Наадам хаяанд ирлээ, хэрүүл тэмцэлдээ цэг тавина уу, бөхчүүд ээ!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Наадам хаяанд ирлээ, хэрүүл тэмцэлдээ цэг тавина уу, бөхчүүд ээ!

Наадам хаяанд ирлээ, хэрүүл тэмцэлдээ цэг тавина уу, бөхчүүд ээ!

Үндэсний өв соёлоо хадгалсан Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэж талцсаар хэдэн жилийн нүүр үзэв.

Энэ жилийн наадам сайхан боллоо, дараа жилийн наадам даанч хол байна даа хэмээн ярилцдаг монголчууд үндэсний бөх нь хэрүүл тэмцэлтэй, талцалтай, додинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэх маргаан, одоо бүр бүр “тавилттай жүжиг” үздэг болов.

Монголчууд эрт дээр цагаас томоохон байлдаан тулааны өмнө болон дараагаар дайчдынхаа дунд бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харваа зохион явуулдаг байсан нь "Эрийн гурван наадам" хэмээн алдаршиж, хожмоо ард олны дунд "Наадам" хэмээн товчхоноор нэрлэгдэх болсон түүхтэй. Наадам бол зөвхөн уламжлалт спортын төрлүүдээр өөр хоорондоо уралдаан тэмцээн зохиох төдийгүй орчин цагт нүүдэлчин соёл иргэншлийн өв соёлоо залуу үедээ уламжлуулах, үндэсний ижилсэл (identity) бүтээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах бидний үүх түүхээрээ бахдах учиртай өдрүүд билээ. Энэ өдрүүд хаяанд ирсэн ч өнгөрсөн жилийн үзүүр, түрүүний бөх нь учраа олоогүй өнөө жилийн наадамтай золгох нь гэсэн эмзэглэл төрүүлэх болов.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах тухай хууль гэж бий. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ хуулийг 2022 онд шинэчлэн найруулсан бөгөөд Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, үндэсний хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад үүрэгтэй.  Энэ хуулиар Үндэсний их баяр наадмын улс даяар, аймаг, сумдад зохион байгуулах тов, төрийн ёслол, нээлт, хаалт бөх, сур, морь, шагайн харваа зохион байгуулах, түрүүлсэн бол цол, чимэг гардуулах асуудлыг зохицуулсан байдаг.

Энэ хуулийн дагуу тавын даваанаас эхлэн улсын цол гардуулдаг бөгөөд түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол, чимэг олгодог. Өнгөрсөн 2023 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарч, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон нарт цол олгож, бөхчүүд ч цолны найраа өргөн дэлгэр тэмдэглэсэн. Гэвч улсын наадамд зодоглосон бөхчүүдээс шинэ хуулиар допингийн шинжилгээ авдаг болсноор наадмын түрүү бөх нь допинг хэрэглэсэн эсэх маргаан өнөөдөр ч үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хууль:

  • 14.2.Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, энэ хуулийн 9.5, 9.9-д заасан аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна.
  • 14.3.Энэ хуулийн 14.2-т заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
  • 14.5.5.эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэх тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандах
  • 14.5.6.Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач "В" дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх
  • 14.5.7.энэ хуулийн 14.5.2, 14.5.3, 14.5.4, 14.5.5-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын цол, чимгээ хураалгаж, хуульд заасан хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй талаарх баталгааг бичгээр гаргаж, салбар хороонд өгөх

Түүгээр зогсохгүй допингтой холбоотой асуудал, хариуцлагыг ч тодорхой заачихсан. Тухайлбал, допинг хэрэглэсэн нь тогтоогтвол Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны адил дагаж мөрдөнө гэжээ. Хэрэв допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол, чимэгийг нь хурааж, тухайн даваанд унасан бөхөд цолыг нь нөхөн олгох зохицуулалттай.

18 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа:

  • 18.2.Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.
  • 18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.
  • 18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
  • 18.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 18.5-д заасан саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана.
  • 18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

Гэвч Монголын допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА гэх байгууллагын удирдлагуудыг тамирчдын допингийн шинжилгээний хариу сольдог гэх асуудал үүссэн учраас хуулийн байгууллага шалгаж, тус байгууллагыг Улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, МОНАДА гэх байгууллагын өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй болсон.

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх М.Бадарчийн асуудлыг Спортын арбитрын шүүх хэлэлцэж, допинг хэрэглэсэн, барилдах эрхийг нь хасах бөхийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэвч М.Бадарчид санаатайгаар эсвэл санамсаргүйгээр зүрхний эм өгсөн “баг” өмссөн гэрч гарч ирсэн нь анхаарал татав.

Өөрөөр хэлбэл, М.Бадарч зүрхний эм хэрэглэсэн, түүнийгээ хүнээс авч уусан нь хориотой төрлийн бодис байсан болж таарав. Ийм л дүр зурагтай, нөхцөл байдалтай бид энэ жилийн наадамтайгаа золгох нь. Ердөө хоёрхон сарын дараа Үндэсний их баяр наадам болно. Гэтэл өнгөрсөн жилийн түрүү бөх нь допинг хэрэглэсэн гэх шийдвэрийг Спортын арбитрын шүүх гаргачихлаа. Хуулиар бол допинг хэрэглэсэн бол цол чимгийг нь хурааж, дараагийн бөхөд шилжүүлэх, даваа бүрт унасан бөхчүүдийн цол чимгийг нөхөж олгох зохицуулалттай. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, тэр дундаа Үндэсний бөхийн салбар хороо үүсээд байгаа нөхцөлд яаралтай арга хэмжээ авч, цол чимэг нөхөж олгохоор бол олгож, үгүй бол энэ асуудлыг эцэслэж, өв уламжлал, ёс заншлаа хадгалсан Үндэсний их баяр наадмын утга учрыг алдагдуулсан АСУУДАЛ-д цэг тавих хэрэгтэйг наадамчин олон хүлээсээр, харсаар сууна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-13 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-13 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-13 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

CindyPaladin 2024-05-13 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

AngelBarker 2024-05-13 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

CherylViljoen 2024-05-13 46.8.15.213

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaryMarie 2024-05-13 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

BellaValencia 2024-05-13 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRivera 2024-05-13 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaSanders 2024-05-13 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-13 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-13 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

AprilGrant 2024-05-13 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-13 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieSorrels 2024-05-13 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

WendyNelson 2024-05-13 185.181.247.51

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 103.168.34.217

tsil chimeg nohoj olgoh utgaggui asuudal. davj chadaagui davaaniihaa tsoliig avna gedeg buruu. mongol boh bol davj baij l tsll avah heregtei. delhiid yag ijil jind barildaj bgaa bolohoor medaliin nohoj ogdog

Avatar

LisaNeuman 2024-05-13 188.130.186.143

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 59.153.114.108

Чамд ямар хамаа байнаа.

Avatar

Нэргүй 2024-05-13 202.70.38.18

Додинг?

Avatar

Нэргүй 2024-05-13 202.179.11.230

Бас л нөгөө л засаглалын хомсдол. Хэрэвээ хууль нь байгаа л юм бол түүгээрээ хурдан шийд. Тэнд чинь дүлэгнээд авиллга авах гээд ч байгаа байх хэрэггүй. Ер нь 76-ийн шахсан баахан цүнх баригчид чинь төр засагт их байгаа болохоор ажил явахгүй байна. Дээр нь шүүх засаглал бас л ажлаа хийж чадахгүй байна.

Avatar

CourtneyZeigler 2024-05-13 109.248.204.47

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 66.181.188.242

Хэдэн тэрбум олох юм бол хэрүүл хийж л таарна даа??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж