Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр/2024.05.11/ боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Даваасүрэн нар үлдэв.

“Арвайн үндэс” ХХК-аас “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг аймгийн арслан Э.Мөнхжаргалд гардуулсан бол 1932 оны улсын баяр наадмын түрүү бөх, улсын арслан “Молиго бүргэд” хэмээх П.Бат-Очирын нэрэмжит шагналыг түүний зээ хүү улсын начин А.Алтанхуяг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардуулсан юм.
Маргааш буюу тавдугаар сарын 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан МБӨ-нд болно.
Холбоотой мэдээ