Нурангин доороос 5 хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2024.05.12-нд нийтлэгдсэн

Нурангин доороос 5 хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

Нурангин доороос 5 хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

Өмнөд Африкийн Жорж хотод, барилгын нурангин доороос тав гаруй хоног дарагдсан ажилчныг эсэн мэнд гаргажээ. Аврагчид нурангин дотроос тус ажилчныг сонссоны дараа холбоо тогтоож ус, хүнс өгснөөр таван хоногийн турш амь алдхаас сэргийлж чадсан байна.

Тодруулбал, хагас баригдсан орон сууцны хороолол тавдугаар сарын 6-нд нурж, 14 хүн амиа алдаж, 39 хүн сураггүй болжээ. Осол гарах үед  81 хүн барилгын талбайд байсан ба аврагдсан хүмүүсийн 13 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өмнөд Африкийн "News24" сувгийн мэдээлснээр, 33 настай хавтанчин Габриэль Гамбе осол болох үед барилгын хоёрдугаар давхарт байсан. Барилга нурсны дараа түүний хөл дээр хүнд зүйл унасан байсан тул хөдөлж чадахгүй байжээ.

Түүнчлэн, аврах ажиллагааны үеэр гурван хоног дарагдсан 29 настай Делвин Сафелсыг гаргаж чадсан. Тэрбээр нурангин доор байхдаа гэр бүлийн гишүүддээ хэр их хайртай тухайгаа илгээсэн мессеж нь цахим орчинд тархаж, олон зуун хүмүүс түүнийг амьд байгаад баярлаж буйгаа нийтэлжээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж