Украины зүүн хойд хэсгийн 5 тосгон эзлэгдэж, 1700 хүн дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.12-нд нийтлэгдсэн

Украины зүүн хойд хэсгийн 5 тосгон эзлэгдэж, 1700 хүн дүрвэжээ

Украины зүүн хойд хэсгийн 5 тосгон эзлэгдэж, 1700 хүн дүрвэжээ

ОХУ-ын арми Бямба гаригт Украины зүүн хойд хэсэгт хуурай замын дайралт хийж, таван тосгоныг эзлэн авчээ. Хилийн цэргийн маргаантай “саарал бүсэд” оршдог Борисовка, Охирцеве, Пильна, Стрилеча тосгоныг эзлэн авсан тухай  Украины эрх баригчид мэдэгдэв. Мөн 1.7 мянган энгийн иргэнийг ойролцоох Харьков хот руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Оросын Батлан хамгаалах яам хуурай замын шинэ дайралт хийснээр Плетеновка гэх тосгоныг эзэлсэн гэж тус улсын албаны хүмүүс мэдээлжээ. Цагдаа болон сайн дурынхан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байх үед Вовчанск хот агаарын цохилтод өртсөн байна.

Харьковын захирагч Олех Сыниехубов мэдэгдснээр, 30 гаруй хот, тосгон их буу, миномёт, агаарын цохилтод өртөж, наад зах нь гурван хүн амиа алдаж, таван хүн шархадсан. Эзлэгдсэн гэх бүс нутгуудад тулаан үргэлжилсэн хэвээр байгаа ба Харьков хот дүрвэгсдийн хуаран болжээ.

Украины арми Бямба гаригийн шөнө хариу дайралт хийж, дрон, пуужин хөөргөсөн байна. Оросын эрх баригчдийн мэдээлснээр, Белгород, Курск, Волгоград мужуудын дээгүүр нисч байсан 21 пуужин, 16 нисгэгчгүй онгоцыг устгасан гэв. Мөн Белгород мужид нэг хүн, Курск мужид нэг хүн нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас нас барсан байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж