдэрчээ.
Эх сурвалж: ERR
Холбоотой мэдээ