Т.Тулга, Э.Дваанасан нар олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авчээ. Турк улсын Станбул хотод чөлөөт бөхийн олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан нар олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.
Парисын олимпийн дэвжээнд Монголын чөлөөт бөхийн найман (эмэгтэй 5, эрэгтэй 3) тамирчин зодоглох бөгөөд манай улс өнөөдрийн байдлаар олимпын 17 эрх аваад байна.
ПАРИСТ ЗОДОГЛОХ МОНГОЛ УЛСЫН БӨХЧҮҮД:
- Эмэгтэй
50 кг: Д.Отгонжаргал
53 кг: Б.Хулан
62 кг: П.Орхон
68 кг: Э.Дэлгэрмаа
76 кг: Э.Даваанасан
- Эрэгтэй
65 кг: Т.Тулга
86 кг: Б.Бат-Эрдэнэ
125 кг: М.Лхагвагэрэл
Холбоотой мэдээ