Уур амьсгалын өөрчлөлтийн тухай илтгэл танилцуулна | News.MN

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай илтгэл танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай илтгэл танилцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д энэ сарын 8-ны өдрийн 10 цагт "Монгол Улсын зүүн хэсгийн тал хээр нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтийн өнөө ба ирээдүйд үзүүлэх нөлөө" сэдвээр АНУ-ын "Байгаль хамгаалал" Төрийн бус байгууллагын  Дэлхийн цаг агаарын өөрчлөлт хөтөлбөрийн ахлах шинжээч Эван Гилвертс илтгэл танилцуулахаар болжээ.

Уг илтгэлээр Монгол Улсын зүүн хэсгийн тал хээр нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтийн өнөө ба ирээдүйд үзүүлэх нөлөө, дорнодын тал нутаг болон түүний ойр орчимд амьдрах нутгийн иргэд хүрээлэн буй орчны онцлогт тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдарч болох талаар ярилцах юм. 

Байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг, энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгууллага, иргэд урьдчилан бүртгүүлснээр оролцох боломжтой болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-ын утас, факсаар бүртгүүлэх юм байна.
 
Б.Мандах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.scorpap.com 2010-09-02 202.131.227.186

s** moviez

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж